
Хүний яс гангаас ч бат бөх, ходоодны хүчил төмрийг ч задлах чадвартай гэх мэт бидний биед гайхаж бишрэм онцлог шинжүүд маш олон бий. Үүгээр ч үл барам бидний дотор эрхтнүүдэд одоогоор судлагдаж тогтоогдоогүй илүү олон чадварууд бий гээд төсөөлөөд үз дээ?
Бид энэ удаад хүний биеийн тухай уншигч таны гайхшралыг төрүүлэх 15 сонирхолтой баримтыг хүргэж байна. Таны урьд өмнө нь сонсож байгаагүй шинэ зүйлсийг багтаасан баримтууд манай нийтлэлд бий гэдэгт бид мөрийцөхөд ч бэлэн байна.

- Хүний нүдний харах нарийвчлал 576 мегапиксель буюу дэлхий дээрх ямар ч гэрэл зургийн камераас илүү.
- Насанд хүрсэн хүн ганц үйлдэл хийхийн тулд 200 ширхэг булчингаа ажиллуулдаг.
- Нүдний эвэрлэг бүрхэвч нь ямар ч судасгүй биеийн цор ганц хэсэг ажээ. Тиймээс шаардлагатай хэмжээний хүчилтөрөгчөө шууд агаараас авдаг байна.

- Хүний биеийн өндөр өглөөд орой унтах үеийнхээсээ 1 см илүү өндөр байдаг. Үүний шалтгаан нь ердөө манай дэлхийн татах хүч бөгөөд бүх л өдрийн турш энэ хүч хүний биед нөлөөлж хөлний болон сээр нурууны мөгөөрсөн үеүдэд шахалт учруулж байдаг байна. Харин шөнө биднийг унтаж байх үед өдрийн цагаар шахагдсан мөгөөрснүүд маань эргэн хэвийн байдалдаа орсноор өглөө илүү өндөр болдог ажээ.
- Бидний ходоодны хүчил төмрийг ч задлах хүчтэй. Азаар хүний ходоодны хана тогтмол шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг тул бидний ходоод дотроосоо шатчихдаггүй ажээ.
- Бүсгүйчүүдийн тархины хэмжээ жирэмслэлтийн үед жижигрэх хандлагатай байдаг ажээ. Тиймээс ч бүсгүйчүүдэд маань хөл хүнд үед анхаарал сулрах, мартамхай болох зэрэг шинж тэмдэг ажиглагддаг байна.

- Хүн насан туршдаа дунджаар 160,934 км буюу дэлхийг 5 удаа тойрсонтой ижил хэмжээний замыг алхаж өнгөрүүлдэг ажээ.
- Яс болон дотор эрхтнүүдээс ялгаатай нь шүд бол өөрийгөө нөхөн төлжүүлэх чадваргүй хүний биеийн цорын ганц хэсэг юм.
- Хүний яс нь бетон, бүр ган төмрөөс ч бат бөх гэдгийг та мэдэх үү? 1 инч куб хэмжээтэй яс л гэхэд 8618 кг жинг тэсвэрлэх чадалтай байдаг аж.

- Хүний нүдний доод зовхинд нулимсны сүв гэж нэрлэгдэх жижиг нүх байх бөгөөд энэ нь нулимсыг хамар руу зайлуулах үүрэгтэй. Иймээс л уйлсны дараа бидний хамар битүүрдэг юм байна шүү дээ.
- Цаг тутамд 30,000-аас 40,000 арьсны эс үхжиж, гуужин унаж байдаг бөгөөд сар тутамд бидний арьс бүрэн шинэчлэгддэг ажээ.
- Тэгвэл хүн бүхий л амьдралынхаа туршид дунджаар 1000 удаа арьсаа бүрэн гуужуулдаг.

- Улаан лооль хүнээс олон гентэй гэвэл та итгэх үү? Хүнд 25,000 орчим ген хадгалагдаж байдаг бол улаан лоольд 30,000 орчим байдаг. Хамгийн сонирхолтой нь хүний генийн тоо өтний генийн тоотой бараг л ижил байдаг гэнэ шүү.
- Хүний зүрхний цохилт хөгжмийн хэмнэлийн аясаар өөрчлөгдөж байдаг. Тиймээс цусны даралтаа тогтворжуулж, сэтгэл санаагаа тайвшруулахыг хүсвэл намуухан хөгжим танд тус болох болно.
- Шаргал өнгийн үстэй хүмүүс бусдаас илүү өтгөн үстэй байдгийг та мэдэх үү? Тэд дунджаар 150,000 орчим үстэй байдаг бол хар бараан өнгийн үстэй хүмүүс дунджаар 120,000 ширхэг үстэй байдаг. Гэхдээ бат бөх шинж чанарын хувьд хар бараан өнгийн үс илүү бат бөх ажээ.
Аль баримт хамгийн ихээр гайхшралыг тань төрүүлсэн бэ? Сэтгэгдэл үлдээж бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.







