Тогооч залуу МакДоналдс бургерын махаа аммиакаар боловсруулдгийг харуулжээ

0

Тогооч залуу МакДоналдс бургерын махаа аммиакаар боловсруулдгийг харуулжээЭртний Ромд хотын гудамжинд талх, зайдас, дарс зардаг байснаас үүдэлтэй гэж үздэг түргэн хоол хэмээгч зүйл өнөөгийн хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээ болоод байгаа билээ. Ажил, сургууль, амралтын бүхий л цагуудад хүмүүсийн амтархан идэх дуртай түргэн хоолны төрлүүд болох гамбургер, чизбургер, хот-дог, шарсан төмс зэрэг нь хэдий амттай боловч эрүүл бус хүнс гэдгээрээ эрүүл мэнддээ анхаардаг хүмүүсийн хэрэглээнээс гараад байгаа. Гэсэн хэдий ч хогийн хоол /junk food/ гэгддэг түргэн хоолны хэрэглээ байсаар байгаа бөгөөд түргэн хоол хэрэглэхийг эсэргүүцдэг, түүний хор холбогдлыг сурталчилан таниулдаг олон арван байгууллага, хувь хүмүүс байдаг. Тэдний нэг бол Британий тогооч, зоогийн газрын эзэн, хэвлэл мэдээллийн хэрэгслийн алдартан Жейми Оливер /Jamie Oliver/ юм. Хоол хүнсний сэдэвт телевизийн шоунууд, хоолны жорын лавлах номнуудаараа алдартай тэрээр үндэсний сургуулиудад боловсруулсан хоол хүнс хэрэглэх явдлыг эсрэг компанит ажил өрнүүлдэг. Жейми Оливер Дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээ зоогийн газар МакДоналдс /McDonalds/-ын бургерын махыг хэрхэн бэлтгэж боловсруулдаг болохыг бодитоор харуулсан байна. Түргэн хоол үйлдвэрлэлийн эсрэг дайн зарласан тогооч эрхмийн тайлбарлан хэлсэнчлэн зөвхөн нохойнд тохиромжтой хоол болох үхрийн чанаргүй мах, өөхийг аммиакын хэт ислээр угаагаад хүн идэхээр хэмжээнд аваачин нэг ёсондоо ‘өнгө оруулан’ бургерын махан татшийг бэлтгэдэг ба аммиак нь техникт өргөн ашиглагддаг, хүний эрүүл мэндэд халтай химийн элемент юм. Угааж цэвэрлэн аммиак хийж базаж бэлтгэсэн махан татшийг пинк слайм /pink slime/ буюу ягаан залхаг гэж нэрлэдэг байна. МакДоналдсын зүгээс өөрийн албан ёсны вэбсайтан дээр тус компани бөөний үнээр махаа их хэмжээгээр авбал хямдхан бургерууд хийх боломжтой гэдгээ хэлсний зэрэгцээ бүтээгдэхүүнийхээ орцыг өөрчлөх гэж байгаагаа мэдэгдсэн ч энэ нь Жейми Оливерын хийсэн үйлдэлтэй хамааралгүй гэсэн ба энэ мэдэгдлээ бодит үйл хэрэг болгож чадсан байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *