Таны мэдэж байвал зохих чихрийн шижин өвчний анхны шинж тэмдгүүд

0

Өнгөц гүйлгэж хараад чихрийн шижинтэй эсэхийг тодорхойлж болох уу? Цусны шинжилгээгээр цусан дахь глюкозийн хэмжээг тодорхойлон чихрийн шижингийн түвшинг тогтоож болно. Чихрийн шижинтэй эсэхийг та өөрөө зарим нэг шинж тэмдгээр тодорхойлох боломжтой ажээ.

Дохио өгч байгаа шинж тэмдэг нь өчүүхэн тул хүмүүс тэр болгон анзаардаггүй. Ялангуяа 2-р хэлбэрийн үед. Өвчин хүндэртэл тухайн хүн өөрийгөө юугаар өвдөөд байгаагаа сайн ойлгодоггүй байна.

1-р хэлбэрийн чихрийн шижингийн шинж тэмдэг маш хурдан буюу хэдхэн хоног эсвэл хэдхэн долоо хоногийн дотор илэрдэг. Тийм учраас уг өвчнийг анхан шатанд нь илрүүлэхэд хялбар байдаг ажээ.

Чихрийн шижингийн дээрх хэлбэрүүд илрэх шинж тэмдэг төстэй тул зөв ялган салгаж мэргэжлийн эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай.

 

Нийтлэг шинж тэмдэг

1. Өлсөх, ядрах. Бие эрхтэн хоол хүнсийг глюкоз болгон биеийг эрч хүчээр сэлбэдэг. Глюкозийг зохих хэмжээнд нь байлгахын тулд эд эсэд инсулин шаардлагатай. Хэрвээ таны бие эрхтэн хангалттай инсулин ялгаруулж чадахгүй бол глюкоз ялгарахгүйд хүрч эрч хүч муудах болно. Ингээд л та ердийнхөөсөө илүү өлсөж, ядарсан мэт мэдрэмж төрөх ажээ.

2. Цангах, байнга шээх. Хүн өдөрт 4-7 удаа шээдэг бол чихрийн шижин өвчнөөр шаналж байгаа хүн олон удаа шээхэд хүрнэ. Яагаад? Бие эрхтэн глюкозийг шингээхэд бөөрөөр дамжин гадагшилдаг. Харин чихрийн шижин өвчний үед цусан дахь сахарын хэмжээ ихсэх тул бие организм шингээж чадахгүйд хүрдэг байна. Ингээд л бие эрхтэн өөрөө шээсээрээ дамжуулан илүүдэл глюкозоо гадагшлуулахаар ажиллаж эхэлнэ. Шингэн их шаардана. Та их шингэн ууж их шээхэд хүрэх ажээ.

3. Ам хатаж, бие загатнах. Их шингэн ууж байгаа ч гэсэн таны ам хатсаар л байх болно. Шингэний дутагдалд орж арьс тань хуурайших болно.

4. Хараа бүрэлзэх. Бие дэх шингэний өөрчлөлтөөс болж нүдний болрын бүтцэд өөрчлөлт гарна. Ингэснээр хараа муудах, бүрэлзэхэд хүргэх ажээ.

 

1-р хэлбэрийн чихрийн шижин өвчний үеийн бусад  шинж тэмдэг

Хурдан явагдах буюу хэдхэн хоног эсвэл хэдхэн долоо хоногийн дотор илэрдэг.

1. Огцом жин алдах. Бие эрхтэн хоол хүнснээсээ эрч хүчээ авч чадахгүй байгаа тул булчин, өөхнөөсөө шатааж эхэлдэг. Ямар нэгэн шалтгаангүйгээр та жин хасаж эхэлнэ.

2. Дотор муухайрах, огих. Өөх шатааж эхлэхэд “кетон” ялгаруулдаг байна. Уг бодис цусанд хуримтлагдсаар хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж эхэлнэ. Кетон нь мөн хэвлий орчмоор өвдөхөд нөлөөлөх ажээ.

 

2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний үеийн бусад шинж тэмдэг

Удаан хугацааны туршид глюкозийн хэмжээ их байснаар илрэх шинж тэмдгүүд:

1. Мөөгөнцрийн үрэвсэл. Чихрийн шижинтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүст бүгдэд нь илэрнэ. Исгэгч нь глюкозоор тэжээгдэх тул маш хурдан үржиж эхэлнэ. Үрэвсэл нь халуун, чийгтэй газар болгонд хурдацтай үржинэ:

  • Хөл, гарын хурууны завсар
  • Хөхний доогуур
  • Бэлэг эрхтний орчмоор (дотор хэсгээр мөн адил)

2. Зүссэн шарх удаан эдгэрэх. Цусан дахь сахарын хэмжээ цусны эргэлтэд муугаар нөлөөлж эхэлнэ.

3. Хөлөөр өвдөх, бадайрах. Мэдрэлд нөлөөлж байгаатай холбоотой илрэх шинж тэмдэг.

 

Хэзээ эмчид үзүүлэх вэ?

Хэрвээ та 45 наснаас дээш бөгөөд чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлал өндөртэй бол (удамшил, өөхлөлт зэрэг) чихрийн шижин өвчний шинж тэмдгийг эртнээс мэдэж байх ёстой. Өөрийн биеийн байдалд ямар нэгэн өөрчлөлт гарч байгаа бол эмчид үзүүлэх шалтгаан болно.

Дараах шинж тэмдэг илэрвэл эмчид заавал үзүүлээрэй:

  • Бие сулрах, ихээр ам хатах
  • Байнга шээх
  • Гэдсээр огцом, богино хугацаанд өвдөх
  • Гүн, хурдан амьсгалах
  • “Амттай амьсгал” буюу хумсны будаг арилгагч үнэрийг санагдуулам

Цаг алдалгүй эмнэлгийн тусламж авснаар та өвчнийг хүндрэхээс урьдчилан сэргийлж чадна. Эмчид очих цагаа бүү хойш тавиарай.

11
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Sharkhuu Nyamkhuu

    Sharkhuu Nyamkhuu

    2017/05/01 at 15:48

    Shinjilgeegeer 118 garsn yamar bn gsn yg yum boloo

  2. Munkhbayar Altantsetseg

    Munkhbayar Altantsetseg

    2017/05/01 at 18:11

    118 биш 11,8 бишү ийм бвал сахартай бхаа өөр нэгжээр хэмжсэн юм бол вуу сахар норм нь 4_ 6 бх байхах

  3. Dov Tsetsgee

    Dov Tsetsgee

    2017/05/01 at 22:02

    СБ дуургийн дотоод шуурлийн эмч сахартай хунтэй ажиллаж чадахааргуй эмч бсан. Миний мэдэх эмчилгээ дууссан. Дараагийн шатлал руу яв гэх юм билээ..,

  4. Амарсанаа Данзан

    Амарсанаа Данзан

    2017/05/01 at 22:22

    1-р эмнэлэгийн нарийн мэрэгжлийн эмчид оч. Дүүргийн эмч бол дотрын эмч тул тэгж хэлжээ.

  5. Амарсанаа Данзан

    Амарсанаа Данзан

    2017/05/01 at 22:23

    1-р эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмчид оч. Дүүргийн эмч бол дотрын эмч тул тэгж хэлжээ.

  6. Амарсанаа Данзан

    Амарсанаа Данзан

    2017/05/01 at 22:25

    Өрхийн эмнэлэг үзэж байгаа дахин сайн үзүүлэх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *