Өөрсдийн азгүйтлээ цахим сүлжээгээр бусдад инээд бэлэглэх зорилгоор хуваалцсан хүмүүсийн 21 гэрэл зураг

0

Хүн бүрийн л амьдралд сайн бас муу өдрүүд ээлжилж байдаг нь жам билээ. Заримдаа бүх ажил яг л төлөвлөгөөний дагуу төгс гүйцэлдэж байхад зарим үед зүгээр л бүхнийг умартаж, орондоо ороод хэвтчихмээр өдрүүд ч байдаг. Манай сайт уншигч танд азгүй өдрүүдээ хөгжилтэй байдлаар бусадтай хуваалцсан түүхүүдийг хүргэж байна.

1. “Кактусаа цэцэглэхийг 5 жил хүлээсэн юм. Гэтэл 5 өдөр аялалд яваад ирэх хооронд ийм болчихсон байх юм.”

© thegreatvolcanodiver / Reddit

 

2. “Энэ BMW машиныг авахын тулд 4 жилийн турш мөнгөө цуглуулсан юм. Гэтэл худалдаж аваад ердөө 3 хоногийн дараа зам дээрээс үсэрсэн чулуу ийм болгоод хагалчихсан. Засварын төлбөр нь $2895 гэсэн.”

© s3ns0 / Reddit

 

3. “Худалдаж аваад 1 сар л болсон унадаг дугуйгаа гудамжинд ганц шөнө хонуулах үед:”

© hamstermaj***ter / Reddit

 

4. “Агааржуулагч ажиллахгүй хэд хоног болоход гэр маань хэтэрхий их чийгшилтэй болж захидлын дугтуйнууд маань бүгд наалдчихсан байх юм.”

© RampantLion757 / Reddit

 

5. “Сайн уу?”

© product-of-my-time / Reddit

 

6. “Гудамжнаас үүнийг олж харлаа. Үүнийг гээсэн тэр нэг хүн ч үнэхээр азгүй юм даа.”

© Fay_B / Reddit

 

7. “Би өмнө нь хэрэглэж байсан гар утаснуудаа огт эвдэж үзээгүй. Гэтэл сая шинээр авсан энэ гар утсаа ингээд хагалчихлаа. Бас даатгалгүй байсан…”

© AellyA / Reddit

 

8. “Дараагийн 2 долоо хоногт 4 шалгалттай болчихоод байхад үүнийг засах газар байдаггүй… 15 хоногийн дараа ирэх сэлбэгийг нь хүлээх л болж таарч байна даа.”

© beanie_laddie / Reddit

 

9. “Өдөржин буррито идэхийн хүслэн болсоор ажлаасаа ирээд бурритогоо халаатал хөндий гурил байх юм.”

© Im_actually_s**an / Reddit

 

10. “Хагарч, гэмтэх аюултай гэсэн бичигтэй ачаа маань ийм байдалтай ирлээ.”

© Normallyeffusive / Reddit

 

11. “Нисэх онгоцны буудал руу явж байх замдаа л углааштай яваагаа анзаарлаа. Хүүхдүүд маань аавуудын баярын бэлэг болгож өгсөн юм. Ядаж л тухтай мэдрэмж төрүүлж байна.”

© naurugger / Reddit

 

12. “Ганц минут л анхаарлаа сарниулах үед агшаасан будаа руу шээчиxсэн байх юм.”

© TheLoxFox / Reddit

 

13. “5 сар мөнгөө цуглуулж байж авсан хуучин зөөврийн компьютер маань тавиур дээрээс унаад ингээд салчихсан.”

© marokotov / Reddit

 

14. “Идэхийг үнэхээр их хүсч байсан зүйлээ задлаад хартал дотор нь өт байх үед:”

© eldridgephotography / Reddit

 

15. “Байшингийн гадна ийм зүйл хаясан байхыг анзаарлаа. Гунигтай л юм.”

© Kinghyrule90 / Reddit

Захидалд: “Чи бол миний амьдралдаа мэдэрсэн хамгийн сайхан мэдрэмж” хэмээн бичжээ.

 

16. “Хачиртай талх захиалтал ийм зүйл хүргэлтээр иржээ. Эднийг захиалсан хүний азгүй өдөр бололтой.”

© scuttlepuff / Reddit

 

17. “Захиалгын буйдангийн өнцөг буруу байрлалтай хийгдсэн байх юм. Тэднийг дахиж буйдан хийхгүй л гэж найдаж байна.”

© kirby5801 / Reddit

 

18. “Амтат нарийн боов маань…”

© huudss / Reddit

 

19. Арай хийж бинго тоглоомонд ялтал шагнал нь шанзалсан загас байх үед:

© krissstenlm / Reddit

 

20. “Нэрс жимсний бялууг хазтал шүүс нь хаа сайгүй цацарчихлаа.”

© catslay_4 / Reddit

 

21. “Хүргэлт хийхдээ хажуу талаар нь босгоод явчихсан бололтой.”

© Dramatic-Package-591 / Reddit

Таны хувьд хамгийн том азгүйтэл чинь юу байсан бэ?

20
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *