Үсний өнгийг удаан хадгалах 5 арга болон үсийг тань гэмтээж, өнгийг нь алдагдуулдаг 5 зүйл

1

Үсний будаг нь 5000-аас дээш тооны химийн бодис агуулж байж сайн үр дүн харуулдаг. Үс будах нь инвазив буюу үсний дотоод бүтцийг бүрэн өөрчлөх үйл явц учраас үсний жинхэнэ мөн чанарт сөргөөр нөлөөлдөг. Тиймээс үс будахаас өмнөх болон дараах арчилгаа маш чухал буюу үсэндээ маш болгоомжтой хандах хэрэгтэй. Цагаан шаргал, эсвэл тод улаан өнгө таныг маш гайхалтай харагдуулж чадах ч үсний өнгийг хадгалж, эрүүл байлгахын тулд хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Мөн үүний хажуугаар үс арчилгаанд ямар ч тохиолдолд зайлсхийх ёстой зүйлс гэж бас бий.

Үсний өнгийг хадгалах арга

1. Үсээ будсанаас хойш үсээ аль болох удааж байгаад угаах

Үсээ будсаны дараа дор хаяж 2 хоног угаалгүй тэвчих хэрэгтэй. Энэ нь будсаны дараа үс мэдрэмтгий хэвээр байдагтай холбоотой юм. Хэрэв удаахгүйгээр хурдан угаавал үс их хэмжээгээр гэмтэх болно.

 

2. Үсний тэжээлийн тосоо зөв сонгох

Үс будсаны дараа угаах бүртээ тэжээлийн тос юм уу ангижруулагч ашиглах ёстой. Ингэснээр үсэнд нэмэлт давхарга үүсэж, бат бөх болох бөгөөд дараа дараагийн удаа үсээ будахад бэлтгэгдэж байна гэсэн үг.

 

3. Үсээ нарны хэт ягаан туяанаас хамгаалах

Нар нь үсний өнгийг алдагдуулдаг хамгийн том дайсан учраас хэт ягаан туяаны хамгаалалт бүхий үс хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэж байх хэрэгтэй. Үсний өнгийг удаан хадгалж болох бүх төрлийн бүтээгдэхүүнийг сайтар судлах хэрэгтэй.

 

4. Үсээ хүйтэн усаар зайл

Үсийг аль болох хүйтэн усаар угаавал илүү эрүүл, гялалзсан хэвээр байх болно. Үсийг халуун усаар угаах үед үс хуурайшиж, өнгөө алддаг байна.

 

5. Үсээ угаагаагүй үедээ будагтай үсний хуурай шампунь хэрэглэ

Үсээ аль болох бага угаа. Учир нь үс угаах үед үсний будаг устай хамт урсан алга болж байгааг та анзаарсан л байх ёстой. Тиймээс үсээ дахин угаах хүртлээ будагтай үсний хуурай шампунь хэрэглэхийг зөвлөж байна. Хуурай шампунь үсийг цэвэр, гялалзсан чигээр нь удаан байхад туслах болно.

 

 

Үсний өнгийг алдагдуулдаг 5 зүйл

1. Ангижруулагч хэрэглэхгүй байх

© marissathebrat / reddit

Үс будсаны дараа гүний чийгшүүлэлт зайлшгүй хийгдэх ёстой. Учир нь будах явцад үсний чийг үлэмж их хэмжээгээр алдагддаг байна. Хэрэв тогтмол ангижруулагч хэрэглэхгүй бол үс тань хуурайшиж гэмтэх болно.

 

2. Халуун хэрэгсэл ашиглах

Үсээ будсаны дараа индүүдэх юм уу ороох зэргээр халуун хэрэгслүүд ашиглах нь хамгийн муу хоршил байх болно. Үс янзалдаг халуун хэрэгслүүд нь үсний өнгийг алдагдуулж буйг харахад ердөө 5 секунд л хангалттай. Хүмүүс үсний индүүний тохиргоог ихэвчлэн 400 градуст тавьдаг бөгөөд ийм өндөр халуун нь үсний өнгөнд шууд нөлөөлж үс илүү цайвар өнгөтэй болж хувирна.

 

3. Хлор агуулсан усан санд сэлэх

Үсний будаг нь химийн бодисоор хийгдсэн учраас усан сан дахь хлортой урвалд орж байдаг гэсэн үг. Хлор нь цайруулагч бодис агуулдаг тул үсний өнгө илүү цайвар болох эсвэл өнгө нь гарах зэрэг үр дагавартай байдаг.

 

4. Давс, сульфат, угаалгын нунтаг бүхий бүтээгдэхүүнийг хэрэглэх

Та химийн бодис агуулаагүй эсвэл хамгийн бага агуулдаг бүтээгдэхүүн хэрэглэж байгаа эсэхээ сайтар анзаарах хэрэгтэй. Ийм төрлийн бүтээгдэхүүнүүд будагтай үсэнд маш хортой. Учир нь тэдний үүрэг бол химийн бодисын тусламжтайгаар бүх зүйлийг цэвэрлэх юм.

 

5. Үсээ хатааж байхдаа үрэх

Үсээ үрэх буюу хатааж байх үедээ алчуураар ширүүн арчих нь маш аюултай. Ингэж үрэх нь үсийг гэмтээж, будганд нь нөлөөлдөг. Оронд нь микрофибр буюу үс хатаах зориулалттай алчуураар үсээ боож, хатаа.

7
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Purev Battsetseg

    Purev Battsetseg

    2020/07/29 at 18:19

    Purev Battuya

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *