Үхэхдээ Бентлигээ булшиндаа авч орохыг хүсэж байгаа Бразилийн бизнесмэн

0

Үхэхдээ Бентлигээ булшиндаа авч орохыг хүсэж байгаа Бразилийн бизнесмэнЕгипетийн фараонуудыг эдэлж хэрэглэж байсан хамаг бүхэнтэй нь хамт оршуулдаг байсан гэдгийг та бүхэн мэдэх бизээ. Манай Монгол овог аймгуудын тухайд ч мөн адил баатар дайчин эрс, хаад ноёдыг хайртай хүлэг морь, хуяг дуулга, эдлэл хэрэглэлтэй нь оршуулдаг уламжлал байдаг байсан. Харин одоо бол энэ бүхэн ард хоцорсон зүйл болсон. Гэтэл өнөөгийн хөгжингүй цаг үед хуучны уламжлалыг дагаж, нас барах үед нь нэгэн цагт өөрт нь шагнал болон ирж байсан Bentley Continental Flying Spur машинтайгаа хамт булшинд хэвтэхийг хүсэж байгаагаа Бразилийн нэгэн бизнесмэн эрхэм илэрхийлсэн байна. Бразилийн Сан Пауло хотын иргэн, 62 настай Каунт Чикуинхо Скарпа /Count Chiquinho Scarpa/ хэмээх энэ баян эрхэм 500,000 долларын үнэтэй Бентли машиныхаа дэргэд нэг гартаа тоть шувуу барьсан зургаа өнгөрөгч Даваа гаригт Фейсбүүкд байршуулж, энэ машинтайгаа хамт байшингийнхаа арын хашааны цэцэрлэгт хүрээлэнд оршуулуулахаар шийдсэн гэдгээ мэдэгдсэн нь ихээхэн дуулиан тарьснаар барахгүй дараагийн өдөр нь тэрээр машиныхаа дэргэд ухсан нүхний дэргэд хүрз барин авахуулсан зургаа тавьж, ирэх долоо хоногийн сүүл гэхэд машинаа нүхэнд байрлуулах болно гэдгээ мэдэгджээ. Хэвлэл мэдээллийнхний анхаарлыг ихэд татсан Скарпа Ням гаригт болох үйл явдлыг гэрчилж, баримтат нэвтрүүлэг хийлгэх санааг ч бодож олсон байна. Лхагва гаригт экскаватороор Бентлиг хийхэд багтах хэмжээний том нүх ухаж байгаа зургаа интернэтэд байршуулсан бол Баасан гаригт машинаа сүүлийн удаа өнгөлж байгаа зургаа тавьжээ. Хэдийгээр хоёр удаа гэрлэж байсан ч өөрийн гэсэн үр хүүхэдгүй түүнийг их хэмжээний хөрөнгийг хэрэгтэй зүйлд зарцуулахын оронд дэмий зүйлд зарлагадаж байна гэж буруутгах хүмүүс ч байгаа юм. Харин Скарпа үүнийг үгүйсгэж, Италид төрсөн түүний эцэг Каунт Франциско Скарпа /Count Francisco Scarpa/ 1949 онд буяны үйлс хийснийхээ төлөө XII пап лам Пиус /Pius/-аас энэхүү машиныг шагнал болгон авсан бөгөөд хүүдээ өвлүүлэн үлдээсэн хэмээн тайлбарлажээ. Шар айраг, уурхайн бизнес эрхэлдэг байсан эцгээсээ дээрх өвийг хүлээн авсан Скарпа одоо хөрөнгө оруулалтын компаний үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бөгөөд үр хүүхэдгүй учир зураг дээр байгаа 6 сартай ховор төрлийн энэ тотийг өөрийн охин гэж үздэг гэнэ. Тотины нэрийг Филомена Леополдина София Скарпа /Filomena Leopoldina Sofia Scarpa/ гэдэг байна.

 
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *