Galaxy S22 хэрхэн урьдчилан захиалах вэ?

0

Samsung компани нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Galaxy Unpacked арга хэмжээгээ 2-р сарын 9-нд хийсэн бөгөөд энэ үеэр ухаалаг утасны зах зээлд шинэ стандартыг тогтоосон Galaxy S22 цувралын утаснууд дэлхий нийтэд танилцуулагдсан билээ. Энэхүү технологийн нээлтийг синхрон орчуулгатайгаар Монгол орон даяар шууд дамжуулан хүргэснийг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Нээлт хийсэн даруй энэхүү хүчирхэг утаснуудынхаа урьдчилсан захиалгыг дэлхий даяар эхлүүлсэн бөгөөд Монгол улсын хэрэглэгчдийн хувьд Samsung-н гар утасны Монгол дахь албан ёсны борлуулагчид болох Мобиком, Юнител, Технозон, Сайн Электроникс, Солар Стар, БСБ Сервис компаниудаар дамжуулан захиалах боломжтой. Урьдчилсан захиалгын бэлэг ямар байх бол хэмээн хэрэглэгчдийн дунд хүлээлт аль хэдийн үүссэн байдаг. Тэгвэл энэ жил Galaxy Watch4 ухаалаг цагийг бэлэглэж байгаа бөгөөд 3-р сарын 10-г дуустал захиалга үргэлжлэх хэдий ч бэлгийн тоо хязгаартай тул захиалга хугацаанаас өмнө дуусах боломжтой юм байна.

Galaxy S22 | S22+ | S22 Ultra алийг нь сонгох вэ?

Та өөрийн сонирхол, ажил мэргэжил, амьдралын хэв маягтаа тулгуурлан сонголтоо хийх хэдий ч мэдээж эдгээр 3 загварын үнэ, үзүүлэлт, өнгөний сонголт зэрэг нь таны сонголтод нөлөөлөх нь дамжиггүй юм. Үнэ болон борлуулалтын нөхцлийг та дээр дурдсан 6 дистрибьютерүүдээс сонгон тодруулах боломжтой бөгөөд сонголтыг тань хийхэд туслах үүднээс үзүүлэлтийг доор зургаар үзүүллээ.

  Galaxy S22 Ultra Galaxy S22+ Galaxy S22
Дэлгэц 6.8 инч 6.6 инч 6.1 инч
QHD + (3,088×1,440)

(500 ppi )

FHD + (2,340×1,080)

(393 ppi)

FHD+ (2,340×1,080)

(425 ppi )

Dynamic AMOLED 2X (1~120 Гц) Dynamic AMOLED 2X

(1~120 Гц)

Dynamic AMOLED 2X

(1~120 Гц)

Арын камер Хэт өргөн 12 Мп F2.2 12 Мп F2.2 12 Мп F2.2
Өргөн 108 Мп F1.8 50 Мп F1.8 50 Мп F1.8
Теле 1 10 Мп F2.4 10 Мп F2.4 10 Мп F2.4
Теле 2 10 Мп F4.9
Урд камер 40 Мп F2.2 10 Мп F2.2 10 Мп F2.2
Процессор Exynos 2200 (4nm) Exynos 2200 (4nm) Exynos 2200 (4nm)
Батарей 5,000 мАц 4,500 мАц 3,700 мАц
S pen (үзэг) Дотроо суурилагдсан Байхгүй Байхгүй
Цэнэглэлт Утастай цэнэглэгч: 45 Вт

Утасгүй цэнэглэгч: 15 Вт

Wireless Powershare дэмжинэ

Утастай цэнэглэгч: 45 Вт

Утасгүй цэнэглэгч: 15 Вт

Wireless Powershare дэмжинэ

Утастай цэнэглэгч: 25 Вт

Утасгүй цэнэглэгч: 15 Вт

Wireless Powershare дэмжинэ

Шуурхай санах ой (RAM) + Багтаамж 8 Гб + 128 Гб эсвэл

12 Гб + 256 Гб

8 Гб + 128/256 Гб

 

8 Гб + 128/256 Гб

 

microSD Дэмжихгүй Дэмжихгүй Дэмжихгүй
Ус, тоосны хамгаалалт IP68 IP68 IP68
Дуугаралт Стерео чанга яригч,

Dolby Atmos

Стерео чанга яригч,

Dolby Atmos

Стерео чанга яригч,

Dolby Atmos

Хэмжээ 77.9 x 163.3 x 8.9 мм 75.8 x 157.4 x 7.6 мм 70.6 x 146 x 7.6 мм
Жин 228гр 195гр 167гр
Өнгө Хүрэн улаан, ногоон, хар, цагаан Алтлаг ягаан, ногоон, хар, цагаан Алтлаг ягаан, ногоон, хар, цагаан

 

Бүтээгдэхүүнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах сувгуудаар авна уу.

Вэбсайт: www.samsung.com

Фэйсбүүк: www.facebook.com/SamsungMongolia

Инстаграм: SamsungMongolia

Монгол дахь Самсунгийн хэрэглэгчийн лавлах: 1800-2555

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *