Лионель Мессигийн нулимсаа арчсан амны цаас онлайн худалдаагаар 1 сая долларын үнэ хүрчээ

0

21 жилийн турш Барселона клубын төлөө тоглосон Лионель Месси саяхан багаа орхин шуугиан тарьж байсан билээ. Багаас явах болсноо зарласан хэвлэлийн бага хурал дээр тэрбээр сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй нулимс дуслуулсан юм.

Gulf Today

Тэгвэл уг үйл явдлаар мөнгө олох гэсэн хүмүүс ч хэвлэлийн бага хурлыг ажиж байсан нь тодорхой. “The Business Standard” хэвлэлийн мэдээллэж буйгаар Лионель Мессигийн эхнэр Антонелла Рокуццогоос авч нулимсаа арчсан амны цаас 1 сая ам.доллараар зарагдсан гэжээ.

14Again

Уг амны цаасыг зарсан хүн Мессигийн ДНХ агуулагдаж байгаа, үүнийг ашиглаж нэрт хөлбөмбөгчийн хувилбарыг гаргах боломжтой хэмээн зарлажээ.

Лионель Мессигийн амны цаастай холбоотой өөр нэгэн түүх

Өдгөөгөөс 21 жилийн өмнө өсвөр насны хүү байсан Лионель Месситэй Барселона клубын техникийн захирал, испанийн шигшээ багийн тоглогч асан Карлес Решак амны цаасан дээр гэрээ байгуулж, клубтээ элсүүлж байсан түүхтэй.

Khel Now

Аргентины нэгэн жижиг хөлбөмбөгийн талбайд тоглож байсан бяцхан хүүг багтаа тэр даруй элсүүлэхийн тулд тэрбээр ийнхүү гэрээ хийж байжээ. Хожим тэрхүү бяцхан хүү хөлбөмбөгийн түүхэнд төрөн гарсан хамгийн шилдэг тоглогчдын нэг болсон билээ. Тэрхүү гэрээг өдгөө модон жаазанд хадгалж явдаг бөгөөд Леонель Месси тэрхүү гэрээний зургаа, “Барселона бол хөлбөмбөгийн клубээс ч илүү зүйл” хэмээн тайлбартайгаар хуваалцсан байдаг.

2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *