Та алмайрахад бэлэн үү? Саяд ганц л тохиох ер бусын зүйлсийг гартаа барьж үзсэн 25 азтай хүмүүс

2

Ер бусын зүйлтэй учирч, өөрийн нүдээр харахаас өөр сайхан завшаан гэж үгүй, хэрэв та энэ талаар найзууддаа хэлэх юм бол, тэд танд атаархана эсвэл итгэж өгөхгүй гайхна. Дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүс саяд нэг тохиолдох ер бусын зүйлтэй учирсан агшнаа гэрэл зургийн хальсанд буулгаж, интернет орчинд бусадтай хуваалцсан нь хүмүүсийг гайхшралд оруулжээ.

Бид та бүхэнд хамгийн ховор гэсэн зүйлсийн фото зургуудыг хүргэхээр бэлтгэлээ. Аль зүйл нь таныг хамгийн ер бусын санагдах бол?

1. “Олон жилийн турш аварга махчин загасны шүдийг хайсны эцэст би анхныхаа Мегалодон шүдийг оллоо.”

© Elthimon / Reddit

 

2. Хэн нэг нь энэ гайхамшигтай цэнхэр өнгийн Мексик гүрвэлийг олжээ

© D3PSI / Reddit

 

3. “Би урьд өмнө сарьсан багваахайны зулзагыг харж байгаагүй, та нар ч бас харж байгаагүй гэдэгт итгэлтэй байна.”

© jtr2277 / Reddit

 

4. Та нар урьд өмнө энэ далайн амьтныг хэр том бол гэж бодож байсан уу? Саяхан Шинэ Зеландын наран шарлагын газрын эрэг дээр аварга том нь гарч ирсэн байна.

© Nic0487 / Reddit

 

5. Нисдэг загас: Тийм ээ, байдаг юм байна. Энэ зургийг фотошопоор янзлаагүй. “Exocoetidae” бол хувьсаж, хөгжсөн, нисэх чадвартай загаснууд юм.

© hootersbutwithcats / Reddit

 

6. “Би өнөөдөр Грекийн Каллитеагаас далайн амьтны бяцхан үр төлийг нь оллоо.”

© AN_IMPERFECT_SQUARE / Reddit

 

7. “Би саяд нэг тааралдах далайн одыг олчихлоо.”

© Carlitosguy06 / Imgur

 

8. Нэвт харагддаг навч – Навчны эд эсүүд гэмтэхэд, навч өнгөө хувиргаж, нэвт харагддаг болдог. Болор талст бүхий нэвт харагддаг навчны бүтэц үнэхээр гайхалтай бөгөөд ховор олдоц юм.

© Cusackjeff / Reddit

 

9. “Эгч маань альбино зарааг Шинэ Зеландаас олжээ.”

© DarrenJohnMont / Reddit

 

10. “Хавай дахь наран шарлагын газраар алхаж явахдаа эхнэр бид хоёр өөр дээрээ далайн бяцхан экосистемийг үүсгэсэн шилэн бөмбөлгийг олсон.”

© Tio76 / Reddit

 

11. Цэнхэр хавч: Та урьд өмнө харж байсан уу?

© AmishAirline / Reddit

 

12. Мастадоны шүд: “Үнэхээр том. Хэсэгчилсэн үндэстэй боловч, илүү сайн судлах хэрэгтэй байх. Энэ бол миний горхи дагуу алхаж явахдаа олсон хамгийн догь зүйлсийн нэг.”

© stehenallein / Imgur

 

13. Та нугасан хошуутын үр төлийг тоорой гэж дууддагийг мэдэх үү? Зураг дээрх хүн түүнийг барьж байна. Тухлан сууж буй тоорой.

© itisntisit / Imgur

 

14. “Би энэ хөхтөн амьтны аймагт багтдаг абалон хясааг эртний газраас олсон. Тийм ээ, би түүнийг гэртээ авчирсан. Миний гар хаа нэгтээ түүнийг барьж байна.”

© suleckimamabear / Reddit

 

15. “Ач хүү маань дотор нь бяцхан өндөгнүүд байгаа далайн бүрхүүлүүдийг олсон байна.”

© rockyroo529 / Reddit

 

16. “Би машины хүрд шиг том хэмжээтэй навч олсон.”

© ebjazzz / reddit

 

17. Ирландын домогт өгүүлснээр, 5 навчтай гэрийн хошоонгор олсон хэн ч байсан эд баялагтай болно гэж үздэг. Миний бодлоор хэн нэгэн нь баяжиж байгаа бололтой.

© moredman / Imgur

 

18. Энэ чулууны хэлбэр яг гитарын цохиур шиг харагдаж байна. Хэрэв үүгээр тоглож болдог бол үнэхээр гайхалтай байна байх даа.

© gainercity / Imgur

 

19. “Энэ хавчны биеийн өнгө генийн өөрчлөлт эсвэл бага будагтай хоол хүнснээс ийм болсон бололтой.”

© cRICEis / Reddit

 

20. Та урьд өмнө ургаж байгаа жимснээс бяцхан жимсийг олж байсан уу? Энэ хүн жүрж дотроос бяцхан жүржийг олжээ.

© oliviabenson1257 / Imgur

 

21. “Би зүрх шиг хэлбэртэй чулуу оллоо.”

© Archalon / Reddit

 

22. Энэ чулуу юу? эсвэл хясаа юу? Энэ бол кринойд. Далайн бүтээл далайн одтой хамаатай байх. Өөрөөр далайн сараана ч гэж нэрлэдэг.

© Unknown / Reddit

 

23. “Миний олсон энэ гүзээлзгэнэ яг цахирмаа шиг харагдаж байна.”

© koalakarma8 / Reddit

 

24. “Нэг хэсэг кварцыг Арканзасаас олсон бөгөөд ойролцоогоор 4 сая долларын үнэ хүрнэ.”

© Unknown / Imgur

 

25. “Би энэ сармисыг тариалангийн талбайгаасаа олсон. Толгой хэсэг нь тэр чигтээ нэг хумс.”

© actuallyalungfish / Reddit

Аль нь танд хамгийн сонирхолтой санагдсан бэ? Таны олж байсан хамгийн ер бусын зүйл юу вэ?

116
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
11
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
7
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Sarnai Sarnai

    Sarnai Sarnai

    2019/09/01 at 13:58

    Сонирхолтой л юм бна даа ккк давгүй

  2. Эрмүүн Э.

    Эрмүүн Э.

    2019/09/01 at 21:29

    Энхээ Энхээ

  3. Ankhbayar Boldbaatar

    Ankhbayar Boldbaatar

    2019/09/01 at 22:56

    Н. Тайвнаа

  4. Tuul Yadmaa

    Tuul Yadmaa

    2019/09/02 at 11:22

    Ёстой сонин юм бна аа.Баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *