“Карма буюу үйлийн үр” – хүний хоёр дахь амьдралын тухай өгүүлэх сонирхолтой өгүүллэг

2

Дуламсүрэн нойрон дундаа тайван нас нөгчжээ, тэрээр дахин нүдээ нээтэл нэгэн том тасалгаанд түүний огт танихгүй хүмүүсээр дүүрэн байгааг олж харлаа, тэд бүгд л ямар нэгэн зүйл хүлээж байгаа мэт – урьд өмнө огт мэдэхгүй ямар нэгэн шинэ зүйл хүлээх ажээ. Чухам юу болоод байгаа нь эмэгтэйн сонирхлыг их татжээ, тэгээд тэр хамаг хүчээ гарган өндийв гэнэ. Бөөгнөсөн олны дундуур орж юу болж байгааг мэдэхээр дайрав. Түүнд нэгэн хуудас өгч, хуудсаа аваад товчоон дээр очих ёстой. Эмэгтэй хуудсаа аваад заасан газар руу нь явжээ.

Эмэгтэй дээр гэнэн нэг хүн хүрч ирээд карма гэгч зүйл нэхэж эхлэв гэнэ. Гэв гэнэт болсон зүйл болохоор эмэгтэй эхлээд айн балмагдаж сандарсандаа юу нэхээд байгааг нь дахин асуужээ. Танихгүй хүний хэлсэн зүйлийг зөв ойлгосон уу ч гэж дотроо бодож. Тэгсэн танихгүй эрэгтэй хүн түүний асуултыг зөв ойлгожээ гэж хариулаад урьд нь өгсөн хуудсаа өгөөч гэв. Эрэгтэй хуудсыг нь хэсэг анхааралтай харснаа дахиад л огцом дуугаар “карма үүнээс арай дээр байж болох л байв, тэгээд ч ер нь ийм зүйлээр тэнд яадаг ч юм, ямар дайтах гэж байгаа биш дээ” гэжээ.

Харин эмэгтэй түүний хариуд, тийм ээ, надад дайтах сонирхол байхгүй гэв.

– Өө, хэчнээн хүн яг тань шиг хэлдэг гэж бодно? Би танд юу санал болгож чадахыг мэдмээр байна уу: та өөрийнхөө оноогоор хүмүүний 120 жилийн амьдрал, шувууны 200 жилийн амьдралаар амьдрах, бас бүхэл бүтэн гурван зуун жил мод эсвэл чулуу байж болохоор байна. Энэ тохиолдолд би хувьдаа дандаа чулууны амьдралыг сонгодог.

– Пөөх, бүхэл бүтэн 120 жил?

Эмэгтэй үргэлжлүүлээд ямар нэгэн зүйл хэлэх гэтэл танихгүй эрэгтэй түүний үгийг дундуур нь таслав.

– Тийм ээ, та бүгдийг сайн ойлгожээ. Энэ бол байдаг л нэг амьдрал, жирийн л: байдаг л жирийн гадаад үзэмж, танд бусдаас онцгойроод байх зүйл огт үгүй, амьдрал тань ч уйтгартай өдөр хоногийг өнгөрөөгөөд л…

– Амьдралдаа ямар нэгэн чимэг, амт нэмж болох уу? Зүгээр л сонирхож асууж байгаа юм шүү.

– Тийм ээ, мэдээж бололгүй яах вэ, энэ тохиолдолд та сонголтоо хийх хэрэгтэй болно. Авьяас чадал гэхэд таны амьдралаас 40 орчим жилийг авна, баялгийн хувьд таны хэрэгцээнээс шалтгаална, харин гэр бүл бол бүр тусдаа асуудал болоод явчихдаг, иймэрхүү байдлаар таны оноонд таарах амьдралын жилийн тэн хагас нь үгүй болж байгаа биз? Хүүхдүүд ч гэсэн олон жил авдаг юм, 15 жил. Хүүхэд төрүүлмээр байна уу?

– Ер нь нээх их сонирхол байхгүй л дээ, гэхдээ хүү эсвэл охинтой болмоор л байна. Хэрвээ бүтэн амьдрал хүсэх юм бол би нөхөрт гармаар байна, гурван хүүхэд төрүүлмээр байна, ажил хэрэг эрхэлмээр байна, ажил хийхэд авьяас чадал хэрэгтэй, бас чөлөөт цагаараа зугаалж аялмаар байна. Энэ бүгдийг эмэгтэй нэгэн амьсгаагаар дуржигнуулчихжээ. Яагаад ч юм, өнгөрсөн амьдралд нь энэ бүгд дутагдаж байсан гэмээр нэг л секундэд мөрөөдлөө ил гаргасан мэт. Эмэгтэй бас гоо үзэсгэлэн байхыг хүсэж байгаагаа ч нэмж хэлэв.

Танихгүй эрэгтэй хүн эмэгтэйн хүслийн хэмжээг сонсоод ихэд гайхаад зардлуудыг тооцоолоод үзье гэжээ. Гэр бүл 60 орчим жил авах нь харин хүүхдүүдэд 40 орчим жил нь яваад өглөө. Тал бүрийн авьяастай байхад үлдсэн жил олигтой хүрэлцэхгүй нь дээ гээд, бас цэвэр өөртөө бас сэтгэл санаа гээд зарцуулах юмнууд гарна гэжээ. Бас баян болохын тулд багаар бодоход л хэдэн арван жил өгөх шаардлагатай.

– Харин юу ч хийхгүй бол яах уу? Байгаа юмыг зүгээр л байгаагаар нь үлдээчихвэл?

– Тэгвэл та өөрийн оноонд цуглуулсан зуу гаруй жилийнхээ турш ганцхан хүнд л зориулсан нэг жижиг тасалгаанд амьдралаа өнгөрөөнө, тэнд нэгээс илүү хүн багтах ч үгүй. Та ганцаардана гэхдээ дараагийн амьдралдаа маш их хуримтлал үүсгэж чадна шүү.

– Тэгээд тэр их хуримтлалаар яах гэж?

– Ойлгомжтой хэрэг ш дээ, хийх зүйл гарна. Манай дэлхийд бүх зүйл болно. Хэрвээ хүндхэн бага нас сонговол миний мэдэхээр л 10 жил нэмж болно. Оройхон нөхөрт гарч болно, тэгэхээр амьдралаа нэг хэсэгтээ дэмий үрэхгүй байж болохоор. Нөхөр тань өөрийгөө болгоод байвал та азтай л хүн болох нь, тэгэхээр ямар ч асуудалгүйгээр энэ дэлхийг эзэгнэх авьяас чадлыг авч болно.

– Энэ чинь цэвэр луйвар болж таарах нь.

– Ядаргаатай санагдах хадам кармаг маш сайн цэвэрлэдэг. Эмэгтэйн дургүйцсэн байдалд танихгүй эрэгтэйн өгөх хариулт энэ байв. Төрөлтийн үеэр согтуу эх баригч хүүхдүүдийг чинь эх барихыг хүсэж бас болно, гэхдээ энэ тохиолдолд хүүхдүүд тахир дутуу гарна.

Дуламсүрэнд энэ бүгд утгагүй санагдаж, тэгээд дөч орчим насандаа нөхөрт гарна, хоёр хүүхэд төрүүлнэ, дунд зэргийн авьяас бас мөнгөтэй байхад болно гээд байгаа юмандаа тааруулаад хаа нэгтээ аялж зугаалж болох байлгүй гэжээ.

– Гоо үзэсгэлэнг яах билээ? Таны нөөцөнд дахиад 50 жил үлдчихлээ.

Гоо сайхнаас эмэгтэй татгалзав. Ингээд танихгүй эрэгтэй хүн шинэ амьдрал бүтээх ажлыг эхлүүлэхээр эмэгтэйд шаардлагатай зүйлсийг өгчээ. Эмэгтэй бүгдийг зааврын дагуу жор хэмжээг нь тааруулахыг ихэд хичээж байв. Бүх орцууд орж уу гэдгийг ч нягт нямбай шалгав.

Амьдралаа бүтээж байгаа царай муутай саваа хараад эмэгтэй танихгүй эрэгтэйгээс авьяас ашиглахгүй буцааж өгвөл түүний амьдрал урт болох уу гэж асуужээ.

– Зөвхөн та л өөрөө өөрийнхөө амьдралыг захиран зарцуулах эрхтэй, миний үүрэг бол захиалгыг бэлдэж өгөх, таных – усаар найруулаад уух. Буцаах эсвэл солих тухай ойлголт манайд байдаггүй. Тооцоо тайланг ч бичиж өгдөггүй, энэ танд огт хэрэггүй зүйл.  Эмэгтэйн элдэв асуулт ажилтны дургүйцлийг хүргэсэн нь илт, тэгээд танихгүй эрэгтэй хүн өөрийнхөө ажил үүргийг бүрэн гүйцэтгэсэн гэдгээ ч хэлжээ. Таны уух ундаа хажуугийн өрөөнд байгаа, таныг дахиж харах хүсэл алга гэдгээ ч шууд хэлэв гэнэ. Бүх зүйл зөвхөн Дуламсүрэн таны гарт, одоо болсон.

Төрөхөөсөө өмнө эмэгтэйн толгойд нэгэн бодол зурсхийн орж иржээ. Шинэ амьдралаас түүний мэдэхгүй зүйл байна. Тэр өөрийнхөө нэрийг мэдэхгүй хоцорчээ.

8
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Narantuya Tuguldur

    Narantuya Tuguldur

    2019/06/17 at 23:18

    ??

  2. Burne If

    Burne If

    2019/06/18 at 23:56

    Monet Uchiha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *