Бүхэл бүтэн байр, машины шахуу үнэтэй 10 тансаг хоол. Хэнийх нь хоолойгоор ийм хоол давдаг байна аа?

1

Үнэтэй рестораны тогооч нар заримдаа хоол хүнсний урлагт зөвхөн сэтгэлээ шингээгээд зогсохгүй галзуурмаар мөнгө зардаг ажээ. Зарим нэг хоолыг хийхэд хэдэн мянган доллар зарцуулахаас гадна үнэт метал ч ашигладаг байна. Хэнийх нь хоолойгоор ийм хоол давах вэ дээ гэж бодмоор. Харин хоолонд дурлагчид үнэтэй хоолыг амтлах дуртай ба шинэ мэдрэмж авахын тулд өөрөөсөө юу ч харамладаггүй ажээ.

2.4 мянган долларын үнэтэй гэрэлтдэг бууз

tnd_picture_sb

Гэрэл ойлгодог бууз (тийм ээ, харанхуйд энэ бууз гэрэлтэнэ)-ыг Golden Gates рестораныхан хийдэг юм. Онцгой байдлаар гэрэлтэх анчоус ашиглаж хийсэн болохоор гэрэлтдэг. Бусдаар бол жирийн буузнаас ялгагдаад байх зүйлгүй.

 

10 мянган долларын үнэтэй ураацайн үүрээр хийсэн шөл

Resident_Werewolf_76

Хятадын эзэнт гүрний хаануудын баярын ширээг чимэглэж байсан идээ. Шөлийг уран ураацай шувууны үүрээр хийдэг. Шөлний гол орц – усны ургамал, шувууны шүлс, бага зэрэг загасны түрс. Шувууны үүрийг авах ажил маш хэцүү учраас уг шөл ийм өндөр үнэтэй байдаг. Ураацай шувуу нь үүрээ өндөр хадан хавцал эсвэл агуйн гүнд барьдаг ажээ. Үнэтэй шувууны үүрийг олж авах нь амь эрссэн ажилд тооцогдоно.

 

5 мянган долларын үнэтэй цомхон бургер

fayrouz.55

Бургерт онцгой юу л байгаа аж дээ? FleurBurger – энэ бол жинхэнэ трюфелийн таaшаал авна. Уг бургерийг трюфел мөөг, уг мөөгний сүмс бас трюфель мөөгөөр зуурсан талхаар хийжээ. Бургерт өндөр үнэтэй дaрс дагалдуулж үйлчилдэг уламжлалтай.

 

25 мянган долларын үнэтэй мексик гамбир

grandvelascabos

Мексик хоолны үнийг ардчилсан гэж үздэг, үүгээрээ ч алдартай. Харин Frida рестораны тогооч нар уг ойлголтыг эвдэхээр шийдэж дэлхий дахинд өндөр үнэтэй гамбир санал болгож байна. Эрдэнэшишийн гурилаар зуурсан гамбирын хавчуурганд Кобэ үхрийн мах, лангуст хавчны мах, хар трюфель, бри бяслаг, белуга загасны түрс, морита чинжүү, Ley текила болон копи лювак (кофены тусгай үр) оржээ.

 

1000 долларын үнэтэй тахианы алтан далавч

edisonelektrik

Энэ амттай хоолыг Нью-Йоркийн нэгэн ресторанаас амталж болно. Бараг бэлэн болсон далавчийг алтаар бүрж шаржигнуур болгожээ.

 

12 мянган долларын үнэтэй пицца

exumag

Louis XIII пиццаг хийхэд 3 өдөр зарцуулна. Пиццаны гурилын зуурмагийг араб тусгай гурил, сарнайн давсаар бэлддэг, харин хачирт нь гурван төрлийн түрс, бяслаг болон сарлагийн сүү ашигладаг байна.

 

25 мянган долларын үнэтэй хөлдөөсөн шоколад

Tharakan922

Маш ховор какаогоор хийсэн шоколад болон зайрмагаар хийсэн амттан. Амттаныг хар трюфель, идэж болдог алтаар чимэглэжээ. Амттаны үндсэн онцлог – аягалалт. Хөлдөөсөн шоколадыг алтан халбагатай алмазан аяганд хийж өгнө. Амттаныг идэж дуусгаад аяга, халбагаа авч явж болно.

 

2.5 долларын үнэтэй Petrossian суфле

Aeriel Brown

Сонирхолтой бас үнэтэй суфлег Нью-Йоркийн Petrossian ресторанаас амтлан идээрэй. Бөдөнгийн өндөг, хар түрс болон алтаар уг суфлег хийсэн байна.

 

3 мянган долларын үнэтэй сувдтай сүши

ABS-CBN News

Тогооч Анжелито Аранетагийн хийсэн сувдтай сүшиг багагүй мөнгөөр амтлан идэж болно. Роллд зөвхөн шинэхэн загас, будаа ороод зогсохгүй мөн алт, сувд, бриллиант ч оржээ.

 

15 мянган долларын үнэтэй үхрийн махтай англи пирог

thefencegate

Хоолны блогерууд үүнээс илүү амттай пирог хаанаас ч олохгүй гэдэгт итгэлтэй байна. Нэг порцоор хэд хэдэн насанд хүрсэн эрчүүдийг цатгаж болох ажээ. Пирогны шанзанд Вагью үхрийн мах, мацутакэ мөөг, трюфель болон хүнсний алт (хааяа) ашигладаг. Уг хоолыг бүтэн порцоор гаргах нь тун ховор. Рестораны үйлчлүүлэгчид ихэнх тохиолдолд амтлах зорилгоор багыг захиалах бөгөөд үнийн хувьд 1500-2000 долларын хооронд хэлбэлздэг ажээ.

Дээд зэрэглэлийн хоолны өндөр үнэ зөвхөн ховор орцоор тодорхойлогдохгүй мөн хоол хийх тогоочийн ур чадвар, нарийн ажиллагаа ч үнэд нөлөөлдөг байна.

21
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Jantsan Tsogbadrakh

    Jantsan Tsogbadrakh

    2022/02/23 at 12:24

    Идэж уусан хөрөнгийн хэмжээг нь бодохоор даваад байна да.

  2. Aurora Aurora

    Aurora Aurora

    2022/02/23 at 14:33

    Ямар ч үнэтэй хоол идсэн ялгаагүй өмхий баас л бношдээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *