Мерседесийн 6.0 литрийн багтаамжтай хөдөлгүүрээр тоноглогдсон V12 Кобра

0

Мерседесийн 6.0 литрийн багтаамжтай хөдөлгүүрээр тоноглогдсон V12 Кобра1962 онд Америкийн автомашины дизайнер, уралдааны жолооч Керролл Шелби /Carroll Shelby/ Британий мэргэжсэн автомашин үйлдвэрлэгч АС Cars компаний цөөн хэдэн АС Асе машинд Фордын V8 хөдөлгүүр тавьсан нь үнэхээр гайхалтай амжилт болж байсан. Шелби Кобра /Shelby Cobra/ хэмээн нэрлэгдсэн энэ машинууд одоо их үнэтэй бөгөөд ховор болсон. Гэвч V8 хөдөлгүүр одоо тийм ч сүртэй зүйл биш болсон цаг. Тэгвэл V12-ийн тухайд юу хэлэх вэ? Магнус Жинстренд /Magnus Jinstrand/ нэртэй 7 настай Швед хөвгүүн машины сэтгүүлээс Дэлхий дахины сонорт хүрч байсан Шелби Кобрагийн тухай олж үзсэн нь түүнийг идэр залуу насанд хүрч Америкийн хүчирхэг, Европын спорт машинуудыг харсан ч түүний санаанаас огтхон ч гарсангүй, харин ч өөрийн гэсэн хүчирхэг Шелбитэй болохыг хүссэн байна. Тиймээс Шелби Кобрагийн их бие олж, түүндээ Мерседесийн 6.0 литрийн багтаамжтай V12 хөдөлгүүр суулган бага сага карбон фибер нэмэлтүүд, Ронделл /Rondell/-ын 18 инчийн дугуйнуудаар тоноглосноор 492 морины хүчтэй, сонгодог загвартай гайхалтай машинтай болжээ. Шелби Кобраг бүтээгч Керролл Шелбигийн тааллыг гарцаагүй хүлээх байсан V12 Кобрагийн зурагнуудыг хүлээн авч үзэцгээе.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *