Ковид-19 цар тахлын үеэр зочид буудлууд ариутгал, цэвэрлэгээ хэрхэн хийгдэж буй талаар нууц сурвалжилга хийжээ. Үр дүн нь танд таалагдахгүй л болов уу…

0

Коронавирус бидэнд зөвхөн айдас түгшүүр авч ирээд зогсохгүй цэвэрлэгээ, ариутгал ямар чухал үүрэгтэй гэдгийг харуулж буй билээ. Цар тахлын хорио цээр суларч буй энэ үеэр зочид буудал тэргүүтэй үйлчилгээний байгууллагуудын цэвэрлэгээ ариутгал нь тэдний бизнесийн төдийгүй үйлчлүүлэгч олны амь насанд хамааралтай асуудал болон хувираад байгаа. Тиймээс “Inside Edition” телевизийн хөтөлбөрийн хамт олон зочид буудлуудын үйл ажиллагаа энэ үеэр ямар байгаа талаар нууц сурвалжилга бэлтгэхээр шийдсэн аж. Тэд Нью-Йорк хотын тансаг зэрэглэлийн зочид буудлуудыг сонгон авч, шоу нэвтрүүлгийн логог ор хөнжлийн цагаан хэрэглэл, дэр, угаалгын өрөөний алчуур зэрэгт тэмдэг тавьжээ. Уг тэмдэглэгээ нь хэт ягаан туяаны тусламжтайгаар л харагдах боломжтой бөгөөд угаалга хийхэд хялбархан арилдаг ажээ.

Эхний өдөр хөтөлбөрийн нэг гишүүн тэмдэг тавиад, маргааш нь хөтөлбөрийн багийн өөр нэгэн гишүүн уг өрөөнд орж шалгаж үзтэл цэвэрлэгээ хийж, цагаан хэрэглэлүүдийг солиогүй байжээ, өөрөөр хэлбэл өмнөх өдөр тавигдсан тэмдэг хэвээр байв. Магадгүй 2018 эсвэл 2019 онд байсан бол энэ хэвийн зүйл байж болох ч цар тахлын аюул нөмөрсөн энэ үед хэтэрхий хариуцлагагүй зүйл биш гэж үү?

Манхэттен дүүргийн тансаг зэрэглэлийн зарим зочид буудлуудад хийгдсэн нэвтрүүлгийн бичлэгийг эндээс үзэх боломжтой

Нэвтрүүлгийн багийнхан мөн хүний гар байнга хүрдэг газрууд болох ширээний тавцан, агааржуулагч, телевизор зэрэгт арчих төдийд л арилах, жирийн нүдэнд үл үзэгдэх тэмдэглэгээ үлдээжээ.

“Inside Edition” хөтөлбөрийн зүгээс “YouTube”-д байршуулсан 5:30 секунд орчим үргэлжлэх бичлэг 454 мянга илүүтэй үзэлттэй болоод буй бөгөөд хүмүүсийн анхаарлыг ихээр татсаар байна.

 

Хөтөлбөрийн багийнхан хүний биед сөрөг нөлөөгүй хэт ягаан туяагаар харах боломжтой тэмдэглэгээг ор хөнжлийн цагаан хэрэглэл, дэр, угаалгын өрөөний алчуур дээр байршуулсан

Төлсөн төлбөр маань өндөр байх тусам авах үйлчилгээний маань чанар сайн байна гэдэгт бид итгэдэг шүү дээ. Гэтэл тансаг зэрэглэлийн эдгээр буудлуудад ч байдал ийм буй нь сэтгэл гонсойлгом биш гэж үү?

 

“Hyatt Place” зочид буудал. Эхний өдөр:

 

Дараагийн өдөр:

“Hyatt Place” зочид буудлын хувьд ширээг арчиж цэвэрлэж, угаалгын өрөөний алчуурыг сольсон байсан ч телевизорын удирдлага ариутгагдаагүй, ор хөнжлийн цагаан хэрэглэл болон дэрэн дээр тавьсан тэмдэглэгээ хэвээр байлаа.

 

“Hampton Inn” зочид буудал. Эхний өдөр:

 

 

Дараагийн өдөр:

“Hampton Inn” зочид буудалд ч мөн адил ор хөнжлийн цагаан хэрэглэл болон дэрний уутаа солиогүй, агааржуулагч болон телевизорын удирдлага ч ариутгагдаагүй байв.

 

“Trump International” зочид буудал. Эхний өдөр:

 

Дараагийн өдөр:

“Trump International” зочид буудал хөтөлбөрийн сүүлчийн зогсоол байлаа. Ор хөнжлийн цагаан хэрэглэл солигдсон байсан ч дэрний уут солигдоогүй хэвээр байв.

“The Hyatt болон Hampton” зочид буудлуудын зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдсэн ч, “Trump International” зочид буудал “Inside Edition” хөтөлбөрийн багийнханыг хуурамч тэмдэглэгээ үйлдсэн хэмээн буруушаасан мэдэгдэл гаргажээ.

12
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *