Кинонд зориулсан хүнд хэцүү бэлтгэл: өөрийн бүтээж буй дүрдээ хэрхэн хандах ёстойг харуулсан алдартай жүжигчид

0

Жүжигчин – ажил хөдөлмөр биш гэж бодох хүн цөөнгүй. Яалаа гэж дээ, хүмүүс минь. Жүжигчид тоглох дүрийнхээ төлөө шанaлж зовдог, аюултай, өөрийн хэрээс хэтэрсэн зүйл хийхэд хүрнэ. Дэлгэцээр үйл явдлыг бодит харагдуулах гэж л тэр шүү дээ.

Харрисон Форд “Indiana Jones” киноны 130 килограммын жинтэй том бөмбөлөг араас нь өнхөрдөг хэсэг дээр орлон тоглогчоор орлуулахыг хүсээгүй юм. Тийм учраас Фордын нүүрийг том гэгч нь авч киноны хэсэгт оруулжээ.

livejournal.com

“The Right Stuff” киноны дүрдээ зориулж Деннис Куэйд онгоц жолоодож сурсан төдийгүй зохих лицензийг хүртэл авч чадсан юм.

filmpro.ru

“Harry Potter” киноны дөрөвдүгээр хэсэг дээр гол дүр хоёр дахь тэмцээнд ордог. Энэ хэсгийн зураг авалтад зориулж Дэниел Рэдклифф усанд шумбах бүрэн сургалтанд хамрагджээ. Жүжигчин зураг авалтын үеэр нийт 40 цаг усны гүнд шумбажээ.

playground.ru

Жеки Чан ямар ч орлон тоглогчгүйгээр киноны хүнд хэцүү хэсгийн зураг авалтыг гүйцэтгэдэг гэдгийг бид сайн мэднэ. Хамгийн аюултай хэсэг – бараг 180 хэмийн налуу тэнгэр баганадсан шилэн барилгаас гулсаж буух хэсэг байжээ.

in-w.ru

Анжелина Жоли ганц бие Жи бүсгүйн дүрдээ бүрэн орохын тулд зураг авалтын үеэр эр нөхөр, үр хүүхдүүд, найз нөхөдтэйгөө огт уулзаж учраагүй, холбогдож ч байгаагүй юм.

yandex.net

“Banlieue 13” киноны бүх аюултай үзэгдлүүдийг Дэвид Бель ямар нэгэн орлон тоглогчгүйгээр өөрөө бие даан гүйцэтгэсэн. Түүнийг паркурын үндэслэгч гэж үздэг ажээ.

com.ua

“Green Book” киноны төгөлдөр хуурчийн дүрийг гаргахын тулд Махершала Али гурван сарын турш төгөлдөр хуурын сургалтанд хамрагджээ.

screenmusings.org

“Hail, Caesar!” кинонд Ченнинг Татум зургаан минутын турш товшлуурт бүжиг бүжиглэдэг. Жүжигчин өөрөө муугүй бүжиглэдэг ч гэсэн энэ хэсэгт зориулж 3 сарын турш бүжгийн дугуйланд явжээ.

media-amazon.com

Чхве Мин Сик “Oldboy”  кинонд зориулж спортоор идэвхтэй хичээллэж 2 сарын дотор 10 килограмм хасаж чадсан. Мөн киноны хүнд хэцүү үзэгдлүүдийн зураг авалтын ихэнхийг нь өөрөө гүйцэтгэжээ.

afisha.ru

“Walk the Line” кинонд Риз Уизерспуны тоглосон дүр автораф дээр тоглож дуулдаг. Жүжигчин бүсгүйн дуу дулаачийн ангийн сургалтанд хамрагдсанаас гадна бусад жүжигчдийн хамтаар хөгжмийн зэмсэг ч тоглож сурчээ.

film.ru

Жейми Фокс “Collateral” киноныхоо таксины жолоочийн дүрд тун нухацтай хандсан юм. Дүрийг бодитоор гаргахын тулд таксины жолооч хийж үзсэнээс гадна машины уралдаанд хүртэл оролцжээ.

yandex.net

“The Master” киноны Хоакин Фениксийн бүтээсэн дүр эвгүй инээмсэглэлтэй төдийгүй эрүүгээ зажилсан гэмээр дүр төрхийг гаргадаг. Жүжигчин дүрээ бодит гаргахын тулд шүдний эмч дээр очиж шүдний аппарат хийлгүүлж байсан удаатай.

accede.ru

Дэниель Дэй-Льюис “The Crucible” киноны зураг авалтад үнэнч хандаж өөрийгөө бүхий л талаас нь бэлджээ. Тэр өөрөө дүрийнхээ байшинг барьсан, тэр үеийн багаж ашиглан тариалалт хийсэн, тусгайлан зураг авалтад зориулж барьсан тосгонд амьдарч байлаа. Цахилгаан, усан хангамжгүй, яг л тэр үеийн амьдралаар шүү.

media-amazon.com

Уншигч та дээрх кинонуудаас мэдэх үү? Алийг нь үзэх дуртай вэ?

11
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *