Санкт-Петрбург дэх Яндекс компаний оффис

0

Санкт-Петрбург дэх Яндекс компаний оффисОросын Яндекс компани нь интернэтэд өөрийн нэрээр нэрлэсэн хайлтын хэрэгсэл болон портал сайт бүхий мэдээллийн технологийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компани. Энэ оны 2-р сарын үнэлгээгээр Оростоо тэргүүлэгч, Дэлхийн хэмжээнд 20-рт бичигдсэн тус компаний амжилтын үндсийн нэг тулгуур нь ажилтнуудынхаа тав тух, эрэлт хэрэгцээг өндөр хэмжээнд хангаж өгдөг байж болох юм. Яндексийн Москва дахь оффис нь долоо хоногийн долоон өдөр 24 цагаар ажилладаг бөгөөд ажилтнуудад нь ажилдаа ирж, очих тогтсон цагийн журам байдаггүй. Санкт-Петрбургийн хоёр давхар байранд байрлах энэ оффисын тухай ганц тодорхойлолт хэлбэл “Бүх зүйл нь маш гоё бөгөөд тав тухтай хийгдсэн.” гэж хэлдэг. Яндексын бүх л оффист ханан дээр бичиж болно, учир нь түүнийг тусгай хуулгаар бүрсэн. Энэ нь өөрийгөө илэрхийлэх гайхалтай талбар болохын зэрэгцээ шинэ содон санаа онооны үндэс болдог. Өрөө бүрийг ажилтнууд өөрийн хүссэнээр чимэглэсний зэрэгцээ давхрууд нь хайлтын хэрэгслийн тэмдэгтүүд болох сум, заагч, интерфейс элементүүдээр чимэглэгдсэн. Яндекс компани ажилтнуудаа бүтээлч байлгах бүхий л бололцоог хангаж ажилладгийн баталгаа болгож тус компаний Санкт-Петрбург хот дахь оффисын зургуудыг та бүхэнд хүргэж байна. Тухлан сууж үзэхийг урья.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *