Цагдаагийн офицерын зэвсэг гал нээмэгц диспетчерт мэдээлдэг шинэ технологи

0

Хамгийн сүүлийн үеийн технологийн мэдээллийг хүргэдэг Silicon Valley нэгэн шинэ технологийг танилцуулсан нь цагдаагийн офицерын эзэмшиж байгаа галт зэвсэг гал нээмэгц диспетчерт мэдэгддэг технологи байжээ. Yardarm Technologies компаний хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн болох энэхүү технологийн тусламжтайгаар диспетчерүүд хэн нэгэн цагдаагийн офицерын зэвсэг хуйнаасаа гарч, гал нээхийг мэдэх боломжтой болох аж.

Цагдаагийн офицерын зэвсэг гал нээмэгц диспетчерт мэдээлдэг шинэ технологи 1

Санта Крузын шериф Phil Wowak-ын товчоо технологийн туршилтыг хоёр удаа хийсэн ба шерифийн оффист зөрчилтэй тулгарсан болон тусламж хэрэгтэй эсэхийг асуух боломжгүй байгаа төлөөлөгч нарыг харах боломжийг олгох болно хэмээн өгүүлжээ. Мөн тэрээр “Үйл ажиллагааны талбарт байгаа ямар ч цагдаагийн офицерын хувьд хамгийн муу зүйл бол энэ.” хэмээсэн байна.

Yardarm алсаас салгах механизмгүй энэхүү технологио өнгөрсөн жил Лас Вегаст болсон бага хурлын үеэр танилцуулжээ. Гэвч Калифорний Capitola компаний маркетингийн албаны дэд захирал Jim Schaff-ын өгүүлснээр тэрхүү танилцуулгаас хойш ямар ч хүчин зүтгэлгүйгээр хаягдсан байсан гэнэ.

Цагдаагийн офицерын зэвсэг гал нээмэгц диспетчерт мэдээлдэг шинэ технологи 2

Yardarm-ын систем нь хэрвээ буу хуйнаас гарсан тохиолдолд эзэмшигчийн гар утсан дахь дохиолол ажиллах ба эзэмшигч зэвсгийг түгжих болон аюулгүй байдлыг идэвхжүүлэх товчлуурыг дарах боломжтой болох юм байна.

Schaff-ын хувьд компани яагаад зэвсгийг алсаас салгах боломжгүйгээр технологио бүтээснийг хэлээгүй юм. Буу эзэмшигчдийн хувьд зэвсэг эзэмших боломжийг нь хязгаарлах ухаалаг бууны технологи байх вий хэмээн ихээхэн санаа зовцгоож байгаа аж.

Цагдаагийн офицерын зэвсэг гал нээмэгц диспетчерт мэдээлдэг шинэ технологи 3

Харин бүтээгчдийн зүгээс тэдний хамгийн сүүлийн үеийн технологи нь ухаалаг буу бүтээх биш “цагдаа нарын бууг мөрдөх технологи” гэдэг талаасаа илүү бодолцож бүтээсэн гэж тайлбарлажээ.

Калифорний буу эзэмшигчдийн гүйцэтгэх захирал Sam Paredes хэлэхдээ тус байгууллага нь Yardarm-ын хөгжүүлж буй тусгай технологи болон бусад ухаалаг бууны технологийг эсэргүүцэхгүй гэсэн байна.

Тэрээр хэлэхдээ “Засгийн газрын мандат бүх буу эзэмшигчдийг энэ технологийг хэрэглэхийг шаардвал бид юу гэж эсэргүүцэх билээ. Хэрвээ хууль сахиулахынхан энэ технологийг хэрэглэхийг хүсвэл энэ гайхалтай зүйл. Ганцхан буу эзэмшигч бүрийг энэ технологийг хэрэглүүлэхгүй.” гэжээ.

Технологийн хувьд энэ жижигхэн төхөөрөмж нь олонх цагдаа нарын гар бууны ишинд таарах ба Bluetooth-ээр эзэмшигчийн ухаалаг гар утастай холбогдох юм байна.

Видео

Yardarm Technologies from Jim Schaff on Vimeo.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *