Үрчлээ хормын дотор арилна, таны хийх зүйл бол ердөө эдгээрийг холиод нүүрэндээ маск тавихад л хангалттай

3

Хулуу – амин дэмийн уурхай л гэсэн үг. А, Д, С амин дэмээр баялаг төдийгүй пектин, органик хүчил, фосфор, зэс, кали цинк зэрэг хүний биед нэн хэрэгтэй эрдэс бодисоор баялаг. Хулуугаар маш олон төрлийн амттай хоол хийхээс гадна нүүрний маск бэлдэх боломжтой.

Уг маск таны нүүрний арьсанд багагүй өөрчлөлт авчирна. Хулуунд агуулагдах шим тэжээлтэй бодис нь хөгшрөлтийн явцыг удаашруулж шим тэжээл өгч залуу өнгө төрхийг сэргээх ажээ. Өнөөдөр та бүхэнтэйгээ үрчлээний эсрэг маскыг хуваалцах гэж байна. Яг л хааны маск гэмээр эд дээ!

 

Нүүрний арьс чангалах маск

Хуурай арьс амархан үрчлээтэж илүү эмзэг байдаг. Тиймээс та бүхэндээ хуурай арьсанд зориулсан маск санал болгохоор шийдсэн юм. Уг маск зөвхөн залуу төрхийг сэргээгээд зогсохгүй арьсны гүнд шим тэжээл өгнө. Танд болгосон хулуу хэрэгтэй. Шим тэжээлээ илүү хадгалж үлддэг тул аль болох ууранд жигнэсэн хулуу ашиглахыг зөвлөж байна.

Орц:

  • 50 грамм хулууны зөөлөн эд
  • 5 грамм зөгийн бал
  • 1 өндөгний шар
  • 20 грамм зөөхий

Хэрэглэх арга:

  1. Маск түрхэхээс өмнө нүүрээ сайтар цэвэрлэсэн байна.
  2. Хулуугаа жигнэж болгоод нухаш бэлдэнэ.
  3. Зөгийн балаа хайлуулж өндөгний шар, зөөхийтэй зуурна. Ислэг сүүн бүтээгдэхүүн нь арьсанд сайн нөлөө үзүүлдэг ажээ.
  4. Дараа нь зөөхийтэй зуурмагаа хулуунд хийж сайтар холино. Ямар ч бүхэлгүй цэвэр нухаш байх ёстой.
  5. Маскаа нүүрэндээ түрхээрэй, нүд орчмыг мартаж болохгүй. Түрхэхдээ нүдэндээ оруулахгүйгээр болгоомжтой түрхэнэ. Маскыг 20 минут байлгана.

Илүү үр дүнд хүрэхийн тулд маскыг курс байдлаар тавих хэрэгтэй. Энэ тохиолдолд арьс залуужиж эрүүлжинэ, жижиг үрчлээснүүд арилна. Мөн нүд орчмын үрчлээнээс салах боломжтой.

Хулуугаа зөв сонгох нь бас чухал. Зөөлөн эд нь тод улбар шаргал өнгөтэй буюу А амин дэмийн агууламж өндөртэйн шинж болно. Маск түрхэхээсээ өмнө харшилж байгаа эсэхийг заавал шалгаарай. Үүний тулд маскыг шууны дотор талын нимгэн арьсан түрхээд 15 минут ажиглана.

Бас нэгэн чухал зүйл: маскыг бэлдээд л шууд түрхэнэ. Шим тэжээлээ хурдан алдах тул хадгалах боломжгүй. Маскаа арилгахдаа алтан товч цэцгийн хандаар арчих нь илүү тохиромжтой, яагаад гэвэл арьсны нүх агшаах үйлчилгээтэй ургамал юм. Хэрвээ арьс таталдаж хуурайшиж байгаа мэдрэмж төрвөл чийгшүүлэгч тос түрхээрэй.

Хулуу – гэрийн гоо сайхны шилдэг бүтээгдэхүүн. Зарим нэг орцуудыг солиод төрөл бүрийн маск бэлдэж болно. Жишээ нь: тослог арьстай бол хулууны нухашийг өндөгний цагаантай хольж маск болгон нүүрэндээ тавиарай.

Та хулууны өөр маск мэдэх үү? Бидэнтэй мэддэг жороо сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай. Бас уг нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй шүү.

Эх сурвалж

16
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Oogii Maya

    Oogii Maya

    2018/02/13 at 10:49

    Bvren arildaggui yumaa gehed arisand tejeel uguh bailgui dee turshaad heregleed vzie kkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *