iPhone 9 болон iPhone XS/XS Plus гар утаснууд ямар үнэтэй байх вэ?

1

2018 онд худалдаанд гарах шинэ iPhone утаснууд ямар нэртэй байх вэ?

Дараагийн iPhone гар утаснуудын нэршил янз бүр байх магадлалтай бөгөөд энэ талаар бичвэл багагүй цаг орох учир бид танд хамгийн боломжит нэршлүүдийг хүргэж байна.

  • iPhone 9 болон iPhone 9 Plus (iPhone 8 гар утасны модуль дээр суурилсан)
  • iPhone 11 болон iPhone 11 Plus (өөрөөр iPhone XI болон iPhone XI Plus гэж нэрлэж болно)
  • iPhone XS болон iPhone XS Plus
  • iPhone X Plus

Эсвэл энгийн iPhone болон iPhone Plus байх боломжтой. Аль нь танд илүү тохиромжтой санагдаж байгааг сэтгэгдэл бичих хэсэгт бичиж үлдээнэ үү.

 

Шинэ iPhone утаснуудын худалдаалагдаж эхлэх хугацаа

Бид энэ онд худалдаалагдах iPhone гар утаснуудыг 9-р сард танилцуулна гэж таамаглаж байгаа. Энэ нь iPhone 8 гар утас худалдаалагдаж эхэлснээс яг нэг жилийн дараа бөгөөд “Apple”-ийн бүтээгдэхүүнээ танилцуулдаг хуваарьтай тохирч байгаа юм.

Танд сануулахад, 2017 онд компани шинэ гар утаснуудыг нэгэн зэрэг танилцуулаагүй бөгөөд iPhone 8 болон iPhone 8 Plus гар утаснуудыг танилцуулснаас нэг сарын дараа iPhone X гар утсыг танилцуулсан билээ.

Энэ нь шинэ iPhone гар утаснууд 2018 онд өөр хугацаануудад танилцуулагдана гэсэн үг үү? Мэдээж үгүй.

6-р сард Солонгосчуудын мэдээллэснээр хямдхан загвар 11-р сар хүртэл танилцуулагдахгүй гэж байсан ч ихэнхи шинжээчид бүтээгдэхүүн анх товлосон хугацаандаа танилцуулагдах боломжтой гэж үзэж байгаа юм байна. Тухайлбал Мин-Чи Куо хэлэхдээ “Apple” нэг өдөр шинэ загваруудыг танилцуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ нь хуучин загвараас өөр байна – 5.8 инч дэлгэцтэй LCD iPhone гар утас нэг өдөр танилцуулагдана.

 

“Apple” энэ онд хичнээн шинэ iPhone гар утас танилцуулах вэ?

Ихэнхи мэдээллийг харахад 3 гар утсыг танилцуулна.

Энэ нь шинжээч Мин-Чи Куогийн 11-р сард таамаглаж байсантай холбоотой бөгөөд эдгээр гар утаснуудын дэлгэцийн ховил бүгд ижил байх гэнэ. 1-р сард тэр гар утасны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн:

  • 5.8 инч OLED дэлгэцтэй: iPhone X гар утас дээр суурилсан, ижилхэн том хэмжээтэй дизайнтай
  • 6.5 инч OLED дэлгэцтэй: iPhone X гар утасны Plus загвар, өөрөөр хэлбэл iPhone X Plus эсвэл XI Plus гэж нэрлэгдэнэ
  • 6.1 инч LCD дэлгэцтэй: iPhone X гар утастай ижилхэн дизайнтай боловч илүү том ирмэгтэй, LCD дэлгэцтэй, арай хямд үнэтэй iPhone гар утас. Face ID-тай боловч, арын хос камерын линзтэй хамааралтайгаар 3D Touch байхгүй.

Хамгийн том загварын хэмжээн дээр бага зэрэг санал зөрөлдөж байгаа: “Olixar” эх сурвалжийн үзэж байгаагаар 6.5 инч дэлгэцтэй байх бол “Nikkei” эх сурвалжийн хувьд компанийн бүтээгдэхүүн дизайнаас хамаарч 6.3 инч байна гэж таамаглаж байгаа ажээ.

“DigTimes” эх сурвалжийн шинжээч Люк Линий үзэж байгаагаар, шинэ 4 ширхэг iPhone гар утас танилцуулагдах бөгөөд эдгээр нь бага хэмжээтэй байх гэнэ:

  • 5.7 – 5.8 инч LCD дэлгэцтэй
  • 6.0 – 6.1 инч LCD дэлгэцтэй
  • 6.0 – 6.1 инч OLED дэлгэцтэй
  • 6.4 – 6.5 инч OLED дэлгэцтэй

Эдгээр эх сурвалжуудын аль нь үнэн болохыг арга хэмжээний үеэр мэдэх боломжтой юм.

 

2018 онд худалдаанд гарах шинэ iPhone гар утаснуудын үнэ

iPhone X гар утас “Apple”-ийн хамгийн үнэтэй гар утас болсон – үнэ нь 999 доллар, харин iPhone 8 болон iPhone 8 Plus гар утаснуудын үнэ 699 доллар болон 799 доллар байсан. 2018 оны шинэ загварууд ямар үнэтэй байх бол?

Баттай мэдээлэл хүргэдэг шинжээч Мин-Чи Куогийн “KGI Securuities”-ээс 4-р сард гарах үедээ хийсэн эхний судалгаагаар “Apple” энэ жил “илүү чанга” үнэ тогтоох магадлалтай гэж үзжээ.

Тэр “Apple” үнийг өндөр тогтоохын эсрэг байр суурьтай байх боловч, олон үзүүлэлтийг сайжруулсан учир өндөр үнэ тогтооно гэдэгт итгэлтэй байгаа юм байна. Түүний таамаглаж буй үнэ:

  • 5.8 инч дэлгэцтэй iPhone 9 гар утас ойролцоогоор 699-849 доллар
  • 6.5 инч дэлгэцтэй iPhone XS Plus гар утас ойролцоогоор 999-1,299 доллар
  • 6.1 инч LCD дэлгэцтэй iPhone XS гар утас ойролцоогоор 899-1,199 доллар байх гэнэ.
12
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ichko Ichko

    Ichko Ichko

    2018/09/09 at 13:09

    9min hurdan ireerei bin hvleej bgaa shvv

  2. Зочин

    2018/09/10 at 01:09

    wow goy

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *