Амжилтад хүрэхийнхээ өмнөхөн жүжигчний замналаа орхиж, мөрөөдөлдөө бууж өгөхөө шахсан 15 алдартан

0

Хоёр удаагийн Грэммийн шагналт Брэдли Күүперээс (Bardley Cooper) Академийн шагналт Брий Ларсон (Brie Larson) хүртэл бидний сайн таних, хайртай жүжигчид маань өнөөдрийн амжилтад хүрэхийн тулд маш олон саад бэрхшээлийг давсан байдаг. Тэднээс кино найруулагчид маш олон удаа нүүрээ буруулж, тэдний итгэл алдарч бууж өгөхийн ирмэгт ирээд байх үед нь тэдний цуцашгүй зан нь амжилт өөд хөтөлсөн гайхалтай түүхүүдийг танд хүргэхээр бэлдлээ.

1. Хэнри Кавилл (Henry Cavill)

© The Witcher / Netflix, © henrycavill / Instagram

Superman”, “The Witcher” кинонуудад тоглохоос өмнө тэрээр жүжигчний замналаа орхиж зэвсэгт хүчинд нэгдэхэд бэлэн болоод байжээ. Учир нь тэрээр удаа дараа киноны дүр бүтээх боломжийг алдаж, кино зах зээл түүний байх ёстой газар биш гэж бодож байжээ.

 

2. Галь Гадот (Gal Gadot)

© Wonder Woman / Warner Bros, © gal_gadot / Instagram

Wonder Woman” киноны дүрээрээ олонд танигдсан жүжигчин бүсгүй маань маш олон дүрийн сонгон шалгаруулалтад орж хасагдан, улмаар нөхөртөө дахин жүжигчин болохгүй гэж хэлж байсан тухайгаа ярьжээ. Мөн түүнийг гол дүрээр тоглуулах санал ирэх үед өөрөө хүртэл итгэж ядаж байсан гэжээ.

 

3. Брэдли Күүпер (Bradley Cooper)

© Silver Linings Playbook / Netflix, © MARK RALSTON/AFP/East News

Брэдли Күүпэрийн жүжигчний замнал олон туслах дүр болон бүтэлгүйтлээр дүүрэн байлаа. Туслах дүрийн ажил хийж нэлээдгүй хэдэн жилийн нүүрийг үзсэний дараагаар “Alias” цувралд амжилттай тоглосон ч түүний дүрийг төдийлөн ач холбогдолгүй гэж үзэн танаж орхижээ. Сэтгэл зүйн дарамттайгаа тэмцэж байх хугацаандаа тэрээр сагсан бөмбөг тоглож байгаад шилбэний булчингаа тасалснаар бүтэн жилийн хугацаанд ажиллах боломжгүй болж байв. Тэрээр тухайн цаг үед жүжигчний замналаа дуусгах нь зөв мэт санагдаж байснаа дурссан байдаг.

 

4. Кристен Стеварт (Kristen Stewart)

© Twilight / Lionsgate, © Reynaud Julien/APS-Medias/ABACA/Abaca/East News

Twilight” цувралд Белла Своны (Bella Swan) дүрийг бүтээхээсээ өмнөхөн тэрээр жүжигчний замналаа орхихоор шийдэхэд тун ойрхон байсан ажээ. Тэрээр Лос Анжелес хотоор ээжийн хамт жүжигчний ярилцлагаас ярилцлага дамжин явдаг байсан ч үргэлж татгалзсан хариу авдаг байжээ. Улмаар хамгийн сүүлчийн ярилцлагадаа орж сонгогдсоноор түүний жүжигчний замнал үргэлжилсэн түүхтэй ажээ.

 

5. Эмма Уатсон (Emma Watson)

© Harry Potter / Warner Bros, © emmawatson / Instagram

Дөнгөж 9-хөн насандаа “Harry Potter” цувралын нэг хэсэг болсон Эмма Уатсон олны анхааралд байх болон хэт их нүүр будалтыг тэсвэрлэхэд хэцүү байснаа дурсан ярьжээ. Мөн тэрээр жүжигчний ажил нь түүнд тохирох ажил биш гэж бодсон тул цуврал дуусах үед дахин кинонд тоглохгүй гэж шийдсэн байжээ. Гэхдээ хожим түүний ажил нь эмэгтэйчүүдийн биеэ даасан байдал зэрэг тулгамдсан асуудлуудын эсрэг дуу хоолойгоо хүргэхэд ихээхэн ач холбогдолтой гэдгийг мэдэрсэн гэдгээ ч дурдсан байна.

 

6. Марк Руффало (Mark Ruffalo)

© markruffalo / Instagram, © markruffalo / Instagram

Тэрээр нийт 600 орчим дүрд дуу оруулсан хэдий ч тийм ч өндөр амжилтанд хүрч чадаагүй байлаа. Тиймээс тэрээр мөрөөдөлдөө бууж өгөхөд ойрхон байсан ч ээж нь түүнийг үргэлж хурцалж мөрөөдлийн амьдралдаа хүрэхэд нь тусалж байсан тухайгаа ярьжээ.

 

7. Клер Данес (Claire Danes)

© Homeland / Showtime, © clairedanes / Instagram

3 удаагийн Эммийн шагналт, 4 удаагийн Алтан Бээлий шагналт, 2 удаагийн Дэлгэцийн уран бүтээлчдийн нэгдсэн эвлэлийн шагналт Холливудын Алдарын өргөн чөлөөнд өөрийн нэртэй одыг ч хийлгээд амжсан алдарт жүжигчин бүсгүй маань өмнө нь 2 жилийн турш ямар нэгэн дүр авч чадалгүй бүтэлгүйтэж, жүжигчний замналаа дуусгаж барилгын дотоод засал чимэглэлийн чиглэлээр ажиллахаар шийдэж байсан ажээ.

 

8. Роберт Паттинсон (Robert Pattinson)

© The Twilight Saga / Lionsgate, © CHRIS DELMAS/AFP/East News

Кристен Стевартийн нэгэн адил “Twilight” цувралд тоглохын өмнө тэрээр маш олон бүтэлгүйтлийн гэрч болоод байжээ. Тэрээр цус сорогчийн тухай өгүүлэх уг киноны ярилцлагад орсныхоо дараа эцэг эх рүүгээ залгаад “Бүх зүйл таагүй боллоо. Би дахин жүжиглэхгүй. Дахин өөрийгөө ингэж зовоож чадахгүй нь” хэмээж байжээ. Гэхдээ ярилцлага түүний бодсон шиг муу байгаагүй бололтой. Маргааш нь түүнд кино багийн зүгээс санал ирж байжээ.

 

 

9. Брий Ларсон (Brie Larson)

© Captain Marvel / Marvel, © brielarson / Instagram

Академийн шагналт жүжигчин бүсгүй маань дөнгөж 9 настайдаа жүжиглэж эхэлж байжээ. Тэрээр гол дүр бүтээлгүй туслах дүр авч поп цомог гаргасан ч дөнгөж 4000 хувь зарагдсан зэрэг амжилтгүй он жилүүдийн дараа тэрээр Холливуд бол түүнд тохирох газар биш гэж бодож байсан бөгөөд далайн биологийн чиглэлээр суралцахаар хэд хэдэн коллежид орохоор мэдүүлээд байжээ. Тухайн үед “United States of Tara” нэртэй телевизийн шоунд тоглох урилга ирснээр түүний замнал, алдар нэрийн оргилд хүрэх зам нь нээгдсэн түүхтэй.

 

10. Скарлет Йоханссон (Scarlett Johansson)

© Collection Christophel East News, © ROBYN BECK/AFP/East News

Жүжигчний замналынхаа эхэн үед тэрээр хэт их ажиллаж хангалттай хэмжээний цалин авахгүй байгаагаасаа залхаж, өөр ажил олж хийхээр бодолхийлж байсан тухайгаа дурсаж байжээ.

 

11. Элизабет Олсен (Elizabeth Olsen)

© Very Good Girls / Tribeca Film, © Joseph Gotfriedy/Broadimage/Broad Image/East News

Элизабет Олсен нэгэнтээ шоу бизнесийн зах зээлийг орхих талаар бодож байснаа дурсжээ. Учир нь хэвлэлийнхэн ихэр эгч дүүсийг хаа сайгүй дагаж, бүр хэд хэдэн удаа осол гаргах шахаж байсан ажээ.

 

12. Милли Бобби Браун (Millie Bobby Brown)

© Stranger Things / Netflix, © milliebobbybrown / Instagram

Тэрээр жүжиглэх тухай ямар ч ойлголтгүйгээр 8 настайдаа Холливудын ертөнцөд орж байсан нэгэн. “Modern Family”, “Grey’s Anatomy” гэх мэт томоохон цувралуудад туслах дүр бүтээж байсан ч энэ нь чамлалттай санагдаж жүжигчний замналаа дуусгах талаар бодож байжээ. Харин цувралын “Stranger Things” Элэвэний (Eleven) дүрд тоглох болсон нь түүний энэ бодлыг орвонгоор нь өөрчилсөн ажээ.

 

13. Крис Хэмсуорт (Chris Hemsworth)

© Ghostbusters / Sony Pictures, © face to face/FaceToFace/REPORTER

Star Trek” киноны дараагаар Крис Хэмсуортод ажлын санал ирэхгүй нэлээдгүй удсан ажээ. Улмаар тэрээр Холливудын амьдралдаа цэг тавьж Австрали руугаа буцах төлөвлөгөөтэй байсан гэнэ.

 

14. Дэвид Харбор (David Harbour)

© Knife Fight / Myriad Pictures, © Grosby Group/East News

Түүний “State of Affairs” цуврал цуцлагдах үед Дэвидэд ямар ч итгэл найдвар үлдээгүй бөгөөд нэгэн ярилцлагадаа тэрээр “Би ингээд боллоо. Холливудын амьдрал миний хувьд дууссан” гэж ярьж байжээ. Харин “Stranger Things” цувралаас санал ирснээр бүх зүйл өөрчлөгдсөн байгааг бид мэднэ.

 

15. Мелисса МакКарти (Melissa McCarthy)

© Tammy / Warner Bros, © melissamccarthy / Instagram

Мелисса МакКарти кинонд дүр бүтээх ажилд тэнцэхгүй байгаад зогсохгүй дуу оруулах ажилд ч тохирохгүй хэмээн гологдож байжээ. Тэрээр давхар ажил хийж, 30 нас хүрэх үед жүжигчний карьер нь тогтвортой болохгүй бол жүжигчний замналаа дуусгахаар төлөвлөж байжээ. Улмаар 30 насны төрсөн өдрийнх нь өмнөх долоо хоногт “Gilmore Girls” киноны санал ирснээр бодол нь өөрчлөгджээ.

Аль жүжигчний түүх таны анхаарлыг илүү их татсан бэ? Та ямар нэгэн ажлын ярилцлагад бүтэлгүйтэж байсан уу? Мөн тэрхүү таагүй үйл явдлыг хэрхэн даван туулж байсан бэ?

2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Nomin Nomin

    Nomin Nomin

    2020/07/16 at 23:18

    Ed nar kinonuudad dvr bvteegeegvi bsan bol kino utgagvi bh baisan.Goy jvjigchid shvv 🥰🥰🥰

  2. Delgerzaya Bold

    Delgerzaya Bold

    2020/07/18 at 17:17

    Ernest Son Reyes

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *