Оюутнуудад зориулсан сууц

0

Оюутнуудад зориулсан сууцШведийн Тэнгбом Архитектс /Tengbom Architects/ студи оюутнуудад зориулан багахан орон зайд хэрэгтэй бүхнийг багтаасан бяцхан сууц зохион бүтээжээ. Шведийн Вирсерум Арт музейд 12-р сарын 8-ныг хүртэл танилцуулаж байгаа “Смарт Стюдент Юнит” /Smart Student Unit/ нэртэй энэхүү бяцхан сууц нь ердөө 10-хан м.кв хэмжээтэй бөгөөд загвар болон материалын сонголтын хувьд ухаалаг шийдэлтэйн зэрэгцээ боломжийн үнэтэй, байгаль орчинд ээлтэй сууц болжээ. Модон эдлэл үйлдвэрлэлийн Мартинсонс /Martinsons/ компани болон үл хөдлөх хөрөнгийн Эй Эф Бостадер /AF Bostader/ хамтарсан төсөл болох энэ сууц ирэх 2014 онд 22 ширхэг баригдан оюутнууд нүүж ороход бэлэн болох аж. Тавтай унтаж амрахад зориулагдсан дээврийн хөндий, гал тогоо, угаалгын өрөө, бяцхан хашаа бүхий жижигхэн цэцэрлэг зэргийг агуулсан энэ сууцыг дахин ашиглах боломжтой материалаар хийсний дээр ачиж тээвэрлэхэд овор хэмжээ багатай байдлаар бүтээжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/09/28 at 14:57

    ymar goy baishin be

  2. Зочин

    2013/12/17 at 10:31

    I like wow gold in addition to simply can’t wait around for produce wow gold!!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *