Хятадын кинотеатруудад өр зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийн нэр, зургийг нь кино эхлэхийн өмнө гаргаж зарладаг болжээ

0
0
3,253

Лишуй хотын Синсинь кино театрт “Avengers: Endgame” кино үзэхээр ирсэн үзэгчид өр зээлээ төлөхгүй байгаа 60 хүний тухай богино хэмжээний видео үзэж сонирхжээ. Тус видеонд өрөө төлөхгүй байгаа хүмүүсийн гэрэл зураг, төлөх ёстой дүнг танилцуулсан байна.

Ляньду дүүргийн шүүхийн шийдвэрээр уг богино хэмжээний бичлэгийг Лушуй хотын бүх кино театруудаар кино эхлэхээс өмнө үзүүлдэг сурталчилгааны оронд гаргах ажээ. Өдөрт 2000 орчим хүн үзнэ гэсэн тооцоо хийсэн байна.

Өр зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийг ямар үр дагавар хүлээж байгааг шүүх тодорхой тайлбарлан зарлажээ: орон нутгаас гарахыг xориглох, хар жагсаалтад бичих болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж мэдээлэх.

“Бичлэг хийж цацаж байгаа нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэйг бусад хүмүүст ухааруулж байгаа юм. Өр зээлээ төлөх боломжтой ч төлөхөөс татгалзаж, эд хөрөнгөө нуун дарагдуулж байгаа хүмүүсийг цаг алдалгүй арга хэмжээ авч өр төлбөрөө барагдуулах боломж байгаа шүү гэдгийг ч анхааруулна. Шүүхийн шийдвэр гарч эд хөрөнгийг нь хураах, торгууль ногдуулах, саатуулах, тэр бүү хэл эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохыг ч анхааруулна” гэж шүүгч тайлбарлан хэлжээ.

Шүүх сүүлийн нэг жил уг аргыг ашиглаж байгаа буюу өр зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийн нэр ус, хувийн мэдээллийг кино театрууд, хотын гудамжинд байрлах дэлгэцүүдээр цацаж байна. Нийт 5478 хүний нэрийг зарласнаас 80 гаруй нь олонд зарлагдахаас айж өр төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ.

Богино хэмжээний видеонд нэр усаа дуудуулсан нэгэн эр 50,000 юанийн (7500 орчим ам.доллар) төлбөрөө маргааш нь бүрэн барагдуулсан тохиолдол ч гарсныг шүүхээс мэдэгдсэн байна. Түүний ахлах ангийн сурагч охин ангийнхантайгаа хэд хоногийн дараа театрт кино үзэх болсон ба аавынхаа нэрийг дэлгэцээс хармааргүй байна гэж хэлсэн тул эцэг хүн болсон хойно тэр дор нь арга хэмжээ авчээ.

Сүүлийн жилүүдэд хятадын төр засаг ард иргэд, хуулийн этгээдүүдийг нийгмийн зээлийн системийг дагаж мөрдөхийг шаардаж байгаа юм. Өнгөрсөн жил гэхэд л дунджаар 17,5 сая “өр зээлээ төлөхгүй байгаа” иргэд онгоцны билет худалдаж авах эрхээ хасуулсан, харин 5,5 сая нь хурдны галт тэргээр зорчих тасалбар худалдаж авах эрхээ хасуулжээ.

Уншигч та иймэрхүү арга барилыг юу гэж бодож байна вэ?

2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.