
Чикагогийн нэгэн вэб дизайнер эрхэм олонх хүмүүсийн барагтай бол ажигладаггүй, анзаарч хардаггүй өдөр тутмын эгэл зүйлсийг өөрийн баялаг төсөөллөөр хөнгөн, хөгжилтэй, сонирхол татам бүтээл болгож хувиргажээ. Принглес /Pringles/-ийн чипс нугасны хошуу болж, бүйлсний самар өтгөн сахланд хувирч, хийлдэг завьтай эрхэм цөцгийн тосны хутганы долгионтсон ирэн дээр хөвж явна гээд төсөөл дөө. Багахан бүтээлч сэтгэлгээ байхад л эргэн тойрон дахь бүхий л зүйлсийг урлагийн бүтээл болгож болдгийг энэхүү вэб дизайнер эрхмийн бүтээлээс харж болно. Ямартай ч бүтээлч сэтгэлгээ, баялаг төсөөлөлтэй уран бүтээлч эрхмийн хурууны үзүүрээр бүтсэн хөгжилтэй бүтээлүүдийг сонирхон үзэхийг урья.































