55 жилийн турш сургуулийн автобусны жолооч хийсэн эрхэмд хүндэтгэл үзүүлж, мэргэжлийнх нь онцлогт тааруулан урласан авсанд нутаглуулжээ

1

Тэр амьд байхдаа энэ авсыг харж байсан гэнэ.

Бүх бие сэтгэлээ сургуулийн автобусны жолооч хийхэд зориулсан энэ эрхэмийг Glen Davis гэдэг байв. Тэр нэг ч ажлаа цалгардуулалгүй Миннесотагийн Гранд Мийдоу сургуулийн сурагчдад 55 жилийн турш автобусаар үйлчилжээ. Тэр 1949-2005 оныг хүртэлх хугацаанд 1170 хүнтэй өөрийн төрсөн нутагтаа автобусны жолооч хийсэн байна.

Ажил мэргэжилдээ үнэнчээр зүтгэсэн түүний ариун цагаан хөдөлмөрийг хүндэтгэж, үүрд мөнх тайван нойрсог хэмээн автобусны өнгө төрхөөр бүтээсэн авсанд нутаглуулжээ. Шар өнгийн сургуулийн автобус шиг харагдах энэ авс 03 гэсэн дугаартай бөгөөд тэр хамгийн анх 03 дугаарын автобусыг жолоодож, ажил хөдөлмөрийнхөө урт аяллыг эхлүүлж байсан түүхтэй юмсанж.

Davis нас барахаасаа 5 жилийн өмнө энэ авсыг өөрийн нүдээр харж байжээ. Харин түүнд хүндэтгэл үзүүлэн Гранд Мийдоу дахь оршуулах ёслолыг хариуцсан газрын эзэн Jim Hindt жолоочийг уг авсанд нутаглуулах шийдвэрийг гаргасан байна.

Post Bulletin / Twitter

 

Жолооч өмнө нь буюу 2015 онд уг авсыг хараад тод шар өнгө болон хар өнгийн судал оруулж будсан байсан учраас өөрт нь таалагдаж байгаагаа хэлж, ажил мэргэжилтэй нь ойр санагдсан учраас нулимс дуслуулж байжээ.

Тэр анх 1949 онд сургуулийн автобус жолоодож эхэлсэн бөгөөд тэр жилээ Davis ахлах сургуулийг төгсөж байсан гэнэ. 2005 онд тэтгэвэртээ гарч, өмнө нь сургуульд нь хүргэж өгдөг байсан сурагчдын хүүхдүүдийг нэг удаа сургуульд нь хүргэж өгч байв.

 

 

Өмнө нь оршуулах ёслол хариуцсан газрын эзэн Hindt жолоочид авс таалагдсан учир дурсгал болгон өгсөн ч, Davis сайхан сэтгэлийн үүднээс буцааж өгч байжээ. Учир нь Hindt-ийн 18 сартай охин нь тухайн үед хорт хавдар туссан гэж оношлогдож байсан гэнэ. Аз болоход тэр охин хорт хавдрыг ялан дийлж чаджээ.

Жолооч Davis-ийн охин аавынхаа талаар, “Тэр хүүхдүүдэд их хайртай, бас сургуулийн автобусны жолооч хийхдээ ч маш их дуртай байдаг байсан.” гэж хэлжээ.

Сургуулийн автобусны жолооч хийдэг байх үед нь хүүхдүүд түүнийг Glennie гэж дууддаг байсан бөгөөд Гранд Мийдоуд тэр хүндлэл хүлээсэн нэгэн байсан юм. Тэрээр 3 дүүгийнхээ хамтаар фермерийн аж ахуй эрхэлж, орон нутгийн спортын багийг дэмжих дуртай байсан гэнэ. Мөн тэрээр сайн дурын ажил хийж, хоол хүргэлтийн үйлчилгээ хүртэл үзүүлдэг байсан талаар төрсөн газрынх нь оршин суугчид ярьжээ.

6
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *