Маш нууц: Хичнээн их мөнгө төлье гээд ч хэн дуртай нь очих боломжгүй 12 xориотой газар

0

Аялах дуртай хүмүүс очиж үзээгүй сонирхолтой газруудаар аялахыг хичээдэг. Азаар манай дэлхийд ийм газрууд хангалттай их байх ажээ. Зарим нэг нь түүхэн дурсгалт газрын сайхныг эсвэл байгалийн үзэсгэлэнг мэдрэхийн тулд хэдэн мянган километр зам туулахад ч бэлэн. Гэхдээ жуулчдын хүслийг тэр болгон хэрэгжүүлэх боломжгүй. Ямар ч нөхцөлд явуулын жуулчдыг оруулахыг xориглосон нууцлаг газар эсвэл объект гэж байх ажээ. Харамсалтай нь энд өндөр албан тушаалын танил тал, тусгай зөвшөөрөл ч тус болж чадахгүй.

Невада дахь 51 дүгээр бүс

alexandre_paris_12

Дэлхийд алдартай АНУ-ын Агаарын зэвcэгт xүчин Невадад байрладаг. Уг объектыг нууц туршилт явуулахад ашигладаг ажээ. Бүсийн эргэн тойронд ямар нэгэн хамгаалалт байхгүй ч гэлээ хүмүүс хэдэн зуун метрээс дотогш ойртож очихоосоо ч эмээдэг юм. Бaйлдааны анхааруулах тэмдэг – хилийг нэвтэрсэн хүн рүү гaл нээx нөхцөлтэй.

51 дүгээр бүс – X-files зэрэг хэв маяг бүхий нууцлаг зүйлээр дүүрэн газар. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр батлан хэлж байгаагаар бол уг объект байгаа газар нутаг дээр жинхэнэ нисдэг таваг хадгалагдаж байгаа, одоо ч гэсэн лабораториудад нь харь гарагийн хүмүүс дээр туршилт хийсээр байгаа ажээ.

 

Ватиканы апостолын архив

druzina.si
porfirogenito

Архивт их хэмжээний түүхэн нууц ном судар хадгалагдаж байгаа бөгөөд зөвхөн зарим нэг бурхны шавь, эрдэмтэд л үзэж судлах эрхтэй. Уг архивыг алс холын 1610 оноос хойш үүсгэн байгуулжээ. Архивын сан хөмрөгт 35 мянга гаруй боть номууд бий гэж үздэг. Үүний дотор маш ховорт тооцогдох уран зохиолын бүтээл ч багтана. Энэ бүгдийг уншиж дуусгахын тулд хэчнээн их цаг орно гэж бодно? Онцгой эрдэнэсийн сан хөмрөгт 1308-1310 онуудад харьяалагдах эртний архивын материал тооцогддог – Жордано Бруногийн хэргийн шүүх хурлын материал, Галилео Галилейн шүүх хурлын материал зэрэг болно.

 

Ласко агуй, Франц

cddordogne

Нэн эртний урлагийн бүтээлд маш цөөхөн хүн гар хүрч үзсэн. Ласко – археологийн хувьд маш үнэ цэнэтэй олдворт тооцогдоно. Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас үүссэн жижигхэн нүхийг сайн дураар судлахаар шийдсэн өсвөр насны хоёр хүүхдийн ачаар уг агуйг олж илрүүлсэн гэдэг. Агуйн ханан дээр хэдэн арван амьтдыг дүрслэн зуржээ: буга, янгир, бух, морь. Судлаачдын үзэж байгаагаар хадан дээрх зургийг МЭӨ 18 мянган жил орчмын үед зурсан байна.

Ласко богино хугацаанд алдаршсан нь түүхэн давтагдашгүй зургуудыг үзэх хүсэлдээ автагдсан жуулчдын хөлд дарагдах шалтгаан болсон юм. Агуйд олон хүн холхих болсон нь нүүрсхүчлийн хийн хэмжээг нэмэгдэхэд хүргэжээ. Уг өөрчлөлтөөс болоод агуйн хадны зургууд эхнээсээ хууларч, муудаж эхэлсэн юм. Орон нутгийн захиргаа агуйг хамгаалах үүднээс жуулчдад хаалттай объект болгох зоригтой шийдвэр гаргажээ.

 

Сюртсей арал, Исланд

hookedupon
_siggistein_

Одоо байгаа галт уул арлууд дундаасаа хамгийн залуу нь. Сюртсейг 1963 онд “төрсөн” гэж үздэг. Усны гүнд байрлах галт уул дэлбэpснээс болж үүссэн арал гэх бөгөөд арлын хөрс нь базальт, андезитээс бүрддэг.

Өнөөдөр зөвхөн эрдэмтэд л уг арал дээр очих эрхтэй. Тэдний зорилго – амьдралын хөгжлийн үйл явцыг тогтоох шинжлэх ухааны туршилт, судалгаа явуулахад оршино.

 

Дэлхийн үр тарианы нөөцийн сан, Шпицберген

maartenvanderdrift
cografya.evreni

Шпицбергений эрс тэс уур амьсгал ургамлын хэдэн мянган үр тариаг (ойролцоогоор 900,000 орчим) хадгалахад таатай орчныг бүрдүүлж өгчээ. Үр тарианы нөөцийн санг Норвегийн засгийн газрын хөрөнгөөр барьсан. Объектын дотор байнга хасах хэмтэй байдаг бөгөөд ган том хаалга, нууц код бүхий цоожтой. Уг байгууламжид зөвхөн хамгаалалтын болон объектын ажилтнууд л нэвтрэн орж болно.

 

Цинь Шихуанди хааны бунxан, Сиань

seeainjourney
rocketmiles

Цогцолбор бунxныг хятадын хаан Цинь Шихуандигийн дурсгалд зориулан барьсан гэж үздэг. Жирийн нэг тариачин өөрийн газартаа худаг гаргах гэж нүх ухаж байгаад цэpгийн чулуун хөшөөтэй таарсан гэдэг. Тэр хэсэг газар бүхэлдээ хааны цэpгүүдийн чулуун баримлаар дүүрэн байв. Малтлагыг 1974 оноос эхлүүлсэн. Өнөөдрийн хувьд археологичид ойролцоогоор 400 квадрат метр талбай бүхий бунxанд малтлага хийгээд байна. Судлаачид нийт 220 баримал олжээ. Урьдчилсан таамгаар ойролцоогоор 8 мянган баримал гарч ирэхээр тооцоо гарчээ.

 

Херд болон Макдональд арлууд, Австрали

australia_shotz
bestlifeadventures

ЮНЕСКО-гийн хамгаалалтад багтсан дэлхийн өв болно. Арлууд дээр далайн шувуу болон оцон шувуунуудын олон төрөл амьдардаг. Мөн идэвхтэй галт уултай учраас эрдэмтэд байгалийн ховор үзэгдлийг судлах боломжийг олгодог ажээ. Жуулчдад xориотой бүс. Байнга хүчтэй салхилахын зэрэгцээ тэсэхийн аргагүй хүйтэн агаартай газар.

 

Хойд сентинелийн арлууд

discovery_info
canal_jorem

Арвин их туршлагатай, адал явдал эрэлхийлэгч жуулчдад ч xориотой арлыг халуун орны диваажин хэмээдэг. Уг арал дээр Сентинелес гэх уугуул иргэд амьдардаг, тэд ямар ч зочинд дaйсагнасан байдлаар ханддаг юм. Тэдний шидэх сүx, жaд, сугалж гаргаж ирэх xутга гар доор бэлэн. Нутгийн уугуул ард иргэдтэй дотносох гэсэн эрдэмтдийн оролдлого дандаа бүтэлгүй байдлаар дуусаж байжээ. Тэд одоо ч гэсэн нөхөрлөх ямар нэг санаархлыг таагүй хүлээн авсаар байна.

 

Норт-Бортер, Нью-Йорк

usaondisplay
usaondisplay

Уг арал 50 гаруй жил эзэнгүй байна. Урьд нь энд цэцэг өвчин зэрэг вирусийн халдварт өвчнөөр өвдөж байсан хүмүүсийн эмнэлэг ажилладаг байжээ. Түүхэн эх сурвалжуудаас харахад ихэнх өвчтөнүүд энэ эмнэлгийн ханыг орхиж гараагүй байна. Орон нутгийн ард иргэд арлаар зугаалахаас эмээдэг бөгөөд аялахаар ирсэн явуулын хүмүүсийг ч зайгаа барихыг зөвлөдөг. Тэд объектоор өөд болсон өвчтөнүүдийн сүнс зугаалж байдаг гэж үздэг юм.

 

Богемын төгөл

derfmongol
historycontainer

Калифорнид байрлах эрчүүдийн нууц клуб. 1899 оноос хойш оршин тогтнож буй. Жил болгон энд дэлхийд нөлөөтэй улс төр, соёл урлаг, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл хоёр долоо хоног үргэлжлэх өөрийн онцлогтой амралтыг зохион байгуулдаг. Клубэд зөвхөн тусгай урилгаар нарийн шалгалтыг даван байж л элсэн орно.

Сэтгүүлчид Богемын төглийн нутаг дэвсгэр рүү хэд хэдэн удаа нууцаар нэвтрэн орж чухам юу болдгийг олж мэдэхийг оролдож байсан боловч бүтэлгүйтдэг. Уг бүлгэмийн гишүүдийг далдын хүчний зан үйл, таxил өргөх ёслол үйлдэж байна хэмээн олон хүн буруутгасаар байна.

 

Повелья арал, Итали

detour.ist
historiaatravesdefotos

Урьд нь энэ арал дээр сэтгэл мэдрэлийн эмнэлэг байрлаж байсан бөгөөд өвчтөнүүдийг эмчилгээний туршилтын аргаар эмчилдэг байжээ. Уг арга нь тийм ч хүнлэг бус. Өвчтөнүүд аймшигтай тaмлалд орж эмнэлгийн хананы цаана нaс барж байв. Тэндээс эрх чөлөөтэй, эрүүл саруул болж гарсан хүн ер нь байхгүй.

Повелья арлыг өдгөө хаасан бөгөөд цaгдаагийн хамгаалалтад байдаг. Ямар нэгэн байдлаар нууцаар нэвтэрсэн жуулчид тэнд 20-иос илүү минут байж чадаагүй гэж ярьцгаадаг. Арлаар алхаж байх үеэр хэн нэгний хашхирах дуу, хонхны чимээ сонсогдож байжээ. Хамгийн сонирхолтой нь эмнэлгийн хонхыг аль эрт буулгасан ажээ.

 

Иераполис дэх Плутонион, Турк

eda.temell
serafettinciraci

СО2 гэх xортой хий ялгардаг засмал агуй байдаг юм. Олон зуун жилийн тэртээ энд шашны зан үйл явуулдаг байжээ.

Xориотой газар өөрийн эрхгүй сонирхол татах нь мэдээж. Гэхдээ өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс аялалд гарахдаа зочлох газруудаа сайтар судалж байвал зохино. Бид аяллаасаа таатай дурсамжтай л үлдэхийг хүсдэг гэдгийг битгий мартаарай.

17
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *