Сүүлийн үеийн хачирхалтай гоо сайхны трендээс болж Орос охидууд долгиолсон хэлбэртэй уруултай болохоор улайрцгааж байна!

3

“Чөтгөрийн уруул” эсвэл “наймаалжны уруул” гэж нэрлэгдээд буй гоо сайхны энэхүү тренд нь дээд уруулын ирмэгийг давалгаа шиг долгиолсон болгож өөрчлөх бөгөөд уруулаа ингэж өөрчилсөн охидын зураг сүүлийн үед Инстаграмд олон хүмүүсийн анхаарлыг татах болжээ.

Уг гоо сайхны трендийг хэн, хэзээ санаачилсныг мэдэх хүн байхгүй ч, зарим эх сурвалжуудын мэдээллэж буйгаар Оросын гоо сайхны мэс засалч Emelian Braude гэх эрхэм анх санаачилсан байх магадлалтай гэнэ. Нэг зүйл эргэлзээгүй байгаа нь, хэвийн бус уруулын дүрс гаргах техник сошиалд, тэр дундаа Орост ихээхэн алдартай болоод байгаа юм. Гэхдээ зарим гоо сайхны мэс засалчдын хувьд энэхүү долгиолсон уруултай болох нь боломжгүй зүйл гэж үзэж байгаа бөгөөд аюултай болохыг ч анхааруулж байгаа ажээ.

skinsential_aesthteic / Instagram

“Та уруулын анатомийн хэлбэрийг энэ мэтчилэн өөрчилж болохгүй.” хэмээн доктор Krystyna Wilczynski хэлсэн байна. Мөн тэрээр цааш үргэлжлүүлэн энэ талаар хэлэхдээ “Та уруулын вермиллион хилийг тодруулж, дүрс гаргаж болох боловч, энэ чөтгөрийн уруул бол байгалийн бус зүйл юм. Хэлбэрийг нь өөрчилж, тариа тарих үед цусны судас бөглөрөх, эдийн некроз болох эрсдэлтэй. Уруулын судаснууд бөглөрвөл маш аюултай нөхцөл байдал үүсэж болно.” гэжээ.

lescilsnyc / Instagram

Интернет орчинд тавигдаж буй зургуудыг харахад, хүмүүсийн тал хувь нь охидууд фотошоп ашиглан уруулаа ийм хэлбэртэй болгож байна гэж үзэж байгаа бол, үлдсэн хэсэг нь үнэхээр зарим охидууд эрүүл мэндээ эрсдэлд оруулан байж, уруулаа ийм хэлбэртэй болгож байхыг үгүйсгэхгүй байгаа ажээ.

resumaoo / Instagram

Битгий гэнэн байгаарай, энэ трендийг бүү дагаарай.” хэмээн гоо сайхны чиглэлээр зөвлөгөө өгдөг мэргэжилтэн Nilam Holmes өөрийн Инстаграмдаа постолжээ. Мөн тэрээр хэлэхдээ, “Та нэгэнт уруулаа ингэж өөрчилсөн л бол хожим мянга хүсээд ч таны уруул хэвэндээ орохгүй. Уруулын хил гажиж, уруулаа ч олигтой будаж чадахгүй нөхцөл үүсэх бөгөөд хэдэн жилийн дараа эрүүл мэндээрээ хохирч үлдэнэ.” гэжээ.

Дээд уруулыг мэс ажилбар эсвэл фотошопын тусламжтай долгиолсон хэлбэртэй болгож байх зуур, мэргэжлийн нүүр будагчид хэдийнээ гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн туслалцаатайгаар уруулыг долгиолсон хэлбэртэй болгож будах үйлчилгээ үзүүлээд эхэлсэн байна.

rita_epil / Instagram

Онлайн орчинд хүмүүс долгиолсон хэлбэртэй уруулын зургийг үзсэнийхээ дараа ихэнхдээ “Давгүй шүү”, “Балиар юм аа”, эсвэл “Аймаар байна” гэсэн сэтгэгдлүүдийг үлдээж байгаа гэнэ.

Харин нэгэн интернет хэрэглэгч, “Уруулаа ийм болгочихоод ажлын ярилцлага өгөөд үзэхгүй юу?” гэж даажигнаад авчээ.

fmc.aestheticsliverpool / Instagram

Та энэхүү гоо сайхны трендийн талаар юу гэж бодож байна вэ? Та уруулаа ийм хэлбэртэй болгох байсан уу?

81
ТэнэглэлТэнэглэл
18
БурууБуруу
14
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

38 Сэтгэгдэл

  1. Edel Weiss

    Edel Weiss

    2019/12/22 at 12:06

    Ёстой муухай юмаа ийм уруултай болж яадагбнаа

  2. Ochirbat Bayarmaa

    Ochirbat Bayarmaa

    2019/12/22 at 12:09

    shal balai yum

  3. Bolor Talst

    Bolor Talst

    2019/12/22 at 12:11

  4. Lhagvajav Luvsansharav

    Lhagvajav Luvsansharav

    2019/12/22 at 12:14

  5. Ulzii Ch

    Ulzii Ch

    2019/12/22 at 12:21

    darwaigaad sejgiin ym

  6. Э. Заяа

    Э. Заяа

    2019/12/22 at 12:28

    өө ямар сонин заваан юм бэ

  7. Puujee Bazar

    Puujee Bazar

    2019/12/22 at 12:41

    Ee

  8. Dov Tsetsgee

    Dov Tsetsgee

    2019/12/22 at 13:21

    Байгаагаараа байж болдоггуй л юм байх даа.

  9. Davaa Badamaa

    Davaa Badamaa

    2019/12/22 at 13:29

    ulam ulam hari garigin helber orood bdag bolje hmm ~~😥😥

  10. Tsogbadrakh Galtsetseg

    Tsogbadrakh Galtsetseg

    2019/12/22 at 13:43

    Таалагдахгүй байна. Магадгүй 0.0001% хүмүүст таалагдах байхдаа

  11. Gerlee Otto

    Gerlee Otto

    2019/12/22 at 13:52

    shijgin ymbe

  12. О. Ариунзаяа

    О. Ариунзаяа

    2019/12/22 at 14:05

  13. Tuya Dopj

    Tuya Dopj

    2019/12/22 at 14:05

  14. Зөв Тусгал

    Зөв Тусгал

    2019/12/22 at 14:29

  15. Мө Жи Б.

    Мө Жи Б.

    2019/12/22 at 14:30

    Muuhai yar shavaj homhoi garchihsan ym shig haragdaj bna

  16. Lhkawgaa Buyantsogt

    Lhkawgaa Buyantsogt

    2019/12/22 at 14:36

    Ой гутмаар муухай юм бэ гажиг стилтэнгүүд

  17. Цогоо Тунгаа

    Цогоо Тунгаа

    2019/12/22 at 14:43

    Паааш ямар заваан юм бэ?

  18. Sambuu Oyunaa

    Sambuu Oyunaa

    2019/12/22 at 14:45

    сэжгийн муухай юмаа

  19. Данзан Аюуш

    Данзан Аюуш

    2019/12/22 at 16:11

    Энийг гоё гэж бодно гэдэг асуудал шүү

  20. Алтантогос Санто

    Алтантогос Санто

    2019/12/22 at 16:44

    Дараа нь долгионоо тэгшлэх гэж зовно доо.😜

  21. Бүтэмж Оюунцэцэг

    Бүтэмж Оюунцэцэг

    2019/12/22 at 17:24

    муухай юмаа

  22. Jargalsaihan Jagaa

    Jargalsaihan Jagaa

    2019/12/22 at 17:35

    shal teneg

  23. Bold Erdene

    Bold Erdene

    2019/12/22 at 17:40

    ind commend bichsen bga ihenh hun n tarihgu bh😂😂😂

  24. Tserendulam Jamsran

    Tserendulam Jamsran

    2019/12/22 at 17:53

  25. Soyolmaa Boris

    Soyolmaa Boris

    2019/12/22 at 18:08

    Nuguu zagasan uruulnaasaa doloon dor zvgeer gazariin zurag shig haragdaj bna

  26. Davaasuren Mahval

    Davaasuren Mahval

    2019/12/22 at 18:24

    Заваан юмаа

  27. Ganaa Damdinsuren

    Ganaa Damdinsuren

    2019/12/22 at 18:40

    Гажиг юмаа

  28. Dolgormaa Doogii

    Dolgormaa Doogii

    2019/12/22 at 18:46

    muuhai ymaa

  29. Bayasgalan Bayasgalan

    Bayasgalan Bayasgalan

    2019/12/22 at 19:18

    Amtanaas doloon dor haragdaj baina shuu

  30. Ванчиг Ундармаа

    Ванчиг Ундармаа

    2019/12/22 at 19:49

    estoi muuhai yumaa

  31. Aagi Aagi Puntsag

    Aagi Aagi Puntsag

    2019/12/22 at 21:02

    Enech arai heterne goe gehed hun amitan shig bj bolhguishte humuusee

  32. Maya Batochir

    Maya Batochir

    2019/12/22 at 22:45

    Өөрийн биеийг ёстой нэг яргалчих юмаа ямарч муухай юм бэ дээ

  33. ямар эвгүй заваан юм бэ

  34. Todod Tsogtbadrah

    Todod Tsogtbadrah

    2019/12/23 at 00:12

    Мода үргэлж өөрчлөгдөж байдаг. Хэдэн жилийн дараа өөрчилвөл дахин хэвэндээ оруулах хүнд байх

  35. 😭😥

  36. Lhagvadorj Lhagvaa

    Lhagvadorj Lhagvaa

    2019/12/23 at 15:40

    Гоё юм бишүү

  37. Ganhuyag Badamgarav

    Ganhuyag Badamgarav

    2019/12/23 at 16:45

    zawaan haragdaj bna

  38. Lol

    2021/11/19 at 02:42

    Ystoi tasarxai xaragdxiimAa 😍😍😍😍

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *