Хэрэв та арьсаа удаан хугацаанд залуу хэвээр нь хадгалахыг хүсэж байвал нүүрний будаг арилгах дараах 5 алхамыг заавал хэрэгжүүлээрэй!

2

Шинжлэх ухааны хувьд эмэгтэйчүүд нүүрээ будаж явахад будаагүй байгаагаасаа илүү өөртөө итгэлтэй, чадварлаг харагддаг байна. Бид нүүрээ будахад цаг хугацаа, нүүр будах техник зэрэг олон зүйл шаардлагатай болдог. Гэвч нүүрээ будсаны дараа будгаа арилгах болоход тийм ч их анхаарал хандуулдаггүй. Будгаа арилгах тал дээр ч мөн адил анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд хэрхэн зөв дараалалтай, гүйцэд арилгаж цэвэрлэх нь арьсанд нэн чухал.

Бид та бүхэндээ арьсаа гэмтээлгүйгээр цэвэрлэх, нүүрний будгаа арилгах 5 энгийн үе шатыг хүргэж байна. Дан ганц нүүрээ савангаар угаах нь хангалтгүй гэдгийг бүгд мэдэх биз ээ.

Illustrated by Natalia Okuneva-Rarakina

 

1-р шат: Будгаа арилгахын өмнө

Нүүрний будгаа арилгаж эхлэхийн өмнө та бэлтгэлээ сайтар хангасан байх хэрэгтэй. Жишээ нь та өөрт тохирсон нүүр цэвэрлэгч хөөс, цэвэрлэгч шингэн, нүдний будаг арилгах тосон цэвэрлэгч, нүүрний хөвөн, тусгай нойтон сальфетка зэргийг бэлдэнэ. Хэрэв та тослог арьстай бол усан суурьтай цэвэрлэгч сонгох, хуурай арьстай бол чийгшил сайн өгдөг цэвэрлэгч сонгоорой. Мөн будгаа арилгахын өмнө үсээ ардаа боох, хавчих нь нүүрээ цэвэрлэхэд саад учруулахгүй.

 

2-р шат: Нүдний будгаа арилгах

Хэрэв та усны хамгаалалтай будаг хэрэглэсэн бол тосон цэвэрлэгч хэрэглэхийг зөвлөж байна. Нүүрний хөвөндөө тосон цэвэрлэгч эсвэл өөрт тохирсон нүүр цэвэрлэгчээ шингээгээд 10-20 секунд нүдэн дээрээ тавина. Ингэсний дараа хатуу ширүүн үрэхгүйгээр зөөлөн арчих хэрэгтэй. Таны зовхины арьсан дээрх будаг маш сайн арилсан байх болно.

© Shutterstock.com © Shutterstock.com

Нүүрний хөвөнгөөр арчихдаа баруун зүүн тийш хамаагүй арчиж болохгүй. Арчихдаа нүднийхээ дотор талаас гадагш нь нэг чигт зөөлөн арчиж, хөвөнгийхөө цэвэрхэн талаар эргүүлэн харуулж гадагш, доош чигт арчина.

© Shutterstock.com

 

3-р шат: Уруулын будгаа арилгах

Уруулын будгаа тусад нь арилгах нь нүүрнийхээ бусад хэсгүүдэд уруулын будаг наалдаж заваарахаас сэргийлдэг. Уруулын будаг арилгах тусгай, зориулалтын будаг арилгагч вазелин хэрэглээрэй. Вазелинаа урууландаа түрхээд 5 минут байлгаад, дараа нь цэвэр хөвөнгөөр зөөлөн арчиж авна. Уруулаа ширүүн арчвал уруулын арьс гэмтэж болзошгүй гэдгийг санаарай.

© Shutterstock.com © Shutterstock.com

 

4-р шат: Нүүрнийхээ будгийг арилгах

Нүүрний будгаа арилгахдаа эхлээд мицелляр ус хэрэглээрэй. Мицелляр усаа нүүрний хөвөнд шингээж нүүрээ арчина. Нүүрээ цэвэрлэхдээ эрүүн доорх хэсэг, чихний ар хэсгийг цэвэрлэхээ бүү мартаарай. Мөн үсний шугам хэсэгт нүүрний будаг үлдсэн байдаг тул энэ хэсгийг ч мартаж болохгүй. Дараа нь нүүрний саван, хөөсөн цэвэрлэгчээр нүүрээ угаана. Ингэж угаахдаа нүүрэндээ хөөсөө түрхээд тойрог хэлбэрээр зөөлөн массаж хийн цэвэрлэнэ. Дараа нь нүүрээ усаар зайлан, цэвэрхэн алчуурт усыг зөөлөн дарж шингээж аваарай.

© Shutterstock.com © Shutterstock.com

Алчууранд ихэвчлэн нян хуримтлагдсан байдаг тул нэг удаагийн цаасан алчуур хэрэглэхийг зөвлөж байна. Мөн нүүрээ арчихдаа нүүрээ үрж арчихгүйгээр зөөлөн дарж арчих хэрэгтэй.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

5-р шат: Будгаа арилгасны дараа

Нүүрний будгаа цэвэрлэж дууссаны дараа арьсаа арчлах нь маш чухал билээ. Энэ шат сүүлийн шат бөгөөд нүүрээ цэвэрлэсний дараа нүүрэндээ зөөлөн иллэг хийх хэрэгтэй. Ингэснээр нүүрний арьсны уян хатан байдал, цусны эргэлт сайжирдаг байна. Дараа нь өөрт тохирсон чийгшүүлэгч тоник, серум, тосоо хэрэглэж арьсаа маш сайн чийгшүүлж хамгаалаарай.

© Depositphotos.com © Depositphotos.com

Та яаж нүүрнийхээ будгийг арилгадаг вэ? Танд будаг арилгах өөрийн гэсэн тусгай арга байдаг уу? Сэтгэгдлээ үлдээж бидэнтэй хуваалцаарай.

9
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Adiyadolgor Gishaamba

    Adiyadolgor Gishaamba

    2019/12/21 at 20:15

    q83 tkpoopo

  2. Temuujin Burenjargal

    Temuujin Burenjargal

    2019/12/24 at 09:50

    Haliunaa Daramzagd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *