
Зургийн Фотошоп программ байхад гэрэл зургаар дамжуулан юуг ч, яаж ч өөрчилж болно. Энэхүү алдарт программын тусламжтайгаар хүн амьтан болон эд юмсын хэлбэр галбир, дүр төрх, өнгө зүсийг гайхалтай үзэсгэлэнтэй, гоёмсогоос эхлээд харах нүд хальтрам болгож хувиргахын зэрэгцээ байхгүй зүйлийг байгаа болгож, байгаа зүйлийг байхгүй болгож ч болно. Тэгвэл хүмүүсийн барьж, хэрэглэж, ашиглаж байгаа эд юмс, хэрэглэлүүдээс эхлээд тэрхүү зүйлийн эзэн болсон хүнийг хүртэл зургийн мастер программаар огтоос байхгүй болгоод харвал ямар харагдахыг дараах зургуудаас хараарай.





























