Гэрийг тань шинэ айл мэт гялалзуулж чадах цэвэрлэгээний 17 зөвлөгөө

2

Амьдрахад таатай орчин бүрдүүлж, аливаа өвчин эмгэг тархах магадлалыг бууруулах үүднээс бид өдөр тутамдаа гэр орны цэвэрлэгээг хийж байдаг билээ. Тэгвэл манай сайт уншигч танд гэр цэвэрлэхэд бохирдолтой хэвээр үлддэг зүйлс болон гэр цэвэрлэгээг хэрхэн хялбар гүйцэтгэж болох талаар аргуудаас хуваалцаж байна.

1. Тостой хоол идсэний дараа аяга, тавгаа цэвэр алчуураар арчиж хэвшвэл тогтмол угаалга хийх явдал эрс багасдаг.

© arixo / Imgur

 

2. Гал тогооны хэрэглэлүүдийг хэрэглэсэн даруйдаа угааж цэвэрлэж байвал хатуурч дагтаршихгүй.

 

3. 7 хоног тутам аяга таваг угаагч порлоныг сольж байхын зэрэгцээ хэрэглэж дууссан бол тавцан дээр тавьж хатаахаас зaйлсхийх хэрэгтэй.

© fede13 / Pixabay

 

4. Гал тогооны алчуурнууд ч 7 хоногт тутам солигдох шаардлагатай.

© NewAfrica / Depositphotos.com

 

5. Дээр дурдсанчлан сав суулгыг хэрэглэсний дараа шууд цэвэрлэж байвал үргэлж шинээрээ байх болно.

© Alex4Ustas / Pikabu

 

6. Ус буцалгагчид тогтсон шохойжилт нь өнгө үзэмж муутайн дээр усны амтанд нөлөөлдөг. Иймээс ус буцалгагчийг хэрэглэхээс өмнө усаар зайлж, 7 хоног тутамд угааж цэвэрлэж байх хэрэгтэй.

© aiditz / Pikabu

 

7. Тагтай хогийн сав сонгон авч хогны эвгүй үнэрээс сэргийлэх боломжтой.

© BurAndrew / Depositphotos.com , © Voyagerix / Depositphotos.com

 

8. Буйдан, суудлын бүтээлэг, бүрээсийг 6 сар тутамд нэг удаа хуурай цэвэрлэгээнд оруулж байх шаардлагатай.

© alexbell / Pikabu

 

9. Сандал, ширээний тоосыг арчсаны дараа унтраалга, тогны залгуур зэргийн шороог мөн унагааж байх нь зүйтэй.

© succo / Pixabay

 

10. Хананд өлгөсөн жаазнуудын дотор хүрээний бохирдлыг тогтмол цэвэрлэх хэрэгтэй.

© Ksenia Chernaya / Pexels

 

11. Тагт бол хэрэггүй зүйлс агуулдаг хэсэг бус жижигхэн боловч ашигтай орон зай болох бүрэн боломжтой.

© Anna1989-83 / Reddit

 

12. Ариун цэврийн өрөөг цэвэрлэх үедээ усны цоргыг бүрэн цэвэрлэж байхаа бүү мартаарай.

© Mikes Photography / Pixabay

 

13. Хэрэв шүршүүр тань хөшигтэй бол түүнийг ч мөн адил тогтмол цэвэрлэж байх шаардлага бий.

© Francesca Tosolini / Unsplash

 

14. Ваннын доод хэсгийг цэвэрлэх хэрэгслүүд байрлуулах хэлбэрээр ашиглавал илүү зохимжтой.

© Stika / Pikabu

 

15. Бохирдсон хувцсыг нүхтэй сагсанд хийж байх нь хувцсанд эвгүй үнэр шингэхээс сэргийлнэ.

© serezniy / Depositphotos.com , © belchonock / Depositphotos.com

 

16. Савангийн тавиурыг тогтмол цэвэрлэж, хатааж байх хэрэгтэй.

© congerdesign / Pixabay

 

17. Бүрэн автомат угаалгын машины резин жийргэвч завсар хэсгийг ч мөн цэвэрлэхээ мартаж болохгүй.

© OxanaFelt / Pikabu

Гэр цэвэрлэхдээ та гэрийнхээ аль хэсгийг хамгийн ихээр анхаарч цэвэрлэдэг вэ?

23
ГайхмаарГайхмаар
17
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *