Хөлбөмбөгийн ДАШТ-ийн талаарх сонирхолтой 30 баримт. Хэрвээ та хөлбөмбөгийн фанат бол үүнийг заавал уншаарай!

0

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол энэ спортын хүрээнд зохион байгуулагддаг хамгийн нэр хүндтэй тэмцээн бөгөөд аварга болж, цомыг өргөсөн шигшээ баг улсынхаа хувьд бахархал нь болдог бичигдээгүй хуультай. Энэхүү тэмцээн олон жилийн түүхтэй бөгөөд анх 1930 онд Америк болон Европ тивийн 13 улсын шигшээ баг оролцож, эхний ДАШТ болж байжээ. Цаг хугацааны эрхээр хүн төрөлхтөн олон ДАШТ-ий гэрч болсон бөгөөд одоогоор Бразилын шигшээ баг хамгийн олон удаа түрүүлсэн бол, Германы шигшээ баг хамгийн олон удаа финалдсан байна. Харин анхны ДАШТ-д Уругвайн шигшээ баг түрүүлж байсан түүхтэй. Энэ мэтчилэн бусад сонирхолтой түүхүүдийг танд хүргэж байна.

1. Түүх

Хамгийн анхны ДАШТ 1930 онд Уругвайн Монтевидеод зохион байгуулагдаж байжээ. Тэмцээнийг Францын иргэн Жулье Риме гэх эрхэм анх санаачилсан бөгөөд тэрээр олон үндэстнийг нэгтгэсэн Олимпийн их наадмаас уг тэмцээнийг зохион байгуулах санаагаа олж авсан гэдэг.

Зөвхөн 13 улс уг тэмцээнд оролцсон бөгөөд үүний 4 нь Атлантын далайг гатлан Америк тивд ирж, анхны ДАШТ-д хүч үзжээ. Тэдгээр улсууд нь Бельги, Франц, Румын болон Югослав байв. Бусад оролцсон улсуудыг дурдвал Перу, АНУ, Парагвай, Чили, Мексик, Аргентин, Бразил, Болив болон Уругвай.

Зохион байгуулагч улс болох Уругвай финалд Аргентиныг 4:2 гэсэн харьцаагаар хожиж, хамгийн анхны дэлхийн аваргууд болсон байна.

 

2. Хязгаарлалт

Дэлхийн хоёрдугаар дайнаас үүдэлтэйгээр 1942 болон 1946 онуудад уг тэмцээнийг зохион байгуулаагүй. Мөн энэ хугацаанд Олимпийн их наадам ч гэсэн зохион байгуулагдаагүй болно.

 

3. Хамгийн олон гоал оруулсан тамирчид

ДАШТ-д хамгийн олон гоал оруулсан тамирчин бол зодог тайлаад удаагүй байгаа Германы шигшээ багийн довтлогч асан Мирослав Клозе бөгөөд тэрээр 2002, 2006, 2010, 2014 онуудын ДАШТ-ий хүрээнд нийт 16 гоалыг өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн байна.

Түүний ард 1994, 1998, 2002, 2006 онуудын ДАШТ-д оролцсон Бразилын шигшээ багийн довтлогч асан Роналдо 15 гоалтайгаар бичигддэг.

Харин нэг ДАШТ-д хамгийн олон гоал оруулсан амжилтыг Францын шигшээ багийн тоглогч асан Жаст Фонтэйн эзэмшдэг. Түүний хувьд 1958 онд болсон ДАШТ-д нийт 13 гоалыг хаалганд шигтгэжээ. Энэ амжилтаараа тэрээр бүх цагийн үеийн түүхэнд хамгийн олон гоал оруулсан тамирчдын жагсаалтанд дөрөвдүгээрт бичигддэг байна.

 

4. Хамгийн хурдан гоал

ДАШТ-д хамгийн хурдан хугацаанд орсон гоал 2002 онд бүртгэгдэж байсан ба энэхүү гоалыг Туркийн шигшээ багийн тоглогч асан Хакан Шукур хүрэл медалийн төлөөх Солонгос улстай хийсэн тоглолтын 11 дэх секундэд оруулж байжээ. Уг тоглолтонд Туркууд 3:2 гэсэн үр дүнгээр ялалт байгуулсан.

 

5. Хамгийн том ялалт

ДАШТ-ий хамгийн том ялалт нь уг тэмцээнд оролцох эрхийн төлөөх Австрали болон Америкийн Самоа улсуудын хооронд 2001 онд болсон тоглолт бөгөөд уг тоглолтонд Австраличууд өрсөлдөгчөө 3:0 гэсэн харьцаагаар бут ниргэж байв.

 

Бразил

Өнгөрсөр 20 жилийн түүхэнд тэдэн шиг олон удаа аваргын цомыг өргөж байсан шигшээ баг өөр байхгүй. Бразилчууд 1958, 1962, 1970, 1994 болон 2002 онуудад аваргын цомыг эх орондоо авчирч байв.

 

Герман

Харин Германы шигшээ баг 4 удаа уг тэмцээнд түрүүлсэн амжилтаараа Бразилын дараа хоёрдугаар байранд бичигддэг. Тэд өмнөх ДАШТ-д түрүүлснээс гадна 1954, 1974, 1990 онуудад тус тус түрүүлж байжээ.

 

Итали

Италийн шигшээ баг мөн энэ тэмцээнд 1934, 1938, 1982 болон 2006 онуудад түрүүлж байсан ба энэ амжилтаараа Германы хамт хоёрдугаар байранд бичигддэг.

 

Аргентин

Харин Италчиуудын ард 1978 болон 1986 онуудад 2 удаа түрүүлсэн амжилтаараа Аргентины шигшээ баг бичигддэг байна.

 

Уругвай

Хамгийн анхны ДАШТ-ийг зохион байгуулсан Уругвайчууд 1930 болон 1950 онуудад мөн 2 удаа аваргалж байжээ.

 

Франц

Францын шигшээ баг 1998 онд ДАШТ-ий цомыг өргөж байв.

 

Англи

Англичууд 1966 онд дэлхийн аварга гэх эрхэм хүндтэй нэр алдрыг хүртсэн байна.

 

Испани

2010 онд дэлхийн аварга болсон Испаничууд мөн энэ жагсаалтанд бичигддэг.

 

6. Мөнгөн медалийн эзэд

Хамгийн олон удаа аман хүзүүдэж байсан улс бол Герман юм. Тэд 1966, 1982, 1986 болон 2002 онуудад мөнгөн медалийн эзэд болцгоож байжээ.

 

7. Эвдэгдэхэд бэрх амжилтууд

Хамгийн олон удаа дэлхийн аварга болсон тамирчин бол Пэлэ бөгөөд түүний хувьд 1958, 1962 болон 1970 онуудад шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аварга болж байв. Түүний хувьд мөн хамгийн залуудаа ДАШТ-д гоалдсан болон аварга болсон тамирчин бөгөөд тухайн үед Бразилын домогт тоглогч маань ердөө 17 настай байжээ.

Харин ДАШТ-д түрүүлсэн хамгийн ахмад настай тоглогч бол Италийн хаалгач асан Дино Зофф юм. Тэрээр 1982 онд болсон тэмцээнд шигшээ багийнхаа хамтаар аварга болох үедээ 40 настай байсан байна.

 

8. Шилдэг дасгалжуулагч

Хөл бөмбөгийн ДАШТ-ий түүхэнд 1934 болон 1938 онуудын тэмцээнд хоёр удаа дараалан багаа удирдаж аварга болгосон дасгалжуулагч бол Италийн шигшээ багийн дасгалжуулагч асан Витториа Поззо юм.

 

9. ДАШТ-д оролцох эрх

ДАШТ-д оролцох эрхийн төлөө 10 тоглолт хийснээс бүгдэд нь хожсон багууд бол Испани болон Германы шигшээ багууд юм. Испани 2010 онд уг амжилтыг үзүүлж байсан бол, Герман энэ жил болох ДАШТ-д уг амжилтыг үзүүлээд байгаа билээ.

 

10. Хамгийн олон удаа оролцсон шигшээ баг

Энэ амжилтыг Бразилын шигшээ баг бүх ДАШТ-д нэг ч алгасалгүй оролцсон гэсэн амжилтаар эзэмшдэг.

 

11. Аваргууд

Бразил (1958, 1962) болон Итали (1934, 1938)-ийн шигшээ багуудаас өөр хоёр ДАШТ-д дараалж түрүүлсэн баг байхгүй.

 

12. Хамгийн том бут ниргэлт

ДАШТ-ий үеэрх хамгийн том бут ниргэлт бол 1982 онд Унгарын шигшээ баг Эл Салвадорыг 10:1 харьцаатайгаар хожсон тоглолт байв.

 

13. Зохион байгуулагч орнуудын ялалт

Уругвай (1930), Итали (1934), Англи (1966), Герман (1974), Аргентин (1978) болон Франц (1998) улсын шигшээ багууд тус тус нутагтаа ДАШТ-ийг зохион байгуулж, аваргалж байв. Өмнөх 20 удаагийн ДАШТ-ий 6 түрүү нь эдгээр улсуудад хамаатай гэж ойлгож болно.

 

14. Хамгийн олон гоал оруулсан шигшээ баг

Германы шигшээ баг 1954 оны ДАШТ-д түрүүлэх үедээ эсрэг багуудын хаалганд нийт 25 гоал оруулсан нь бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм.

 

15. Ялагч ах дүүс

1954 болон 1966 онуудын ДАШТ-д Герман ах дүүс болох Фритц болон Оттмар Уолтер, мөн Англи ах дүү хоёр Бобби болон Жэк Чарлтон нар тус тус хамтдаа дэлхийн аваргууд болж байв.

 

16. Тоглолт бүрт гоал оруулсан амжилт

Бразилын шигшээ багийн тоглогч Жайрзиньо 1970 онд Мексикт болсон ДАШТ-д тоглосон тоглолт бүртээ гоал оруулж байсан бөгөөд үр дүнд нь Бразилын шигшээ баг гурав дахь удаагаа дэлхийн аварга болж байжээ.

 

17. Хамгийн олон удаа ДАШТ-д оролцсон тамирчид

Энэ амжилтыг Мексикийн шигшээ багийн хаалгач асан Антонио Карбахал, Германы шигшээ багийн довтлогч асан Лотар Маттеус болон Италийн шигшээ багийн хаалгач Жанлуижи Буффон нар нийт 5 удаа ДАШТ-д оролцсон гэсэн үзүүлэлтээр эзэмшдэг.

7
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *