51 настай Холли Берригийн хооллолт, амьдралын хэв маяг болон фитнес: тэр үүний ачаар 31 настай юм шиг харагддаг

1

Дөнгөж 19 настай байхдаа хоёрдугаар түвшний чихрийн шижин өвчин туссан Холли Берри тэр үеэс хойш эрүүл мэнддээ анхаарч эхэлжээ. Жүжигчин бүсгүй хооллолт болон бие организмдаа эртнээс анхаарах ёстой гэдгийг ойлгосон бөгөөд одоо түүний хийдэг зүйлсийг харвал маш хялбархан санагдана. Авьяаслаг жүжигчин, гайхалтай ээж, сайн найз болох Холли Берри олон хүнд урам зориг, итгэл үнэмшил хайрладаг. Тэр амьдралынхаа хэв маягийг хэсэг хэсгээр инстаграм хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэдэг бөгөөд 3.3 сая дагагчтай юм байна.

Өнөөдөр бид танд түүний өөгүй сайхан биетэй байгаагийн нууцыг дэлгэхээр бэлтгэлээ. Таалан болгооно уу.

Тэр яг мэргэжлийн тамирчин шиг спортоор хичээллэдэг

Галбирлаг /гоолиг, торгомсог арьстай, гэхдээ хэт булчинлаг биш/ биетэй болох үүднээс тэр өвчнөө хянаж, дасгал хөдөлгөөн тогтмол хийх болжээ. Холли фитнесийн фэн биш бөгөөд тэр ихэнхдээ кардио дасгал хийхийг илүүд үздэг байна.

Түүний гол анхаардаг хэсэг бол хэвлий юм. Холлигийн хувийн дасгалжуулагч Петер Лий Томас хэлэхдээ тэр үндсэн хэсгүүдийн дасгалыг 7 хоногт 3 удаа, хагас цаг зарцуулж хийдэг гэжээ. Мөн нэмээд жүжигчин бүсгүйг бүх төрлийн дасгалыг ядарч байсан ч гэсэн хичээнгүйлэн хийдэг гэж магтсан юм.

 

Тэр цэвэрхэн хооллолтыг эрхэмлэдэг, мөн дэглэмийг яг таг баримталдаг

Холли Берри бидний дандаа мартдаг зүйлийг сайн мэдэж байдаг – оюун санаагаа эрүүл болгох нь бие организм цэвэрхэн болж, эрүүл хооллох үндэс юм. Түүний томоохон нууц бол: сахар, их хэмжээний өөх тос агуулсан болон нүүрс ус агуулсан хоол хүнснээс татгалзсан явдал байв.

Оронд нь тэр шинэ хүнсний ногоо, тахианы мах /улаан мах биш/, загас болон бүхэл үрийн гоймон хэрэглэх болжээ. Сахраас татгалзсанаар түүний шинэ жимсний хэрэглээ ч дагаад буурсан бөгөөд үр дүнд нь сахар орлуулагч бодисын хэрэглээ багасч, эрүүл, галбирлаг бие организмтай болох үндэс тавигдсан хэмээн жүжигчин бүсгүй хэлсэн байна.

 

Тэр хаана ч байсан арьсандаа маш их анхаарал тавьдаг

Берри өөрийнхөө чадах хэмжээнд арьсандаа анхаарал тавьдаг. Тэр 14 настай байхаасаа эхлэн арьс арчлах тал дээр хатуу байр суурьтай байсаар ирсэн гэж хэлжээ. Түүний арьс арчилгаа нь тулгын 3 чулуу ашиглах явдал бөгөөд үүний тусламжтай өдөр бүр арьсаа цэвэрлэж, өнгө оруулж, чийгшүүлдэг байна.

Гэрээс гараагүй үедээ жүжигчин бүсгүй нүүрээ буддаггүй бөгөөд арьсаа амраахыг эрхэмлэдэг ажээ. Мөн тэрээр өөрийнхөө хувийн гоо сайханч дээр очиж, арьсны төрөл бүрийн эмчилгээ хийлгүүлдэг гэнэ. Түүнчлэн Холли нарны эсрэг үйлчилгээтэй маск хэрэглэдэг.

 

Эрүүл, эрч хүч өгдөг амттан иддэг

Эрч хүч авахын тулд тэр хүнсний ногоо болон уургаар баялаг шэйк болон амттан хэрэглэдэг байна. Мөн давсалсан гахайн мах эсвэл зуккинитэй чипс иддэг гэнэ.

Эдгээр нь бүгд кетоженик хооллолтын дэглэм бөгөөд тэр энэ дэглэмийг урт хугацааны турш баримталж байгаа юм. Зөөлрүүлсэн уураг, бага хэмжээтэй нүүрс ус, эрүүл тос /авокадо, кокос гэх мэт/ нь Холлигийн бие организм эрч хүч авахын тулд нүүрс ус биш, эрүүл тос шатаах үндэс болдог байна.

 

Ээлж дараалалтай хийдэг

2 хүүхдийн ээж тэрээр гэр бүлийнхэнтэйгээ цагийг хэзээ ч мартагдахааргүй өнгөрүүлэх дуртай. Хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрүүлэх нь түүний эрүүл мэнд болон хүүхдүүдийнх нь өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлдөг гэж Холли үздэг ажээ.

Мөн Холли ичих эсвэл уйтгартай байх дургүй. Худлаа гэвэл түүний Эллений шоунд оролцох үеэрээ бүжиглэсэн бичлэгийг үзээрэй. Өөрийгөө байгаагаар нь хүлээж авч, зарим зүйлийг хүндээр тусгахгүй байх нь залуу чигээрээ байх нэг том шалтгаан юм шүү.

 

Тэр үргэлж ном унших цагийг өөртөө гаргадаг

Түүний инстаграм хуудсанд Холлигийн “ном унших хичнээн дуртай” тухайгаа илэрхийлсэн зураг болон унших дуртай номуудынх нь зураг олон байдаг. Тэр ихэнхдээ орон дотроо ном унших дуртай бөгөөд шинэ ном худалдаж авах бүрдээ #HBbooksfrombed гэсэн хаштаг ашиглан зураг оруулдаг ажээ.

“Би хэн нэгний амьдралд хошуу дүрэхээс илүү номонд хошуу дүрэх дуртай.” хэмээн жүжигчин бүсгүй хэлсэн юм. Өөрийнхөө боловсролд анхаардаг хүн бүхэнд сайн зөвлөгөө болохоор үг хэлсэн байгаа биз?

Гэвч Холли ганц ч хундага дарс уудаггүй. Яагаад гэвэл дарсыг тэр таашаадаггүй.

12
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *