Цэвэрлэгээнд зориулсан 7 лайфхак: Та хүнсний бүтээгдэхүүнүүдийн тусламжтай гэр орноо цэвэрхэн, хувцсаа шинэ мэт болгож чадна гээд бод доо?

1

Бидний гэр бол цайз л гэсэн үг. Цэвэрхэн байр эрүүл мэндэд ач тустай бөгөөд тав тухыг танд мэдрүүлнэ. Үүний тулд та их хэмжээний мөнгө зарцуулах хэрэггүй. Мэргэжлийн гэрийн үйлчлэгч нар маш энгийн, түгээмэл байдаг бүтээгдэхүүнийг цэвэрлэгээнд ашигладаг.

Богино хугацаанд гэрийн ажил хийхэд туслах, төсвийг бүрэн бүтэн байлгах цөөн хэдэн лайфхакыг хүргэж байна.

 

1. Таагүй үнэрийн эсрэг кофе ашиглах

Кофены шаарыг яаран хаях гэсний хэрэггүй – таагүй үнэрийг төгс саармагжуулна. Та кофены шаарыг хогийн савны уутны ёроолд тавих эсвэл хуучин гамбанзыг үрэх зэргээр ашиглах боломжтой. Өрөө эсвэл машинаас таагүй үнэр гарах тохиолдол байдаг – энэ тохиолдолд зузаан даавуугаар уут хийж, үүнийгээ шинэхэн кофены шаараар дүүргэнэ. Уутыг гэрийнхээ энд тэнд тавихад, танай гэрээс тансаг үнэр гарах болно.

Glevalex / Shutterstock.com

 

2. Гадилны хальсаар ургамлын навчинд өнгө оруулах

Гадилны бүх хэсэг хэрэг болдог. Гадил бол зөвхөн амттай, тэжээллэг жимс биш юм. Гадилны хальсаар төсвөө ч хэмнэх боломжтой. Хэрэв та гэртээ ургамал, цэцэг тарьдаг бол навчийг нь гадилны хальсны дотор талаар нь арчаарай. Ингэснээр навчийг урт хугацаанд өнгөлөг харагдуулна. Мөн гадилны хальсыг байгалийн бордоо болгон ашигласан ч болно.

 

3. Оливын тосны тусламжтай модон тавилгад өнгө оруулах

Хэрэв таны дуртай модон хувцасны шүүгээ өнгөө алдсан эсвэл зураас үүссэн бол, бага зэрэг оливын тосны тусламжтай асуудлыг шийдэж болно. Цөөн хэдэн дуслыг дусаагаад арчихад, таны дуртай тавилгын асуудалтай хэсэг цоо шинэ юм шиг өнгө орно.

DUSAN ZIDAR / Shutterstock.com

 

4. Түүхий төмсөөр арьсан эдлэлийг арчлах

Төмсний косметикт үзүүлэх ач тусын талаар их зүйлийг мэдэх байх. Гэхдээ цөөн хүн төмсийг арьсан эдлэл арчлахад ашиглаж болдгийг мэддэг. Арьсан гутлыг дахин өнгөлөг харагдуулах болон жижиг хэмжээтэй зураасыг арилгахын тулд тал төмсөөр үрнэ. Дараа нь зориулалтын гутал өнгөлөгчөөр цэвэрлээрэй.

 

 

5. Хар перцний тусламжтай хувцасны өнгийг алдагдуулахгүй байх

Хувцас олон угаалтын дараа өнгөө алдах хандлагатай байдаг. Энэ асуудлаас сэргийлэхийн тулд, угаалгын машин руугаа угаалгын нунтгийн хамт чимх хар перц хийгээрэй. Ингэснээр таны хувцасны өнгө алдагдахаас сэргийлнэ.

 

6. Угаалтуурын хоолойн бөглөрлийг сод болон цагаан цуугаар цэвэрлэх

Бохирын хоолой бөглөрөх асуудал дахин гарахгүй боллоо! Тал стакан хүнсний содыг бөглөрсөн хоолой руу асгаж, дараа нь бага хэмжээтэй цагаан цууг дээрээс нь хийгээрэй. Хагас цагийн дотор химийн урвал явагдаж жижиг бөглөрөл болон угаалтуур дахь таагүй үнэрийг арилгана.

focal point / Shutterstock.com

 

7. Шүршүүрийн толгойг цагаан цуугаар цэвэрлэх

Шүршүүрийн толгойг цоо шинэ мэт болгож, хангалттай сайн ус шүршдэг болгохын тулд, гялгар уутанд цагаан цуу болон ус хийж шүршүүрийн толгойг зурагт үзүүлсний дагуу бооно. Хагас цагийн дотор шүршүүрийн толгой цоо шинэ мэт болсон байна!

Та өөр бусад ямар сонирхолтой, мөнгө хэмнэсэн цэвэрлэгээний аргуудыг мэдэх вэ? Мэдлэг туршлагаасаа сэтгэгдэл бичих хэсгээр дамжуулан бидэнтэй хуваалцаарай!

8
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sainkhuu Dorjsuren

    Sainkhuu Dorjsuren

    2020/02/24 at 20:46

    ml

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *