Харийн хүний нүдэнд Чингис хааны хөшөөт цогцолбор хэрхэн харагдав?

2

Харийн хүний нүдэнд Чингис хааны хөшөөт цогцолбор хэрхэн харагдав?

Онгон дагшин байгалийн үзэсгэлэн, нүүдэлчин ахуй амьдрал, эртний түүх, өв соёл, газрын хөрсөн доорх асар их баялаг, Монгол хүний найрсаг зочломтгой зан гээд харийнхны нүд, сэтгэлийг татаж, эх Монгол орныг маань зорин ирэхэд хүргэдэг олон зүйл байдаг. Тэдгээрийн дундаас Төв Азийн нүүдэлчин Монгол орныг зорин ирсэн гадаадын жуулчдын төлөөлөл болсон нэгэн харь эрхмийн сэтгэлийг гүнээ хөдөлгөсөн нийтлэлийг уншигч авхай та бүхэнд бахархал төгс толилуулж байна. Энэ бол талын Монгол нутагт сүндэрлэн байх Чингис хааны аварга том морьт хөшөөний тухай юм.
Монгол Улсын Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжинболдог хэмээх толгой дээр орших Чингис хааны морьт хөшөө цогцолборыг анх хараад дээрх харь жуулчин “Үнэхээр ийм хөшөө байдаг гэж үү? Гайхалтай!” хэмээн дуу алдсан байна. Түүний толгойд талын салхи сэвшсэн Монгол нутгийн хөрсөн дээр Дэлхий хэмжээнд хамгийн томд тооцогдох морьт хөшөө сүндэрлэж байх юм чинээ бодол орж ирээгүй гэнэ. Ингээд тэрбээр өөрийн сэтгэгдэл болоод Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Монголчуудын гараар бүтээгдсэн Чингис хааны морьт хөшөө цогцолборын талаарх мэдээллийг интернэтэд оруулсныг та бүхэнд сонирхуулъя.

Чингис хааны морьт хөшөө бол Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн билэгдэл болсон бүтээл. Олон түүхчид бүх цаг үеийн хамгийн агуу байлдан дагуулагч бол Македоны Александр биш Чингис хаан гэж үздэг. Александр эцгээсээ хүчтэй арми, хүчирхэг улсыг өвлөн авч байсан бол Чингис хаан тархай бутархай олон Монгол овог аймгуудыг нэгтгэж, 21 жилийн [1206 – 1227] ноёрхлынхоо хугацаанд Их Монгол Улс хэмээх хүчирхэг улсыг байгуулж, Дэлхийн 22%-ыг эзлэн захирч байсан түүхтэй. Чингис хааны төрсөн нэр нь Есүхэйн Тэмүжин юм. Хэдийгээр Чингис хааны нэр суу Дэлхий даяар түгэн тархсан ч Монголд Чингис хааны дурсгалт газар, музей тийм ч олон биш. Монголд очсон аялагч жуулчид домогт хааны тухай түүхийг л сонсож чадна. Өдгөөгөөс 800 жилийн тэртээ морин дэл дээрээс Их Монгол Улсыг байгуулж, Дэлхийн олон улс гүрнүүдийг нэгтгэн захирч байсан их хааны 40 метрийн өндөртэй морьт хөшөө салхи илбэсэн тэгш өндөрлөг тал газарт сүндэрлэн байх ба энэхүү хөшөө 250 тонн ган төмрөөр бүрхэгджээ. Чингис хаанаас хойш Монголын төрийг барьж байсан Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлсэн 36 багана бүхий суурийн өндөр 10 метр юм. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд бүтээгдсэн энэхүү хөшөөний нээлт 2008 оны 9-р сарын 26-нд ёслол төгөлдөр болжээ.

Монголын аялал жуулчлалын төв болсон Чингис хааны морьт хөшөө нь зөвхөн хөшөө төдий бус хоёр давхар цогцолбор барилга юм. Хөшөөний дотор хэсэгт уран зургийн галерей, Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, ресторан, хурлын танхим, уулзалтын өрөө, биллиард өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр, үйлчилгээний газрууд байрладаг. Морины дэл буй талбайгаас Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд, хавь ойрын газрын байгалийн үзэмжийг 30 метрийн өндрөөс тольдох боломжтой. Хөшөөний эргэн тойронд Чингис хааны эрин үе, Монголын аж амьдралыг харуулсан “13-р зуун” нэртэй сэдэвчилсэн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн. Өртөө улаач, харуулын отог, Урчуудын отог, Номын өргөө, Малчны отог, Бөөгийн отог, Хааны өргөө гэсэн зургаан хэсгээс бүрдэх цогцолборт орчин үеийн техник технологийн хөгжлийг харуулсан зочид буудал бүхий 200 гэрүүд байгуулж, гольфын талбай, задгай театр, хиймэл нуур, спортын талбайнууд байгуулан 10.000 мод тарих аж. 1177 онд өөрийн дүү Хасар, Бэлгүтэй нарын хамт Хэрэйдийн ван хан Тоорилд бараалхан булган дээлээ бэлэглэж тусламж эрээд буцаж харих замдаа залуу Тэмүжиний ташуур олж байсан Цонжинболдог толгойд сүндэрлэн байх энэхүү хөшөөт цогцолбор Улаанбаатар хотоос 53 км зайд оршдог.

Хөшөөний нээлтийн ёслол 2008 оны 9-р сарын 26-нд болжээ.

Домогт өгүүлснээр залуу Тэмүжин өөрийн эцгийн дотны анд ван хан Тоорилоос тусламж хүсээд буцах замдаа энэ газраас сайн учралын дохио болсон ташуур олсон бөгөөд Чингис хаан ихэд бэлгэшээж, “Ирээдүйн их хэргийн зам нээгдлээ” хэмээн ерөөж байсан мэдээ түүхэнд бичигдэн үлдсэн байдгийг түүхч, судлаачид “Энэ үйл явдал бол толгойтныг бөхийлгөн, тойгтныг сөхрүүлэн Дэлхийн талыг байлдан дагуулах их хэрэгт ташуур нэмсэн билэгт үйл” хэмээн тайлбарласан байдаг.

Морины толгой дээр эргэн тойрны байгалийн байдлыг ажиглах ажиглалтын тавцан байх ба шат болон цахилгаан шатаар гарна. 30 метрийн өндөртэй энэхүү тавцан дээрээс Монголын өргөн уудам талын гайхамшигтай үзэсгэлэнг тольдох боломжтой.

Цогцолборын барилгын ажил одоо ч үргэлжилсээр байгаа ба усан сан, цэцэрлэгт хүрээлэн, гэрүүдийг барих ажил хийгдэж байгаа юм. Бүхэлдээ чулуун ханаар хүрээлэгдэх энэ газрын умард болон өмнөд гол хаалганы барилгын ажил хийгдэж байгаа. Чингис хааны хөшөөт цогцолбор нь үндэсний уран барилгын уламжлал хийгээд орчин үеийн уран барилгын ололт амжилтыг шингээн харуулсан цогцолбор болох аж.

Уран барималч, дизайнер Д.Эрдэмбилэгийн бүтээсэн загвараар баригдсан энэхүү морьт хөшөөний дотор дээр дурдсан музей, уран зургийн галерей, хурлын танхим, уулзалтын өрөө, биллиард өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр, зоогийн газар, асар том газрын зураг зэргээс гадна хоёр метрийн урттай алтан ташуур байрлаж байгаа юм.

Чингис хааны хөшөөт цогцолбор хэмээх энэхүү түүх, соёлын цогцолбор газрын нийт талбай 212 га юм.

14
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Drew

    2012/06/17 at 01:25

    одоо болтол үзээгүй л байгаа. нэг зав гархаар очиж үзнээ.

  2. Зочин

    2012/06/17 at 01:33

    nice and cool

  3. Tzar

    2012/06/17 at 02:07

    neree ene xoshoon deer neg ochix yumsan goy baix daaa

  4. ass_kiss

    2012/06/17 at 11:06

    гоё ш дээ 2012 онд баригдаж дуусаагүй байхад гоё байсан одоо бол бүүүр гоё болсон

  5. Зочин

    2012/06/17 at 20:41

    намайг чингис гэдэг.би чингис хаан улсийн чингис хотод төрсөн.манай олон улсын нисэх онгоцны буудлийг чингис хаан буудал гэдэг. манай оронд хамгийн том чингисийн хөшөө бий.

  6. SoL0

    2012/06/17 at 14:33

    goy yn bailee joohon vneteil ym shg ble

  7. Зочин

    2012/06/17 at 18:32

    1 hvn orhod 7000 yum baina lee

  8. Зочин

    2012/06/17 at 19:21

    гоё нь ч гоё болсон… харин шат нь жаахан зай муутай юм шиг санагдсан… хоёр том хүн ороод тээгэлчихээр… гэхдээ л дэлхийд хамгийн том нь юм даа.

  9. Зочин

    2012/06/18 at 18:40

    mongolchuudiigaa 7000 myangaar oruulna gedeg ih unetei shuu dee gadna ochchood butsah ih ontsgui 5000s yadaj doosh bh heregtei shuudee marketeruud teriig sain bodmoor l yumdaa iim saihan yum hiicheed bas shulj bolohgui shuu dee zaluu bid nar chine mashindaa benzinee arai gj hiij ochchood orj chadku butsna gedeg ih l ontsgui yumdaa

  10. TheLibertines

    2012/06/19 at 18:33

    like

  11. Зочин

    2012/06/21 at 10:58

    munguu tulj chadahgui bol bolino l blz de yu ni unetei ggan

  12. Зочин

    2012/07/26 at 00:40

    tegeed hariin hunii nudeer herhen haragdsan yum be ??? zugeer l ene hushuunii tuhai barimtuud l bna shdee. garchigtai yamar ch avtsaldaa alga !! *** muu setguulch

  13. Зочин

    2012/07/25 at 19:02

    гоё хөшөө шүү

  14. Зочин

    2012/08/18 at 20:28

    manai mongoliin baharhal shuu en hushuug bariltsan mongolchuuddaa thanks

  15. Зочин

    2012/10/13 at 01:08

    chingisiinh bish kavkaz uuliin hunii hushuu bain hezee mongolchuud iim hamartai bailaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *