Японы 88 гишүүнтэй хамтлаг хайч-чулуу-даавуудаж, гоцлол дуучдаа сонгожээ

0

Японы 88 гишүүнтэй хамтлаг хайч-чулуу-даавуудаж, гоцлол дуучдаа сонгожээЯпоны AKB48 поп хамтлаг нь багуудад хуваагдсан 88 эмэгтэй гишүүнтэй бөгөөд хамгийн олон гишүүнтэй хамтлаг гэсэн Гиннесийн Дэлхийн дээд амжилтын эзэн хамтлаг юм. Нэг тайзан дээр багтаж гарахад хүндрэлтэй байдаг учир үргэлж шинэ сингл гаргаж байдаг тус хамтлаг тодорхой тооны дуучдыг сонгохын тулд хайч-чулуу-даавуу тоглоомоор өрсөлдөж, шинэ гарах сингл бүрийнхээ гоцлол дуучдыг сонгосон байна. Хамтлагийг үүсгэн байгуулагч Ясуши Акимото бусад поп хамтлагууд шиг ихэвчлэн зурагтаар гарч, хааяа хааяа тоглолт хийдэг бус, өөрийнхөө театрт өдөр бүр фенүүддээ тоглолт хийж чадах охидын хамтлагийг байгуулахыг хүссэнээр AKB48 хамтлаг 2005 онд 8000 орчим охидоос шалгарсан 20 гишүүнтэйгээр байгуулагдаж байжээ. 2006 оны 4-р сард дахин 18 гишүүнтэй AKB48 хамтлагийн Team B баг байгуулагдсан ба одоогоор 4 багийн нийт 88 гишүүнтэй юм байна. Өсвөр насны охидоос эхлээд 20 гаруйхан насны бүсгүйчүүдээс бүрддэг тус хамтлагийн гишүүд биеэ маш зөв авч явах гэрээг хийдэг ба тэдэнд найз залуутай байхыг зөвшөөрдөггүй байна. Хэрвээ гэрээгээ зөрчвөл шийтгэх эсвэл хамтлагаас хөөх арга хэмжээ авна гэдэг бөгөөд энэ оны 2-р сард YouTube сайтнаа тус хамтлагийн гишүүн Минами Минегиши үсээ хусуулж байгаа бичлэг тавигдсан нь интернэт болон Японы шоу бизнесийн ертөнцөд ихээхэн дуулиан тарьсан юм. Бичлэгэн дээр дуучин бүсгүй гэрээгээ зөрчиж, эрэгтэй хүнтэй шөнийг өнгөрүүлсэндээ уучлалт гуйж байгаа нь гардаг. Үсээ хусуулсан нь маш хүнд шийтгэл болсны зэрэгцээ ихээхэн хэмжээний шүүмжлэлийг дагуулсан билээ.

1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *