26 настай Энэтхэг залуу хатаж ширгэсэн нууруудыг дахин сэргээж чаджээ. Манай дэлхийд ийм мундаг баатрууд олон болоосой!

5

Сүүлийн үеийн мэдээнээс харахад, хүн төрөлхтөн цэвэр усны хомсдолд ихээр орж байна: 844 сая хүн ам цэвэр усны хүртээмжгүй. Ийм нөхцөл байдал үүсэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг бол усны бохирдол. Аз болж Энэтхэг залуу Рамвир Танвар (Ramveer Tanwar) шиг хүмүүс энэ дэлхий дээр бас байх ажээ – тэд дэлхийн хэмжээний асуудлыг өөрсдийн хүчээр шийдвэрлэх арга хэмжээг авч эхэлжээ.

Энэ залуу хүний түүхийг бид судалж үзсэн юм – тэрээр өөрийн тосгон, ард түмэндээ туслахын тулд маш их хөдөлмөрлөж чадсан байна. Үлгэр жишээ энэ залуугийн түүхийг бид та бүхэнтэйгээ хуваалцахаар яарлаа, сэтгэлийн тэнхээтэй, дуусашгүй эрч хүчтэй нэг хүний хичээл зүтгэл хэдэн арван нуур, цөөрмийг хэрхэн сэргээсний тод жишээ юм.

Амьдрал дээр үнэхээр супер баатар гэж байдаг – цэвэр усны нөөцөд санаа тавина

Ramveer Tanwar / facebook

26 настай Рамвир Танвар багадаа найз нартайгаа тоглож өссөн нуур, цөөрөм нь ширгэж байгааг анзаарчээ. Үүнээс гадна намгархаг газрууд бохирдож зүгээр л хогийн цэг болж хувирсан байна. Ингээд энэ бүхнийг өөрчлөх цаг нь болжээ гэж тэр үзсэн бөгөөд хүмүүст цэвэр усны нөөц ямар их хэрэгтэй тухай хүмүүст ярьж эхэлжээ.

 

Тосгоны ард иргэдийг итгүүлэхэд эхлээд тийм ч амаргүй байв

Ramveer Tanwar / facebook

Рамвир эхлээд тосгоны хүүхдүүдэд хичээл зааж эхэлжээ. Хүүхдүүд үгүй болж байгаа усны нөөцийг сэргээх ёстой гэдгийг ч сайн ойлгож ухамсарласан байна. Рамвир багшаасаа сонссон зүйлээ эцэг, эхчүүддээ хэлэхийг байнга захина, усны бохирдол, усны нөөцийг хамгаалах ёстой гэдгийг анхааруулсаар. Харамсалтай нь энэ арга олигтой үр дүн өгч чадсангүй, тосгоны ард түмэн унд, ахуйдаа хэрэглэдэг ус нь хэзээ нэгэн цагт ширгэнэ гэдгийг хүлээж авахыг хүссэнгүй.

 

Уул Рамвир руу ирэхгүй бол Рамвир өөрөө уул өөд явна

Ramveer Tanwar / facebook

Энэ бүх суртал ухуулгын ажлын дараа Рамвир бие даан арга хэмжээ авах ёстой юм байна гэж шийдэв. Тэр айлаас айлд, тосгоны оршин суугч болгонтой уулзаж усны нөөц хомсдож байгаа асуудлыг ярьж эхэлжээ. Сурагчиддаа ням гариг болгон эцэг эхийн хурал хийх болсныг ч хэлж, энэ хурлаар цэвэр усаа хамгаалах асуудлыг ярилцана. Эцэс сүүлд нь уг асуудал ямар ч гэсэн хөдөлгөөнд орж чаджээ, тосгоны оршин суугчид ямар асуудалтай тулгараад байгаагаа ухамсарлаж эхлэв.

 

Тэвчээр болон нөр их хөдөлмөр байнга шагнагдана

© Ramveer Tanwar / facebook © Ramveer Tanwar / facebook © Ramveer Tanwar / facebook

2015 онд Рамвир болон сайн дурынхны баг, түүний сурагчид, тэдгээрийн эцэг эхчүүд бүгд нийлж нуур цөөрмийн хогийг зад цэвэрлэжээ. Тэд цэвэрлээд зогссонгүй эргэн тойронд нь мод тарьж. Дараа нь орон нутгийн засаг захиргааг урьж нөхөн сэргээлтийн ажлын гайхам үр дүнг танилцуулсан байна. Баяр хөөртэй мэдээ салхи шиг л энд тэндгүй тархсан. Ойр орчмын, алс холын хөдөө тосгоноос Рамвираас туршлага, тусламж авах гэсэн хүмүүс ихээр ирэх болжээ. Тэд бүгд л ширгэсэн нуур, цөөрмөө сэргээх чин хүсэлтэй.

 

Ухаалаг бас сайтар бодож тооцоолсон шүүлтүүрийн систем

Ramveer Tanwar / facebook

Сайн дурынхны тусламжтайгаар хэдэн арван нуур цөөрмийг сэргээж чадсан. Усан санг цэвэрлэх явцад хамгийн гол нь цаашдын бохирдлоос хамгаалах арга хэмжээ авч чадсан нь үр дүнтэй ажил болжээ. Цэвэрлэгээгээ дуусгаад сайн дурынхны баг хог устгах тусгай том нүх ухаж бэлдэнэ. Дараа нь мод болон өвсөөр хоёр давхар шүүлтүүр бэлджээ – төрөл бүрийн хэмжээтэй хог хаягдлыг усан санд оруулахаас хамгаална.

Хог хуримтлуулах нүх болон шүүлтүүрийг долоо хоногтоо нэг удаа цэвэрлэдэг.

 

Аялал үргэлжилсээр л…

© Ramveer Tanwar / facebook

Рамвир өөрийн санаачлагаа ашиглан Энэтхэгийн усан санг хамгаалах бодолтой яваа юм, зорилгодоо хүрэхийн тулд тэр багагүй хөдөлмөрлөх нь мэдээж. Түүний амьдардаг мужийн засаг захиргаа түүнд тусламж үзүүлсэн байна –  бүс нутаг бүрт “Гүнийн усны арми” гэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж Рамвирийг зохицуулагчаар нь томилжээ. Харамсалтай нь орон нутгийн засаг захиргаанд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөв, санхүү байхгүй тул Рамвир эхлүүлсэн ажлаа дуусгахаар өөрийн халааснаас санхүүжилтийг гаргахад хүрчээ.

Манай улсад ийм хөтөлбөр хэрэгтэй гэж та бодож байна уу? Та ийм хөтөлбөр хэрэгжвэл гар бие оролцох уу? Сэтгэгдлээ бидэнтэй коммент хэсгээр хуваалцана уу?

129
БахархмаарБахархмаар
45
ГоёГоё
12
ХөөрхөнХөөрхөн
10
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

53 Сэтгэгдэл

  1. Yanjmaa Chuluunbaatar

    Yanjmaa Chuluunbaatar

    2019/12/22 at 10:09

    Mundag bn shuu bayr hurgie

  2. Erdenechimeg Uvgunkhuu

    Erdenechimeg Uvgunkhuu

    2019/12/22 at 10:09

    Manaid heregtei khun baina daa🤔

  3. Sanjaa Otgoo

    Sanjaa Otgoo

    2019/12/22 at 10:18

    mundag bna

  4. Oyuka Oyun

    Oyuka Oyun

    2019/12/22 at 10:20

    Манайд ч гэсэн маш их хэрэгтэй байна

  5. Bayasgalan Batmunkh

    Bayasgalan Batmunkh

    2019/12/22 at 10:20

    оролцоно шт.

  6. Баасан Хишигт

    Баасан Хишигт

    2019/12/22 at 10:26

    Orolston shvv

  7. Badamsed Surmaajav

    Badamsed Surmaajav

    2019/12/22 at 10:26

    yaj chadsan bainaa suraltsmaar tam baina

  8. Энэ хүнийг уриад өндөр цалинжуулж Монгол газр нутагаа усжуулмаар юм байна

  9. Bayantamir Badraa

    Bayantamir Badraa

    2019/12/22 at 10:29

    Yaj sergeesniig medeed abwal

  10. Batsengee Buyankhand

    Batsengee Buyankhand

    2019/12/22 at 10:30

    khun bolgon baigalid khog khayakhgui,gol usaa bokhirduulakjgui, uul iurkhain nukhun sergeeltiig jurmiin daguu khiilgedeg khot suuringiin irged khog khayagdliig angilan yalgakhad suraltsakh khogiin uildver jinkhene utgaaraa ajillakh geed bidend ch gesen gargasan khuuli durmeeree amidarch khevshvel uukh us maani yamarch gesen ayuluin kharanga deldekhed khurekhgui bolov uu.

  11. Julia Ochirbat

    Julia Ochirbat

    2019/12/22 at 10:30

    Gol murun.g shirgeej khataaj bgaa teneguud kharaasai!…

  12. Gombojaw Nymsuren

    Gombojaw Nymsuren

    2019/12/22 at 10:44

    Mundag yum hujaa nariig olonoor ajilah hvchin blgoj oruulj ireheer iim hvmvvsiig urij irvvleed jiregsen nuur gol usaa hamgaalah yumsan

  13. Narangerel Legviisharav

    Narangerel Legviisharav

    2019/12/22 at 10:49

    Buyn delgereg

  14. Lhagvasuren Tumenolzii

    Lhagvasuren Tumenolzii

    2019/12/22 at 10:49

    Бас л мундаг байна даа сайхан үйл хийжээ бахдахаас яах вэ

  15. Tungaa Tungalag

    Tungaa Tungalag

    2019/12/22 at 11:03

    Манайх бас Хятад руу урсдаг голоо байгалийн хурийн усыг ашиглаад хиймэл нуур цѳѳрмийг олноор бий болгох хэрэгтэй л байгаа юм даа

  16. Oyunbileg Bayarkhuu

    Oyunbileg Bayarkhuu

    2019/12/22 at 11:05

    Тиймээ

  17. Oyuntsetseg Purewjaw

    Oyuntsetseg Purewjaw

    2019/12/22 at 11:51

    Хогоо цэвэрлэж, мод тарихаа олшруулаад бүгд байгальд ээлтэй үйл ажиллагааг дэмжиж ажиллах хэрэгтэй бн

  18. Сан Дарья

    Сан Дарья

    2019/12/22 at 11:52

    Гайхалтай

  19. Altanod Batsvh

    Altanod Batsvh

    2019/12/22 at 11:53

    TIIM EE

  20. Б. Оюунбилэг

    Б. Оюунбилэг

    2019/12/22 at 12:56

    Shunalin dev bolsn luivarchid ni uuniig uzeed haraad 1iig bodoosoi doo

  21. Burmaajav Badrakh

    Burmaajav Badrakh

    2019/12/22 at 13:31

  22. Natsag Nymhuu

    Natsag Nymhuu

    2019/12/22 at 13:58

    Manaihan ene mundag zaluug uriad 1 sar ch gsn tsalinjuulj ajilluulah ymsaan

  23. Зочин

    2019/12/22 at 14:09

    Bid nar chadahgvie, ORK garaltai

  24. Алтантогос Санто

    Алтантогос Санто

    2019/12/22 at 16:52

    Мундаг юмаа

  25. Badamsed Surmaajav

    Badamsed Surmaajav

    2019/12/22 at 19:24

    oo yasan mundag bainaa suraltsmaar yam baina

  26. Khandsuren Paulenz

    Khandsuren Paulenz

    2019/12/22 at 19:42

    Dulamjav Erdenechuluun geed zaluu ex ornoosoo xol amidardag ch,jil bvr Mongoldoo ochij Bayanzvrx xairxanaa modjuulaad,mash ix ajil xiij yawaag,uul ni xvn bvr medej baigaadaa.
    !!!! Ene xvnee bid 3 sayuulaa demjeed l ögöx yostoi yum shvvdee.

  27. Oyunbat Luvsantseren

    Oyunbat Luvsantseren

    2019/12/22 at 20:33

    Гайхамшиг

  28. Мөнх Бат

    Мөнх Бат

    2019/12/22 at 20:39

    Буян гэж энийг хэлнэ

  29. Baaska Ch

    Baaska Ch

    2019/12/22 at 20:56

  30. Zor Goo Roo

    Zor Goo Roo

    2019/12/22 at 21:06

    Yhsen hoinoo sain tseverleel us hiigeil bolooshdee

  31. Zor Goo Roo

    Zor Goo Roo

    2019/12/22 at 21:06

    Syrtei shar chatsag ve chi

  32. Oyunka Pearl

    Oyunka Pearl

    2019/12/22 at 21:29

    manaihan shirgeej chadaj bndaa.

  33. Bayraa Bayraa

    Bayraa Bayraa

    2019/12/22 at 21:33

    усгүй бол амидрал үгүй.хэрэв ийм ажил эхлэвэл орно шүү

  34. Bilgee Batchuluun

    Bilgee Batchuluun

    2019/12/22 at 21:35

    manai saluus iim mundag baidag saihanaa

  35. Алтантогос Санто

    Алтантогос Санто

    2019/12/22 at 22:20

    Бахархмаар залуу байна,Гэвч Монголчууд мод тарих, хог цэвэрлэхийг хүнээр заалгахгүй хийчих байхаа, Гадаадад очихоороо ямар ч хэцүү ажлыг хялбарчлаад учирыг нь олчихоод байдаг, Зөв удирдлага хэрэгтэй байгаа юм бишүү, Тэгэхлээр айлаас эрэхээр авдараа уудлаа гэж үг бий, Өөрсдийн залуучуудыг өндөр цалинжуулж хийлгэвэл манайхан чадна ш дээ,Манай залуучууд бас хот тохижуулахад зам цэвэрлэх ажилыг голохгүй хийдэг болсон байна лээ, Ийм хүнд хөдөлмөрийн үнэлгээг нь өндөр болгох хэрэгтэй, Эрхэм дээдсүүдэд идүүлж байхаар ард түмнийхээ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСний доод хэмжээг нэмэх хэрэгтэй ш дээ

  36. Мөнхгэрэл Гэрлээ

    Мөнхгэрэл Гэрлээ

    2019/12/22 at 23:47

    Мундаг юмаа😺

  37. Tsetseg Tsetseg

    Tsetseg Tsetseg

    2019/12/22 at 23:47

  38. Uvgunburged Damdindorj

    Uvgunburged Damdindorj

    2019/12/23 at 00:45

    ийм хөдөлгөөн хийвэл оролцоно,1рт Жирмийн цагаан нуураас эхльё( Төв аймгийн).

  39. Munkhuu Tserendulam

    Munkhuu Tserendulam

    2019/12/23 at 06:26

    сэтгэл зүтгэл байвал болохгүй зүйл байдаггүйн бодит жишээ байна ухаарах л хэрэгтэй

  40. Altaa Gombo-Ochir

    Altaa Gombo-Ochir

    2019/12/23 at 07:45

    Ene saihan sanaa bna shuu iim ajliig demjilgui yaahav.

  41. Zul Gerelmaa

    Zul Gerelmaa

    2019/12/23 at 10:10

    Манай улсад ийм ажил зохиогдвол оролцоно.Мод тарина.

  42. Манай улсад маш их хэрэгтэй хүн бна даа .энэ улс уулзаж уртасай

  43. Bat-erdene Batsukh

    Bat-erdene Batsukh

    2019/12/23 at 11:03

    kkk

  44. Bat-erdene Batsukh

    Bat-erdene Batsukh

    2019/12/23 at 11:03

    aluishuuuu

  45. Алтансүх Нянраг

    Алтансүх Нянраг

    2019/12/23 at 11:17

    Бидний дунд ч ийм залуус зөндөө л бна шүү дээ. Д-1000 Ногоон нуурыг хар л даа! Энэ бол захын жишээ…

  46. Fly Light

    Fly Light

    2019/12/23 at 11:31

    Medeej oroltsono

  47. Mand Mand

    Mand Mand

    2019/12/23 at 12:15

    оролцноо

  48. Энхээ Дашзэгвэ

    Энхээ Дашзэгвэ

    2019/12/23 at 18:48

    Хэрэгтэй байлгүй яахав залуу даа мөрөөдөж явсан зүйл минь даанч хатуу хана их мөргөсөндөө

  49. Govi Govi Govi Govi

    Govi Govi Govi Govi

    2019/12/23 at 19:27

    Mongold heregjuulmer bn zaluusaa

  50. Дэмжинэ

  51. Оролцоно

  52. Enkhbayar Luvsandorj

    Enkhbayar Luvsandorj

    2019/12/23 at 21:39

    Хүсэл сэтгэл байхад бүтээхгүй юм алгаа.Манай нуур гол ширгэсэн байхгүй болчихсон гээд л байдаг.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *