2013 онд Гиннесийн амжилт тогтоохыг оролдсон оролдлогууд

0

2013 онд Гиннесийн амжилт тогтоохыг оролдсон оролдлогуудБайгаль дэлхийн онцгой үйл явдлууд болон хүн төрөлхтний ололт амжилтуудаас бүрдсэн Дэлхийн дээд амжилтуудыг багтаасан Гиннесийн Дэлхийн дээд амжилтууд нэртэй лавлах ном жил бүр хэвлэгдэн гардаг. Бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай зохиогчийн эрхээр хамгаалагдсан цуврал ном хэмээгдэж, өөрөө Дэлхийн дээд амжилтын эзэмшдэг энэ номонд Дэлхийн дээд ангилалд бичигдэн үлдэхийг хүсдэг олон улс орон, үндэстэн, хүмүүс бий. Тэд жил бүр шинэ шинэ дээд амжилтуудыг тогтоохыг эрмэлздэг бөгөөд энд бид энэ оны Дэлхийн дээд амжилтыг тогтоохыг оролдсон оролдлогуудын талаарх фото мэдээллийг бэлтгэн хүргэлээ. Тухлан сууж уншина уу.

 

Дотуур хувцастайгаа цугларсан хамгийн олон хүн ангиллаар Гиннесийн Дэлхийн дээд амжилтын номонд бичигдэхээр 8-р сарын 5-нд Нью Йоркын Таймс Скверт цугларсан хүмүүсийн нэг болох 83 настай Дот Портной /Dot Portnoy/. Зохион байгуулагчид 2271 хүн цуглуулахыг эрмэлзсэн бөгөөд одоогийн дээд амжилт 2270 хүн цугларсан гэдгээр бичигдсэн байдаг.

5-р сард Австрийн мэргэжлийн олсон дээгүүр алхагч Рейнхард Клейндл /Reinhard Kleindl/ Франкфуртын тэнгэр баганадсан өндөр барилгын өмнөх өндөр утсан дээгүүр алхаж, 185 метрийн өндөртэй хотын хамгийн өндөр утсан шугаман дээгүүр алхсан дээд амжилтыг тогтоосон.
 
5-р сарын 24-ны баасан гаригт “Бясалгалаар дамжсан Дэлхийн энх тайван” нэртэй үйл явдлыг тэмдэглэсэн Филиппиний их сургуулийн олон мянган оюутнууд Филиппиний төв дэх Илойло хот дахь сургуулийн талбайгаас Дэлхийн дээд амжилтыг эвдэхээр 15,185 ширхэг дэнлүү хөөргөсөн. Өмнөх амжилт нь 2012 онд тогтоогдсон байсан ба Румыний нэгэн худалдааны төвийн нээлтийн үеэр 12,740 ширхэг дэнлүү хөөргөсөн байжээ.
 
6-р сарын 14-нд Перугийн Лима хотын захад орших Луриганчо шоронгийн хоригдлууд хамгийн олон тооны хоригдлууд нэгэн зэрэг дасгал хийсэн Дэлхийн дээд амжилтыг эвдэхээр дасгал хийжээ.
 
Хамгийн олон хүн бүсэлхийгээрээ цагираг эргүүлэн бүжиглэсэн Гиннесийн дээд амжилтыг тогтоохоор 2-р сарын 12-нд Тайландын Патхумтхани хотын Тхаммасат их сургуулийн талбайд 5000 орчим хүн нэгэн зэрэг цагираг эргүүлсэн. Гиннесийн Дэлхийн дээд амжилтын шүүгчдийн гишүүн Сейда Субаси-Жемичи /Seyda Subasi-Gemici/ 4483 хүн тасралтгүй 7 минутын турш бүжиглэнгээ цагираг эргүүлсэн хэмээн өгүүлжээ.
 
5-р сарын 27-нд Румыны Бухарест хотын ойролцоо Дэлхийн хамгийн том төрийн далбааг бүртгүүлэхээр 349,4 м болон 226,9 метрийн хэмжээтэй Румыны төрийн далбааг дэлгэсэн нь Дэлхийн дээд амжилтыг тогтоож чадсан.
 
Дэлхийн хамгийн том төрийн далбааны агаараас харуулсан зураг
 
Мексикийн ардын хөгжим болох мариачигаар тоглосон хамгийн олон хүмүүс гэсэн дээд амжилтыг тогтоохоор 7-р сарын 7-ны өдөр Калифорний Пасадена хотод Роуз Боул /Rose Bowl/ хөл бөмбөгийн тэмцээн дэх алтан цомын төлөө тоглосон Мексик, Панамын тоглолтын завсарлагааны үеэр 599 мариачи хөгжимчин нэг мариачи дуучны хамт тоглосон бөгөөд өмнөх дээд амжилтыг 555 мариачи хөгжимчин Аризона мужийн Таксон хотод тогтоож байсан байна.
 
6-р сарын 18-нд Германы Линген хотод 600 сувилагчийн сургуулийн оюутнууд нэгэн зэрэг ухаан оруулах зүрх уушигны даралтат иллэгийг сургалтын хүүхэлдэйн дээр хийж, Дэлхийн дээд амжилт тогтоохоор оролджээ.
 
3-р сарын 26-нд Мексикийн Мехико хотын Тусгаар тогтнолын сахиусан тэнгэр хөшөөт цогцолборын талбайд 2340 тогооч, зөөгч нар цугларч Дэлхийн хамгийн олон тогооч нар нэг газарт цугларсан гэдэг дээд амжилт тогтоохоор оролдсон байна. Одоогийн рекордыг Дубайд цугларсан 2847 тогооч тогтоосон.
 
Германы үндэсний хувцас дирндлийг өмссөн 1900 гаруй хүн 7-р сарын 13-ны өдөр Шпейер хотод цугларч, дриндлийн Дэлхийн амжилтыг тогтоосон.
 
7-р сарын 28-нд Лондонгийн Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд Олон улсын пара тамирчдын сорилгын уулзалтын үеэр эрэгтэйчүүдийн 100 метрийн Т53 төрлөөр Дэлхийн дээд амжилт тогтоосон Канадын тамирчин Брент Лакатос /Brent Lakatos/-ыг түүний эхнэр, Британий тамирчин Стефание Рейд /Stefanie Reid/ үнсэж байна.
 
7-р сарын 27-нд АНУ-ын Висконсин мужийн Хейвард хотод болсон мод бэлтгэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 27 метрийн өндөртэй шонгийн оройд авирч гарахаар өрсөлдөж байгаа Канадын Бритиш Колумбаас ирсэн Стирлинг Харт /Stirling Hart/, Орегон мужийн Молалла хотоос ирсэн Брайан Бартоу /Brian Bartow/ нар
 
6-р сарын 8-нд Феникс хотод вандан сандал дээр хэвтээд штанг өргөх тэмцээний 90-ээс дээш насны ангилалд 85 кг-ийг өргөж, шинэ дээд амжилтыг тогтоосон 91 настай Си Перлис /Sy Perlis/ 69 настай эхнэр Жоан /Joan/-ыгаа тэвэрч байна.
 
6-р сарын 1-нд Калифорний Анахайм хотын Анжел цэнгэлдэх хүрээлэнд Хаустон Астрос болон Лос Анжелес Анжелс багуудын хооронд болсон бейсболын тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчид ижилхэн нэгдсэн хиймэл үс зүүсэн байснаараа Гиннесийн амжилтын номонд хамгийн олон хүмүүс нэгэн зэрэг ралли виг хэмээгддэг хиймэл үс зүүсэн байсан тохиолдол хэмээн бүртгэгджээ.
 
1-р сарын 28-нд Португалын Назар хотын Прайа до Норте эрэгт АНУ-ын давалгаан дээр гулгагч Гарретт МакНамара /Garrett McNamara/ 2011 оны 11-р сард өөрийн тогтоосон 23,77 метрийн өндөр давалгаан дээр гулгасан амжилтаа ахиулж, 30 гаруй метр өндөр давалгаан дээр гулгажээ.
 
7-р сарын 28-нд Тайпей хотын нэгэн гоо сайхны маскны компаний зохион байгуулсан үйл явдлын үеэр нэгэн зэрэг 1213 хүн 10 минутын турш нүүрэндээ маск тавьж, дээд амжилт тогтоосон.
 
6-р сарын 22-ны өдөр Пакистаны Карачин хотоос урагш 225 км-ийн зайд, Арабын тэнгисийн ойролцоо нэг өдрийн хугацаанд хамгийн олон мангро модны суулгац суулгасан гэгдэн Гиннесийн номонд бичигдэхээр 300 орчим сайн дурынхан 750,000 залуу мөчрийг хөрсөнд суулгажээ.
 
5-р сарын 23-нд Македоний төв хэсэг Прилеп хотод Дэлхийн хамгийн том дэр бүтээхээр оролдож байгаа хүмүүс
 
8-р сарын 2-нд Теннесси мужийн Бристол хотын ойролцоох Соут Холстон нуураас шумбагч Жерри Холл /Jerry Hall/-ыг гарч ирэхэд нь багийнхан нь тусалж байна. Тэрээр 145 цаг 31 минут 22 секундын шумбалт хийж, хамгийн урт цэвэр усан дахь шумбалтын дээд амжилтыг тогтоосон.
 
5-р сарын 30-нд Непалын Катмандуд Гиннесийн дээд амжилтын сертификатаа хүлээн авч байгаа Мексикийн уулчин Дэвид Лиано Гонзалез /David Liano Gonzalez/. Тэрээр Эверест уулын өмнө болон хойд талаас авирсан анхны хүн болсон ба 5-р сарын 11-нд 8850 метрийн оргил өөд авирч, 5-р сарын 19-нд Түвдийн талаас дахин авирчээ.
 
Иллинойс мужийн Уилметте суурингийн Хайкрест дунд сургуулийн 5-р ангийн төгсөгч 24 ихэр хүүхдүүд нэг ижил түвшний анги дүүргэсэн хамгийн олон ихэр хүүхдүүд гэсэн Гиннесийн амжилтыг эвдэхээр цугларчээ.
 
5-р сарын 26-нд Нью Йоркын эрэгт өөрийн гурван корпуст хөлгөөрөө сэлж байгаа Францын далайчин Френсис Жоёон /Francis Joyon/ хамгийн хурдан нэг гараар удирддаг далайн аялалын тойрогт дээд амжилт тогтоосон.
 
6-р сарын 5-нд нэг газарт хамгийн олон Супермэний хувцастай хүмүүс цугларсан дээд амжилтыг тогтоосон 566 хүн
 
7-р сарын 31-нд Францд 408 ширхэг халуун агаарын бөмбөлөг тэнгэрт хөөрч, дээд амжилт тогтоожээ.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *