Хоол хийх үед бидний гаргадаг 12 нийтлэг алдаа

1

Бид бүгд бага байхаасаа ээж, эмээгээ хэрхэн хоол хийхийг харж өссөн. Харин одоо бид яг тэдэнтэй адил чанасан гоймонгоо наалдуулахгүйн тулд усанд угаах, төмс чанахдаа таггүй чанах гэх мэт олон зүйлийг буруу хийж сурчээ.

Бид танд хоол хийх үедээ хүн бүрийн гаргадаг хамгийн түгээмэл алдаануудын тухай мэдээллийг хүргэе.

Гоймонгоо угаах уу?

Цорын ганц хариулт бол: үгүй, энэ бол алдаа. Энэ зуршил аль зөвлөлтийн үеэс уламжлан ирсэн. Учир нь тэр үеийн гоймон энгийн улаан буудайн гурилаар хийгддэг байсан. Ийм гоймонг болсных нь дараа шууд л угаахгүй бол хоорондоо наалддаг.

Хоол хийх үед бидний гаргадаг 12 нийтлэг алдаа 1

Орчин үед хэрэглэгддэг гоймонгууд бүгд хатуу сортын улаан буудайгаар хийгддэг болсон учир тэдгээрийг их хэмжээний усанд таггүй буцалгасан ч наалддаггүй. Хэрэв гоймон чинь бага зэрэг наалдаад байвал бага зэрэг цөцгийн эсвэл ургамлын тос нэмээрэй.

Дашрамд хэлэхэд сайн чанарын гоймон чанасан усыг италийн гэрийн эзэгтэй нар гоймондоо сүмс бэлтгэхэд ашигладаг юм шүү.

Оливийн тосон дээр шарж болдог уу?

Бид амттай, эрүүл хоол хийх тоолондоо гараа оливийн тос руу л сунгадаг.

Оливийн тосыг салат болон хүйтэн хоолонд хэрэглэвэл тохиромжтой байдаг. Extra virgin тосны халах температур нь маш бага байдаг учраас хоолонд хийснээр түлэнхий амт орж мөн хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэх муу хоол болдог ажээ. Тиймээс энгийн цэвэршүүлсэн оливийн тос хэрэглэж хэвшээрэй.

Улаан лоолио хэзээ хийх вэ?

Бид яарсан үедээ хоолны хамаг орцоо тогоондоо хийгээд өөрөө болохыг нь хүлээгээд л сууж байхыг хүсдэг. Гэвч зарим тохиолдолд хоолонд улаан лооль орж байгаа бол хоолоо өөрөө болохыг нь хүлээж суух нөхцлийг бүрдүүлж болдог.

Хоол хийх үед бидний гаргадаг 12 нийтлэг алдаа 2

Алдаа гаргахгүйн тулд нэгэн алтан дүрмийн тогтоогоорой: хүчил (улаан лооль бол хүчил ихтэй ногоо) нь махыг хурдан болгодог, харин ногоог удаан болгодог. Тиймээс хэрэв та шөлөндөө улаан лооль эсвэл улаан лоолийн сүмс хийж байгаа бол төмс, лууван, байцаа гэх мэт бусад ногоогоо болсны дараа хийгээрэй. Харин мах жигнэх гэж байгаа бол улаан лоолио шууд хийгээрэй. Тэгвэл мах илүү зөөлөн болох болно.

Төмсийг тагтай чанах уу эсвэл таггүй чанах уу?

Ус буцлахаараа дэврэх гээд байдаг. Олон ажил зэрэг хийдэг хүмүүс ихэвчлэн гал дээрх хоолоо дэврээх гээд байдаг шүү дээ. Дэврээхгүйн тулд тагийг нь аваад тавьчихмаар л байдаг. Гэхдээ та төмс болон бусад төрлийн ногоог чанаж байхдаа таггүй чанадаг бол буруу зүйл хийж байна гэсэн үг. Учир нь юунд байна вэ гэвэл тагийг нь тагласнаар төмсний үнэр, амтыг хадгалах ба нөгөө талаар төмс илүү хурдан болох болно.

Шарах шүүгээнээс гаргасан кексийг шууд идэж болдог уу?

Төсөөлөөд үз дээ, ээж кекс жигнээд л харин үнэр нь гэрээр нэг тархаад л. Өөрийн эрхгүй гал тогоо руу чиглэдэг шүү дээ. Гэвч тэр гайхалтай амттаныг идэх гэхэд ээж “за одоо нэг цаг хүлээнэ дээ” гэж хэлнэ. Харамсалтай ч ээжийн хэлдэг ортой үг юм шүү. Шинэхэн кекс халуун учир идэж болохгүй гэдэгт асуудал байгаа биш юм. Халуун бялууг зүсэхэд хэлбэрээ алддаг ба үүнээс гадна халуун кексний амтыг бүрэн гүйцэд мэдрэх боломжгүй байдаг. Кексийг бүлээн эсвэл хүйтнээр нь л иддэг. Кексийг хонуулаад идвэл бүр ч амттай байдаг. Хатаасан жимстэй бялууг нэг сарын хугацаагаар хадгалж болдог гээд бод доо!

Лонхонд үлдсэн дарсыг асгах уу?

Дарс удахаараа үнэрээ алддаг. Дараагийн өдөр нь уух хүн ховор олдоно биз. Гэсэн хэдий ч түүнийг асгана гэдэг буруу. Хэрэв лонхонд улаан дарс жоохон үлдсэн бол үхрийн мах амтлах, мөн сүмс бэлтгэхэд ашиглаарай. Харин цагаан дарс үлдсэн бол чахохбили хийгээрэй. Хэрэв бага зэргийн алимны дарс үлдсэн бол норманд аргаар бэлтгэсэн гахайн мах хийгээрэй. Өнөөгийн эдийн засгийн байдалд энэ арга нь маш зөв, үүнээс гадна та хэзээ сайн чанарын дарсыг мах амтлахад задлах билээ?

Хоол хийх үед бидний гаргадаг 12 нийтлэг алдаа 3

Яагаад цацагт хяруулын цул мах хуурай байдаг вэ?

Цацагт хяруул – тэжээллэг, уургаар баялаг, өөх тос багатай, гэвч хуурай мах юм. Сүүлийнхээс нь бусад нь бүгд зөв. Цацагт хяруулын мах хуурай байдаг нь хоол хийх үедээ гаргадаг хугацааны алдаанаас үүдэлтэй. Цацагт хяруулын цээж мах маш хурдан болдог – хайруулын тавган дээр ойролцоогоор 7 минут, шарах шүүгээнд 15 минут. Та цацагт хяруулын махыг арай болоогүй байна гэж бодсон цагтаа гал дээрээс авах хэрэгтэй.

Брокколиг хэрхэн болгох вэ?

Энэ ногоонд цөөн хэдэн хүн л дуртай байдаг. Учир нь хүмүүс брокколиг бэлтгэхдээ том алдаа гаргадаг: хэт удаан болгосноор амт, үзэмж нь буурдаг. Броколли, вандуй, аспарагус зэрэг ногоон хүнсний ногоог их хэмжээний давстай усанд болгох ёстой байдаг. Хамгийн гол нь ногоо болсны дараа шүүж аваад хүйтэн усанд сойх хэрэгтэй. Энэ аргыг хэрэглэснээр брокколи илүү амттай, үзэмжтэй болдог.

Хоол хийх үед бидний гаргадаг 12 нийтлэг алдаа 4

Элэг

Ихэнхдээ гемоглобин багассан хүмүүст элэг идэхийг зөвлөдөг. Хүмүүс элгийг ямар ч амтгүйгээр нь эм болгон хэрэглэдэг. Гэвч элгээр ходоодоо баярлуулж болдгийг хэн бүр мэддэггүй.

Нэгдүгээрт, гахайн биш харин үхрийн элэг сонгох хэрэгтэй. Учир нь үхрийн элэг илүү зөөлөн амттай байдаг. Хоёрдугаарт, цөсний сувгийг авч цэвэрлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол элэг гашуун амттай болдог. Гуравдугаарт хэт удаан болгохгүй байх хэрэгтэй. 1 см зузаантай зүссэн элгийг тал бүрээс нь ойролцоогоор 2 минут шарахад л хангалттай.

Пиццаны шанз

Та гаднаас пиццаны бэлэн зуурсан гурил худалдан авч эсвэл өөрөө гурилаа зуурч листэн дээрээ тавилаа гэж бодъё. Дараагийн бодох хэрэгтэй зүйл бол шанз юм. Шанзанд юу юу орж ямар байх ёстой тухай биш харин түүнийг хэр их хэмжээтэй байх хэрэгтэй тухай ярилцъя. Хүн бүрийн гаргадаг нийтлэг алдаа бол хэтэрхий их сүмс, хиам, бяслаг, бас бус орц хийх явдал юм. Шанзны хэмжээг тааруулснаар зуурмаг шаржигнуур болохоос гадна авч идэхэд доош унжихгүйг санаарай.

 Хоол хийх үед бидний гаргадаг 12 нийтлэг алдаа 5

Загас бутрах, түлэгдэх

Хоолондоо давс хийхээ мартах үед загас түлэгддэг. Загасыг шарахаас 15 минутын өмнө давслах шаардлагатай. Мөн загас шарах тосондоо хүртэл давс хийх хэрэгтэйг санаарай. Ингэснээр загас илүү биетэй, амттай болох болно.

Өндгөө цуулахгүйгээр чанах

Өндөгний доторхыг нь л идэхээс хойш гээд бид гаднах хальсанд ач холбогдол өгдөггүй. Гэвч жилд нэг удаа улаан өндөгний баяраар ширээн дээрх хамгийн гол хоолны нэг нь өндөг болж хувирдаг. Өндөг өө сэвгүй харагдах нь хамгийн чухал байдаг.

Хоол хийх үед бидний гаргадаг 12 нийтлэг алдаа 6

Өндгийг хэт халуун усанд чанах, мөн усандаа давс хийгээгүйгээс өндөг цуурдаг. Тиймээс хальсыг нь бүрэн бүтнээр нь байлгахын тулд өндгөө хангалттай том саванд хийж хүйтэн ус хийгээд их хэмжээний давс нэмж буцалгаарай. Хэт хүчтэй буцалгаж болохгүйг анхаараарай.

Яагаад хөөлгөгчтэй зуурмаг өсөхгүй байна вэ?

Зуурмаг өсөхгүй байх маш олон шалтгаан бий. Гэвч тэдгээрээс хамгийн нийтлэг тохиолддог хоёр алдаа бол хуучин хөөлгөгч болон крантны ус юм. Хөөлгөгчийг сонгохдоо аль болох хамгийн сүүлд үйлдвэрлэгдсэн хөөлгөгчийг сонгож байгаарай. Мэдээж хэрэг өмнө нь хэрэглэж байсан, онгойлгосон хөөлгөгчөө дахин хэрэглэж болохгүй шүү. Хэдий крантнаас гоожих ус чинь шүүлтүүрээр дамжин гардаг байлаа ч усанд агуулагдах хлор нь хөөлгөгчийн өсөлтөнд нөлөөлдөг. Тиймээс жишээ нь бин хайрах гэж байгаа бол тасалгааны температурт байлгасан тослоггүй сүү хэрэглэхийг зөвлөж байна.

Хөргөгчинд хийх үү байх уу?

Зөв хадгалалт гэдэг – хоолны урлагийн нэг хэсэг мөн. Амтлагч, зөгийн бал, талхаа бид хөргөгчинд хадгалдаггүй. Тэднийг харанхуй, сэрүүн газар хадгалах ёстой байдаг. Харин эсрэгээрээ гадил, улаан лооль нь хөргөгчинд өнгө үзэмж, үнэрээ алддаг ажээ.

 

16
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
8
Ха ХаХа Ха
8
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. zul

    2016/02/17 at 22:46

    хэлбэр, өнгө, хялбар арга зэрэгт анхаарлаа хандуулж бичсэн бололтой. гэтэл хоол хүнс идэхийн учир зүйн талаас нь бараг л хамааралгүй бичсэн байна. хамгийн наад зах нь л гэхэд:
    Жишээ нь: Броколли, вандуй, аспарагус зэрэг ногоон хүнсний ногоог их хэмжээний давстай усанд болгох ёстой байдаг гэж бичсэн байна л даа. ГЭТЭЛ – Ногоон өнгөт ногоонд агуулагддаг будагч бодисыг устгаж болдоггүй, өөрийн гэсэн шинж чанар, ач тустай байдаг учраас. Ногоон өнгөтэй гэхээр л бүгдийг адилхан аргаар болгоно гэж байхгүй. Брокколиг гэхэд л буцалж буй давсгүй халуун усанд таггүй 2-3 минут шазлахад хангалттай. Үүнээс илүү хугацаа орвол аминдэм багасна, давстай бол харлах нь хурдан, тагтай давстай бол будагч бодис урвалд орж хортой нэгдэл үүснэ г.м.
    Төмсөнд гэхэд л усанд уусдаг аминдэм агуулагддаг. Зүссэн төмсөө хүйтэн усанд угаачихвал тэр хэсгээрээ аминдэм нь буурна. Харин хоолонд хийхдээ буцалж буй шөлөнд \пөр пөр гэнгүүт\ хийх жишээний. хурдан ч болно
    Монголд ихэнх давсыг иодоор баяжуулдаг. Иод хүний биед маш бага хэмжээгээр хэрэгтэй байдаг ч хэзээд хайнга орхиж болохгүй. тиймээс хоол аягалахаас 3 минутаас дээшгүй хугацаанд амтлах хэрэгтэй.
    Өндгийг гэхэд л гадна хэсгийг нь идэхгүй ч гэсэн чанахдаа заавал сайн угааж байгаад чанах хэрэгтэй. Өндөг гадна хэсэгтээ маш их бохирдолыг агуулсан байдаг. Цагаан будааг маш сайн угаах хэрэгтэй г.м талаас нь бодож байгаад бичихгүй бол нилээн эрүүл мэндийн эсрэг чиглэсэн зөвлөгөө мэт санагдлаа.

    Хоол хүнсийг сонсож, харж, амтлахаас гадна хамгийн гол нь шимт бодисыг нь хүртэх юм штээ. Тэгэж л байж хүний биеийн эд эрхтнүүдэд хүрч тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хангаж, сурч, ажиллаж, тоглож байгаа биз ээ.

  2. zul

    2016/02/17 at 22:52

    Гэвч ямар нэг мэдээлэл оруулж байгаа бол ялангуяа хүний эрүүл мэнд рүү чиглэсэн зөвлөгөө хүргэж байгаа бол: *бодит эх сурвалж нь судалгаа, баримтанд суурилсан эсэх, мөн Монголд зөвлөгөө авч болохоор хүн, байгууллага зэрэгт хандаж бичвэл сайнсан. Хүний итгэл үнэмшил нь хүний амьдралын хэв маягт шууд нөлөөлдөг юм шүү. Сүртэй мэд бичсэн бол уучлаарай. Гэхдээ цаашдаа аливаа мэдээллийг ингэж оруулах хэрэгтэй байх. Зүгээр л хэн нэгэн нь тодорхойгүй, өөрийн хүслээр, буруу орчуулсан г.м мэдээллийг орчуулаад тавих амархан, судалгаа шинжилгээ хийж, олон сайт, ном, сонинтой харьцуулж байж бичиж байгаарай. За амжилт.

  3. Хаха

    2016/02/18 at 13:26

    Зүгээр л копидож. Утгагүй орчуулсан байна чааваас. Өөрсдөө олж орчуулж уншсан нь дээр байдаг шүү. Худлаа шаана эд нар.

  4. Зочин

    2016/02/19 at 00:46

    za yamarch bsan tnx zarim ni bas medeed avahad iluudehgui l um bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *