Хондагийн 2014 онд худалдаанд гарах шинэ Civic Tourer машин

0

Хондагийн 2014 онд худалдаанд гарах шинэ Civic Tourer машинЯпоны Хонда /Honda/ компани ирэх 2014 оны эхээр Европын зах зээл дээрх хувилбар нь худалдаанд гарах шинэ Цивик Турер /Civic Tourer/ машинаа ирэх сарын 10-наас 22-ны хооронд зохион байгуулагдах Франкфурт авто шоунаа оролцохоос нь өмнө олон нийтэд харуулжээ. Энэхүү машины концепци хувилбар өнгөрөгч 3-р сард болсон Женевийн авто шоун дээр тавигдаж байсан ба тухайн концепци хувилбараас үйлдвэрлэхэд бэлэн болсон хувилбар нь онцын ялгаа байхгүй юм байна. Уг машины уламжлалт загварын дотор салоны гол дурдах зүйл нь орон зай бөгөөд Хондагийн зүгээс урьд нь мэдэгдэж байсан зүйл нь шинэ загварын тээшний хэсэг маш уужим байх болно гэсэн мэдэгдэл юм. Түүнчлэн шинэ Хонда Цивик Турерын арын суудал эвхэгддэг системтэй болжээ. Анх 1,6 литрийн i-DTEC болон 1,8 литрийн i-VTEC хөдөлгүүрээс сонголт хийгдэнэ гэгдэж байсан Хондагийн шинэ загварын албан ёсны гүйцэтгэлийн үзүүлэлтэнд өгүүлснээр гаралтын эхний нэгж нь 120 морины хүчтэй бол хоёр дахь нь 142 морины хүчтэй аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *