Кино ертөнцийг шуугиулсан дэлгэцийн бүтээлүүдийн зураг авалтын үеэрх гайхалтай 20 фото зураг

2

Кинонд дурлагсдад зориулж Холливудын кино ертөнцийг шуугиулсан дэлгэцийн бүтээлүүдийн ихэнх нь ямар нэгэн түүх өгүүлэх 2 цагийн гайхалтай бичлэгийн монтажаас бүрддэг. Кино баг хамт олон болон бусад олон мэргэжилтнүүдийн хувьд, дэлгэцийн бүтээл дээр ажиллана гэдэг амаргүй зүйл бөгөөд асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаарддаг байна. 5 секундын хэсгийг авахын тулд хэдэн 7 хоногийн бэлтгэл ажил хийх шаардлага ч гарах үе бий.

Бид интернетээс хайлт хийж, дэлгэцийн сор болсон 20 бүтээлийн зураг авалтын үеэрх гайхалтай фото зургуудыг та бүхэнд, тэр тусмаа кино сонирхогчиддоо зориулан хүргэхээр бэлтгэлээ.

1. “Baby Driver” киноны зураг авалт: жүжигчид дүрээ бүтээгээд завгүй байх үед жинхэнэ жолооч машиныг дээвэр дээрээс жолоодож байна.

© moniso / Reddit

 

2. Эдгээр залуучууд бол “Black Panther” болон “Killmonger” нарын орлон тоглогчид: Халид Гажиж (Khalid Ghajij) болон Даниэл Грэм (Daniel Graham).

© DraftDraw / Reddit

 

3. Мэтт Дэймон (Matt Damon)-ийн “Deadpool 2” кинон дээрх дүрийн нүүр будалтыг хийхийн тулд ойролцоогоор 4 цагийг зарцуулжээ.

© Dorian19 / Pikabu

 

4. Квентин Тарантино (Quentin Tarantino) “The Hateful Eight” киног найруулж байна

© unknown_human / Reddit

 

5. Райн Рейнолдс (Ryan Reynolds) “Detective Pikachu” киноны зураг авалтын үеэр.

© RokuKyoshiAang / Reddit

 

6. Элизабет Олсен (Elizabeth Olsen) “Avengers: Age of Ultron” киноны зураг авалтын үеэр – “CGI” ашиглаагүй

 

7. Анхандаа энэ зураг цонхигор харагдана, гэвч энэ нь тайз засалтын өнгөнд уусаж, ингэж харагдаж байгаа юм.

© Oscarli / Pikabu

 

8. “The Simpsons” хүүхэлдэйн киноны буйдан дээрх хэсгийн гол зорилго бол цаг хугацааны тохируулга юм. Хэрэв тухайн анги хэтэрхий урт байвал буйдан дээрх хэсэг бага гарна. Хэрэв тухайн анги богинохон байвал буйдан дээрх хэсэг их гарна.

© curlysass / Reddit

 

9. Онцгой техник ашиглан киноны зураг авалтыг хийж байна

 

10. Кристиан Бэйл (Christian Bale), найруулагч Кристофер Нолан, кино багийнхан “The Dark Knight” киноны дээвэр дээрх зураг авалтын үеэр

© edgooo / Reddit

 

11. “House of Cards” 3-р улирлын бүх автомашины хэсгийг энэ тайз засалтын тусламжтай авсан.

© shastapete / Reddit

 

12. The Spider-Man (2012) киноны өдрийн хоолны хэсгийг “CGI” ашиглаж аваагүй. Тоби Магиуайр (Tobey Maguire) энэ хэсгийн зураг авалтыг амжилттай болгохын тулд 156 удаагийн оролдлогоор уг хэсгийг амжилттай хийж байжээ.

© thekingofsofas / Reddit

 

13. “Avengers: Infinity War” киноны зураг авалтын үеэр

© suh_dude_crossfire / Reddit

 

14. “Jurassic World” (2015) кинон дээр велокирапторууд

© Mr.George / Pikabu

 

15. “Mary Poppins” киноны Эмили Блант (Emily Blunt)-ын ванн руу унадаг хэсгийг “CGI” ашиглаж аваагүй. Кино багийнхан түүний орлон тоглогчид зориулж, тусгай хоолой барьж кинонд хэрэглэжээ.

© Walt Disney Studios / YouTube

 

16. “VFX” ашиглаагүй, “Rocket” болон “Groot”-ийн дүр “Guardians of the Galaxy” кинонд ингэж харагдана.

© josesimon09 / Reddit

 

17. “Thor: Ragnarok” киноны орлон тоглогчдын баг

© Carninator / Reddit

 

18. “Solo” кинон дээрх Кореллианы нохойнуудад жинхэнэ нохойг тоглуулжээ, зураг авалтын үеэрх фото зургууд үнэхээр гайхалтай харагдаж байна.

© Aequitassb / Reddit

 

19. “The Impossible” киноны цунамигийн хэсгийг ингэж авчээ

© GallowBoob / Reddit

 

20. “Elf” кинонд Уилл Феррелл (Will Ferrell)-ийн үлэмж биетэй харагдах хэсгийн зураг авалтыг ийм байдлаар авсан байна.

© Meunderwears / Reddit

 

Бонус: Жүжигчин Хью Жекмэн (Hugh Jackman) “Logan” болон “Les Miserables” кинонуудад нүцгэн бие дээрх судас болон ясаа тод харагдуулахын тулд 36 цагийн турш шингэний дутагдалд орж, огтхон ч ус уугаагүй гэнэ.

© the_immortanjoe / Reddit © 20th Century Fox

Эдгээр баримтууд таныг гайхшруулж чадсан уу? Аль баримт нь хамгийн ихээр гайхшруулж чадсан бэ? Бидэнтэй санал бодлоо чөлөөтэй солилцоорой!   

22
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *