Эрдэмтэд хорт хавдар болон таргалалт хоёр хоорондоо холбоотой байгааг олж тогтоожээ. Тамxи татдаг хүмүүс таргалалтын хажууд эрсдэл багатай бүлэгт багтаж байна!

3

Илүүдэл жин гэдэг бол эрүүл мэндэд хортой зүйл гэдгийг бид бүгд мэднэ. Энэ нь зүрх судасны өвчин бий болох эрсдэлийг эрс нэмэгдүүлэх ба чихрийн шижин, тулгуур эд эрхтэнд ихээхэн муу нөлөөтэй. Хэдий чинээ хүнд байна төдий чинээгээр нас явах үед эрүүл мэндийн байдал муудна. Гэхдээ энэ нь илүүдэл жингийн бүх л хор уршиг биш юм.

Саяхны судалгаагаар илүүдэл жин болон хорт хавдрын өвчлөлд харилцан уялдаа байгаа олж тогтоожээ. Их Британид бүртгэгдсэн хорт хавдрын 20 тохиолдол тутмын нэг нь илүүдэл жинтэй холбоотой байна.

Billion Photos / Shutterstock.com

Илүүдэл өөх нь зөвхөн харагдах зүйл төдий биш биеийн үйл хөдлөлд ч ихээхэн төвөг учруулдаг зүйл юм. Энэ өөх нь үнэндээ ихээхэн идэвхтэй, хүний бусад эрхтэн системд “импульс дамжуулах” чадвартай гэнэ. Үүний нэг үр уршиг нь эд эс задрах хяналтгүй явц бий болох явдал бөгөөд энэ нь хорт хавдар үүсэх нөхцөл болдог байна. Заримдаа энэ нь дааврын “депо” болох ба эдгээр даавар нь бие организмын янз бүрийн процесст оролцох ёстой билээ. Үүнээс гадна биеийн хэмжээ, хөдөлгөөний хязгаарлагдмал байдал нь онош тавихад ихээхэн хэцүү байдал үүсгэнэ.

Photographee.eu / Shutterstock.com

Эрдэмтдийн судалгаагаар тамxи татах буюу хорт хавдар үүсгэгчийн нэг болох энэхүү үйлдэл нь илүүдэл жинтэй харьцуулахад аюул багатай юм байна. Гэхдээ энэ тоо нь одоогоор зөвхөн Их Британид л батлагдсан зүйл бөгөөд судалгаа хийх үед тус улсад 13,4 сая хүн илүүдэл жинтэй, 6,3 сая тамxи татдаг хүн хэвийн жинтэй, 1,5 сая хүн илүүдэл жинтэй бас тамxи татдаг байж. Энэ нь та Британийн иргэн биш бол хорт хавдар тусах эрсдэл бага гэсэн үг биш гэдэг нь мэдээж.

Pro_Foto / Shutterstock.com

Илүүдэл жин нь хорт хавдрын нэг шалтгаан байж болох бөгөөд гэмтээдэг зүйлс нь:

  • Хөхний булчирхай
  • Өндгөвч
  • Умай
  • Нарийн, бүдүүн гэдэс
  • Ходоод
  • Цөс
  • Бөөр
  • Элэг
  • Нойр булчирхай
  • Бамбай булчирхай
Andrey_Popov / Shutterstock.com

Илүүдэл жин нь тархины хорт хавдар, цусны зарим төрлийн хорт хавдар үүсгэж байсан тохиолдол бас бүртгэгдсэн байдаг байна.

Kateryna Kon / Shutterstock.com

Сонирхолтой нь зөвхөн насанд хүрсэн хүмүүсийн дунд л илүүдэл жин хорт хавдрын хооронд  уялдаа байдаг байна. Гэхдээ энэ нь хүүхдийн илүүдэл жин аюулгүй гэсэн үг биш юм. 5 тарган хүүхдийн нэг нь насанд хүрэхдээ илүүдэл жинтэй болдог гэдэг.

India Picture / Shutterstock.com

Илүүдэл жинтэй боллоо гээд шууд хорт хавдартай болчихгүй. Гэхдээ хүн болгон энэ эрсдэлээс өөрийгөө хамгаалж болох ба үүний тулд дадал зуршлаа өөрчлөхөд л хангалттай. Эрүүл жинтэй байхын тулд доорх 3 зарчмыг баримтлах хэрэгтэй:

  • Бага идэх (гэхдээ өлсөх биш)
  • Эрүүл хүнс хэрэглэх
  • Их хөдлөх
MichalLudwiczak / Depositphotos.com

Олон жилийн турш тогтож дадсан дадлыг өөрчлөх гэдэг хэцүү. Гэхдээ таны амьдралын хэв маяг илүү эрүүл болоход туслах хэдэн зөвлөгөөг танилцуулъя.

  1. Багаар эхэлж, яваандаа шинэ дадлаар хуучнаа соль. Жишээ нь орой болгон эрүүл агаарт бага зэрэг алхах
  2. Эрүүл амьдралын хэв маягаа төлөвлөх ба үүнийгээ бүр долоо хоногоор хийж ягштал баримтал
  3. Турах үйл явцаа хянаж, биеийн хөдөлгөөнөө ч анхаарах хэрэгтэй ба үүнд зориулсан олон янзын программ, апп байдаг билээ.
  4. Нэг дор бүгдийг сольж өөрчлөх гэсний хэрэггүй: хэрвээ үйл явц нь аажуухан, шат дараатай бол та муу зуршил тань хэрхэн алга болж, шинэ хэрэгтэй дадлаар солигдож байгааг анзаарахгүй юм шүү.

Хорт хавдар гэдэг бол удамшил эсвэл янз бүрийн өвчлөл, нөхцөл байдлын нэгдэл юм. Илүүдэл жин гэдэг бол тэрхүү нөхцөл байдлын нэг нь. Эрүүл зөв жинтэй байхын тулд заавал туранхай байх хэрэггүй бөгөөд хорт хавдраас сэргийлэх нэг арга нь тэр эрүүл жин барих явдал юм шүү.

4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Battsetseg Dashdorj

    Battsetseg Dashdorj

    2019/09/03 at 18:29

    Demberelsvren Rentsen?‍♀️

  2. Bataa Dorj

    Bataa Dorj

    2019/09/03 at 18:56

    За тамхи татий

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *