Эмээ өвөө нарт тохирох орчин үеийн ухаалаг утас ямар байх ёстой вэ?

0

Доорх зөвлөгөө нь та өөрийн эцэг эхдээ авч өгөх утсаа зөв сонгоход тань туслах болно.

Орчин цагт олон хүн ухаалаг утас хэрэглэх болсон ба бидний эцэг эхчүүд ч мөн тийм болж байна. Магадгүй зарим нэгэнд нь хуучин Nokia нь хамгийн эвтэйхэн гэж санагдах боловч ухаалаг утас авч өгсний дараа бодол санаа нь өөрчлөгдөх нь гарцаагүй. Интернетээр хэсч, Instagram-аар янз бүрийн юм үзэх нь тэдэнд огт чухал биш ч өөрийн ач гуч нарын зургийг харж, солилцож суух нь тэдний хувьд жаргал билээ.

Тэгэхээр тэдэнд ямар утас хамгийн их таарах бол? Анхаарах ёстой 5 үзүүлэлт:

Дэлгэцийн хэмжээ

Хэдийгээр жижигхэн квадрат дэлгэц бүхий товчлуурт утаснаас ухаалаг утас руу шилжихэд тэдэнд маань хүндрэл учрах боловч яах аргагүй том дэлгэцтэй утас авах нь зөв. Бүхнийг харж, үсэг алдалгүй дарахад 4,7 инчийн дэлгэц хангалттай. Харин 5,5 инчээс илүү томыг авах хэрэггүй ба нэг гараар ашиглахад төвөгтэй учир ийм утас дэмий юм.

Батерейны багтаамж

Ихэнх эцэг эхчүүд маань хуучин Siemens-ээ бүтэн долоо хоногийн турш цэнэгээ барьдагт нь бахархдаг. Тиймээс тэдэнд аль болох цэнэгээ сайн барьдаг утас хэрэгтэй.

Бүтэн долоо хоног цэнэглэхгүй байж чадах ухаалаг утас олдохгүй боловч ядаж нэг хоног цэнэгээ хангалттай барих утас их бий. Хэрвээ 5 инчийн дэлгэц бүхий утас авах бол 2500 мА.ц-аас доошгүй, харин 5,5 инчийнх бол 3000 мА.ц-аас багагүй батерейтай байх хэрэгтэй. Хамгийн боломжит хэмжээ нь 4000 мА.ц бүхий батарей юм.

Камер

Настай эцэг эхчүүд маань утасны камер ашиглахгүй байх гэж зарим нэг нь боддог. Гэтэл утасны энэ функц ахмад настнуудад маань ихээхэн хэрэгтэй ба эмээ өвөө нар таныг болон таны хүү, охин болох ач зээ, сайхан цэцэг, зуслан, хийсэн хоолныхоо зургийг хүртэл авах дуртай байдаг байна. Тийм учраас энэ үзүүлэлт дээр анхаарах нь чухал юм. Ер нь үндсэн камер 8 Мп, туслах камер 3Мп-ээс багагүй байх нь дээр болов уу.

Зураг дарах үед утас хөдөлдөг учраас олон зураг нь тааруухан чанартай болдог тал бий. Тиймээс зохих таймерийг нь тохируулж, хөдлөхгүй байх дохио өгөх функцыг хэрхэн ажиллуулахыг зааж тааруулж өгөх хэрэгтэй.

Үйлдлийн ситем

Яг тодорхой төрлийн үйлдлийн систем гэж нэрлэхэд хэцүү боловч таны утастай адилхан систем бүхий утас дээр болов уу. Ийм нөхцөлд эцэг эхийн ойлгохгүй байгаа зүйлийг амархан тайлбарлаж болох ба өөрийн мэдэх зүйлээ тайлбарлах нь шинэ зүйл мэдэж аваад дараа нь тайлбарлахаас хамаагүй амар биз ээ.

Эцэг эхдээ утас авч өгөөд бүх л зүйлийг тэр бүрчлэн зааж өгөх нь буруу юм. Хамгийн суурь болсон “энийг дарж асаагаад, ингэж залгана” г.м. зүйлүүдийг зааж өгөх ба тэдний хувьд тогтоож авах нь тэр олон зүйлийг ойлгож авахаас амархан байх болно. Нилээд хугацааны дараа аяндаа ойлгох биз ээ.

Утасны гадна материал

Хөгшчүүдэд маань утсаа барихад эвтэйхэн байх нь чухал бөгөөд энэ шаардлагыг пластик утас хангана.  Заавал биш боловч пластик их бие бүхий утас нь бүх л нөхцөлд таардаг ба бас хямд, хөнгөн, амархан сольж болдог сайн талтай.

Хэрвээ та үнэтэй утас болох металл болон шил гадаргуу бүхий утас авч өгсөн бол мөн утсанд нь таарах  гэр авч өгөөрэй.

Ингээд дүгнэхэд: эмээ өвөө нарт маань тод, том дэлгэцтэй, сайн батерейтай, өөрийн тань утастай адилхан үйлдлийн систем бүхий, дунд зэргийн нягтаршилтай камертай утас хамгийн их тохирох нь.

6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

20 Сэтгэгдэл

  1. Erdenechimeg Jagdal

    Erdenechimeg Jagdal

    2017/12/30 at 14:12

    Emee ubuu geed l zaabal mya utas barih estoi uym uu

  2. Erdenechimeg Jagdal

    Erdenechimeg Jagdal

    2017/12/30 at 14:12

    Emee ubuu geed l zaabal mya utas barih estoi uym uu

  3. Erdenechimeg Jagdal

    Erdenechimeg Jagdal

    2017/12/30 at 14:12

    Emee ubuu geed l zaabal mya utas barih estoi uym uu

  4. Munkhtuya Samdan

    Munkhtuya Samdan

    2017/12/30 at 14:36

    наслах ч бас лүд юмаа гар утсыг хүртэл эмээ өвөөгөөр нь ялгаад хараанд тааруулах, мартамхайд нь тааруулах, дүлийд тааруулах г.м

  5. Munkhtuya Samdan

    Munkhtuya Samdan

    2017/12/30 at 14:36

    наслах ч бас лүд юмаа гар утсыг хүртэл эмээ өвөөгөөр нь ялгаад хараанд тааруулах, мартамхайд нь тааруулах, дүлийд тааруулах г.м

  6. Munkhtuya Samdan

    Munkhtuya Samdan

    2017/12/30 at 14:36

    наслах ч бас лүд юмаа гар утсыг хүртэл эмээ өвөөгөөр нь ялгаад хараанд тааруулах, мартамхайд нь тааруулах, дүлийд тааруулах г.м

  7. Dooyo Sandag

    Dooyo Sandag

    2017/12/30 at 14:41

    Эмээ өвөө нар яасан хүнээс гадуур хачин юм бна уу. Эмээ өвөө гарын ухааныг гүйцэх ухаантай болоод дараа нь утасны тухай ярь. Утас гэдэг хүний хэрэглээ юу хэрэглэх нь хэн нэгэнд хамаагүй

  8. Nmun Gnbtr

    Nmun Gnbtr

    2017/12/30 at 14:56

    humuus ee ene cin ahmad nastai hund iluu hylbar barihad amarhan uhaalag utas geed l iim post oruulsan baina shvv dee umiig dandaa surguur huleej avah um.

  9. Nmun Gnbtr

    Nmun Gnbtr

    2017/12/30 at 14:56

    humuus ee ene cin ahmad nastai hund iluu hylbar barihad amarhan uhaalag utas geed l iim post oruulsan baina shvv dee umiig dandaa surguur huleej avah um.

  10. Nmun Gnbtr

    Nmun Gnbtr

    2017/12/30 at 14:56

    humuus ee ene cin ahmad nastai hund iluu hylbar barihad amarhan uhaalag utas geed l iim post oruulsan baina shvv dee umiig dandaa surguur huleej avah um.

  11. Dashaa Ahaa

    Dashaa Ahaa

    2017/12/30 at 15:03

    Bolj l bn sh de.xereglexed xyalbar xaraxad bolomjiin barixad asuudalgui bol songolt tani gart l gej bn shu xo

  12. Dashaa Ahaa

    Dashaa Ahaa

    2017/12/30 at 15:03

    Bolj l bn sh de.xereglexed xyalbar xaraxad bolomjiin barixad asuudalgui bol songolt tani gart l gej bn shu xo

  13. Dashaa Ahaa

    Dashaa Ahaa

    2017/12/30 at 15:03

    Bolj l bn sh de.xereglexed xyalbar xaraxad bolomjiin barixad asuudalgui bol songolt tani gart l gej bn shu xo

  14. Amaa Amana

    Amaa Amana

    2017/12/30 at 15:14

    Тийм утас нь монголд байна уу? Гайгүй утас автал хармаа суйлдаг хөөрхөн хүү ар өврөөр эмээ эмээ гэж байгаад авчихсан. Дуу нь сонсогдохгүй зайгаа өдөрт 2 цэнэглэдэг утас барьж байна даа.

  15. Amaa Amana

  16. Amaa Amana

  17. Jaminjaa Taisa

    Jaminjaa Taisa

    2017/12/30 at 17:49

    Yneheer uur boldgiin bnlee.Avch ugtsguu.

  18. Jaminjaa Taisa

    Jaminjaa Taisa

    2017/12/30 at 17:49

    Yneheer uur boldgiin bnlee.Avch ugtsguu.

  19. Jaminjaa Taisa

    Jaminjaa Taisa

    2017/12/30 at 17:49

    Yneheer uur boldgiin bnlee.Avch ugtsguu.

  20. ?????

    2017/12/31 at 02:23

    aguulgaa ch oilgohgui, barag medeegee ch unshaagui bj garchgiig n halit mulit harchihaad olon yum onholdoj yavdag surug energitei baliar humuus ih boljee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *