Аяга таваг, хундаганд бус зөвхөн шилэн саванд хийсэн хоол ундаагаар үйлчилдэг баар

0

Аяга таваг, хундаганд бус зөвхөн шилэн саванд хийсэн хоол ундаагаар үйлчилдэг баарУкрайны Киев хотод Jar Bar нэртэй баар бий. Тус баарны цэсэнд бичигдсэн бүх төрлийн хоол зоог, ундааг захиалахад таны өмнө зөвхөн шилэн саванд хийсэн хоол ундаа ирэх болно. Учир нь энэ баар нь лонх, шилэн хундага, аяга, таваг гэхчилэн бүх төрлийн савыг хэрэглэхийг хориглодог. Киевийн гудамж болгонд байдаг олон арван кафе баарнуудаас ялгарахын тулд уг баар шилэн саванд шөлнөөс эхлээд зайрмаг, кофе, коктейль зэрэг бүх зүйлсээ хийж, үйлчлүүлэгчиддээ барьдаг байна. Баарны албан ёсны вэбсайтанд бичсэнээр шилэн савнаас идэж, уух нь үйлчлүүлэгчдэд гэртээ байгаа мэт, эмээгийнхээ даршилсан ямар нэгэн амттаныг шууд шилнээс нь иддэг байсан хүүхэд насандаа очсон мэт сэтгэгдлийг төрүүлнэ гэжээ. Бааранд аяга таваг, хундаганы оронд хэрэглэгддэг шилэн савнуудаас гадна маш олон шилэн савнууд гэрлийн шил болон бусад төрлийн чимэглэл болон өрөөстэй байдаг байна. Мөн баарны ханын цаас нь ч гэсэн шилэн савны зураг чимэглэлтэй аж. Киевийн зоогийн газрын эзэн Максим Храмов, маркетингийн мэргэжилтэн Антон Билецки нар Jar Bar баарныхаа салбаруудыг Украйны нийслэл даяар байгуулахаар төлөвлөж байгаа юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *