Британий тэрбумтан эрхэм онгоцны үйлчлэгч болжээ

0

Британий тэрбумтан эрхэм онгоцны үйлчлэгч болжээ400 гаруй компанийг нэгтгэсэн Виржин группын захирал, Британий бизнесийн магнат Ричард Брэнсон /Richard Branson/ бол Дэлхийн тэрбумтнуудын нэг бөгөөд Нэгдсэн Вант улсын хамгийн баян эрхмүүдийн дунд дөрөвт бичигддэг нэгэн. Тэрээр хоёр жилийн өмнө Эйрэйша /AirAsia/ группын захирал Тони Фернандестай Абу Дабид болж байсан Формула 1 Гранд Фрихт өөрсдийнх нь баг түрүүлнэ гэж мөрийцсөн бөгөөд мөрийгөө алдсан хүн нь ялагчийн нисэх онгоцонд онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдийн адилаар үйлчлэхээр тохиролцсон байна. Ингээд Брэнсон мөрийгөө алдаж, Австралийн Перт хотоос Малайзын Куала Лумпур хүрэх нислэгт онгоцны үйлчлэгчийн үүрэг гүйцэтгэхэд хүрсэн ба жинхэнэ эр хүн шиг загнаж, мөрийнийхөө амлалтанд хүрчээ. Тэрбээр өнгөрөгч Ням гаригийн уг нислэгээр хөлнийхөө үсийг хусуулж, нүдэндээ хиймэл сормуус зүүн, уруулаа тод улаан өнгөөр будаж, богино юбка бүхий онгоцны үйлчлэгчийн дүрэмт хувцас өмссөн Брэнсон таван цаг хагасын хугацаанд үргэлжилсэн нислэгийн турш зорчигчдод цай, кофе, хоол зөөн үйлчилж, нислэгийн үеэр зарлах шаардлагатай бүхнийг зарлаж, зорчигчдыг хөгжөөж байсан гэнэ. Мөн тэрээр уг нислэгээр нисэж явсан Фернандесыг уух зүйлс бүхий тавиураараа хөнгөхөн шүргэж авахаа ч мартаагүй аж. Дашрамд дурдахад энэхүү нислэг нь хандивын нислэг байсан ба нислэгийн суудал бүрээс олсон ашгийн 100 доллар бүрийг хүнд өвчтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлд туслах зорилготой Австралийн Старлайт нэртэй хүүхдийн санд хандивласан байна. Уг нислэгээр цугларсан 200,000 орчим долларыг тус санд хандивлажээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *