Зэрэмдэглүүлсэн афган бүсгүй Aisha шинэ хамартай боллоо [7 фото]

0

Зэрэмдэглүүлсэн афган бүсгүй Aisha шинэ хамартай боллоо [7 фото]

Time сэтгүүлийн нүүрэнд зураг нь хэвлэгдсэн хамар чихгүй афган бүсгүй шинэ хиймэл хамартай болжээ. Талибаны удирдагч хэрцгий нөхрийнхөө дарангуйллаас зугтсаныхаа төлөө хамар чихээ огтлуулах шийтгэл хүлээсэн тухайгаа Time сэтгүүлд ярьсан 18 настай Aisha бүсгүй өдгөө АНУ-д амьдарч байгаа юм. Охиныг 12 настай байхад гэр бүлийнхэн нь талибаны байлдагчид “цусан өр” болгож өгсөн бөгөөд хоёр жилийн турш ирээдүйн нөхрийнхөө морины жүчээнд амьдарч байсан насанд хүрээгүй бяцхан охиныг нөхрийнх нь гэр бүлийнхэн үргэлж зодож жанчдаг байжээ. Зодуур тарчлааны дараагаар хэдэн өдрийн турш босож чадалгүй хэвтдэг байсан тэрээр өөрийгөө амьд гарч чадахгүй гэж боддог байсан тухайгаа дурсан ярьсан байна. Бүсгүй тамлагчдын гараас зугтаж чадсан ч удалгүй баригдаж, афганистаны Kandahar мужийн эмэгтэйчүүдийн шоронд суужээ. Афганистанд эр нөхрөөсөө зугтахыг гэмт хэрэгт тооцдог төдийгүй гурван жил хүртэлх хугацаагаар шоронд суулгадаг ч бүсгүйг хагас жил шоронд хориод эцэгт нь өгсөн байна. Гэвч эцэг нь золгүй охиноо дахин нөхөрт нь өгч, харин нөхөр нь орон нутгийнхаа шүүхийн шийтгэлээр эхнэрээ шийтгүүлсэн нь чих хамрыг нь огтолж хаяхад хүргэсэн байна. Бүсгүйн нөхөр ах нарынхаа хамт Aisha-г ууланд аваачин энэхүү харгис хэрцгий шийтгэлийг гүйцэтгэсэн ба ах нь бүсгүйг барьж, нөхөр нь эхнэрийнхээ эд эрхтнийг огтолж хаясан төдийгүй үх хэмээн хөсөр хаясан ч азаар америкийн цэргүүд олсноор амь гарчээ. Цэргүүд бүсгүйг америк руу гаргахыг удаан хугацааны турш оролдсон ч Aisha-д ямар ч бичиг баримт байхгүй байсан тул нийслэл Kabul хотод суудаг нууц итгэмжлэгдсэн хүнийхээ гэрт нууцаар хэсэг хугацаанд байлгаж байгаад 8-р сард америк улс бүсгүйг хүлээж авах боломжтой болсон байна. Time сэтгүүл зэрэмдэг болсон нүүртэй бүсгүйн зургийг нүүр хуудсандаа хэвлэсэн нь афганистан дахь эмэгтэйчүүдийн асуудалд анхаарал хандуулахыг дэлхий нийтэд сануулах үүднээс гэнэ. НYБ-ын мэдээлж байгаагаар афган эмэгтэйчүүдийн 90 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн золиос болдог гэж байгаа бол талибан хөдөлгөөний төлөөлөгчид “Исламд амьд болон үхсэн аль ч хүний хамар, чихийг огтлохыг цээрлэдэг” хэмээн баталж байгаа аж. Пластик мэс ажилбарын тусламжтайгаар хиймэл хамартай болсон 18 настай афган бүсгүй өөрийнх нь амьдралыг сүйтгэсэн эцэг болон нөхөртөө хууль ёсны дагуу шийтгэл оноохыг хүсч байгаагаас гадна өөрийнх нь адил зовлон амсаж байгаа нутаг нэгтнүүдийнхээ эрхийн төлөө тэмцэхээр зэхэж байгаа юм байна.

2
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

37 Сэтгэгдэл

  1. jerry-man

    2010/10/15 at 19:40

    ye sda yamar aimar yum be lol

  2. ayaz_0725

    2010/10/15 at 19:42

    yaaaaaaaaanaaa ymar aimar ym be.hamriig yaj tasddag bnaaaaa.uneheer bodohoor l dotor muuhairj bn ;-)

  3. Зочин

    2010/10/15 at 19:55

    ene unen bolvu. Unen bol aimar l yum bna. Yaaj iim orond torchoogui yum be.

    I love world of warcraft. http://www.mouse.mn/games/world-warcraft-335a12340-duugi-mediafire

  4. AngelAsokoo

    2010/10/15 at 19:56

    aimar yuma

  5. sanji

    2010/10/15 at 20:20

    yoo mair mair shaas

  6. BAysaA_12195

    2010/10/15 at 21:06

    uneher scary yumaa emegteichuud mine mongold tursunduu bayrla ok wakkak ;-)

  7. Mein

    2010/10/15 at 21:06

    shaa

  8. mdolgoon

    2010/10/15 at 21:42

    Bi law hvnii hamar baitugai vsiig ni ch tasdaj vzeegyi yalanguyaa emegtei hvniihiig!!!!!

  9. Зочин

    2010/10/15 at 21:51

    ishh ishignii tuurai gej de

  10. S_Kody

    2010/10/15 at 22:55

    aimshigtai yum

  11. BupyC

    2010/10/15 at 22:57

    Yooooo JIAJIAP dotor sonin bolj bna shuu JIAJIAP JIAJIAP

  12. gunsnana

    2010/10/15 at 23:05

    huniig iim bolgodog ter bol jinken son of the bitch

  13. Зочин

    2010/10/15 at 23:15

    yaasan aimar ym be, yaaj huniig iim bolgoj zurhelj bna aa!!! iim ym hiij chadaj baigaa baliar nuhur , nuhriinh ni ahiinh ni uursdiinh ni hamar, chihiig tasdval taarna. tusuuluhud ch berh ym…

  14. enkhuush_gang

    2010/10/15 at 23:30

    xopom oor ch udaan orsongishuu goe heveeree l bgan bna daa

  15. Зочин

    2010/10/15 at 23:50

    ymar aimar ym be ;-)

  16. tuyga

    2010/10/16 at 00:52

    burhan mine yamrch mede alduuchlgch dr bhgui shuud l amidaaarne tasdsn bhdaaa

  17. sekv

    2010/10/16 at 02:52

    [color=008000][size=xx-large]yamar harigas yum bee sda
    yamar haramsaltai yum be bas[/size][/color]

  18. gamez

    2010/10/16 at 08:10

    ooooh

  19. turuu_designer

    2010/10/16 at 09:15

    eeeee yamar aimaar yum be

  20. __AIRII__

    2010/10/16 at 22:45

    ;-)

  21. 34nt

    2010/10/16 at 23:05

    Yoooo

  22. Tumuruu76

    2010/10/17 at 09:52

    hyazdaa gej. ;-) ;-) ;-) ;-) ;-)

  23. Зочин

    2010/10/17 at 10:37

    Талибаны толгойлогчийн эхнэр гэсэндээ гайгүй хөөрхөн бүсгүй юм аа.
    Төрөлх хамартайгаа байх үеийнх нь зургийг үзэх юм сан. :-x

  24. pingwilzgen

    2010/10/17 at 10:54

    Ямар аймар юм бэ уг нь бол их хөөлхөн эгч байна ш дээ

    [ Зассан: pingwilzgen , өдөр 2010/10/17 10:55 ]

  25. Zacard

    2010/10/17 at 13:00

    yooo aimar yumaa

    ;-)

  26. Batsetseg

    2010/10/17 at 13:08

    muu adgiin novshnuud zailaasai

  27. Sephiroth

    2010/10/17 at 13:32

    [font=Arial][b][color=800040]fuck[/color] [/b][/font][b][/b]

    [ Зассан: Sephiroth , өдөр 2010/10/17 13:34 ]

  28. Zegan

    2010/10/17 at 15:22

    nohriih ni boojgoig tasdaj al!

  29. juujii_dada

    2010/10/17 at 15:56

    bi lav emegtei huniig ingesen bol amid yvaad yahav

    [ Зассан: juujii_dada , өдөр 2010/10/17 15:57 ]

  30. _V_

    2010/10/17 at 16:07

    Goo saihnii mes zasliin gaihamshigaa gej. ;-)

  31. antichrist

    2010/10/17 at 17:22

    whahha ene der uneheer scary gnuuu lag langugtai yumaa zlaacheeee hahahahah

    [ Зассан: antichrist , өдөр 2010/10/17 17:23 ]

  32. 34nt

    2010/10/17 at 22:41

    Yoonao

  33. smile_hehe

    2010/10/17 at 23:09

    aimar yumaa

  34. Зочин

    2010/10/18 at 17:36

    yooy sda gej aimar bolson bna shde huurhun huuhen bna sh de yaj ingej chadaj bn aa ;-)

  35. Зочин

    2010/10/26 at 21:05

    yooooooooooo ymar aimar ym be!!!!! ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-)

  36. Зочин

    2012/05/31 at 22:24

    uneheer aimshigtai iim zerleg humuusiig shuud l tsaazlah heregtei

  37. Зочин

    2015/06/07 at 14:21

    hoorhiidoo ashgui dee tegeed iim humuusiiig alah heregtei. iim hoorhon ohiniig yaj baigaa ym be aimar ymaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *