
Өмнө Солонгосын Кванжу хотын таван давхар байшинг нураах үйл явц төлөвлөгөө ёсоор явалгүй харамсалтай зүйл болжээ.

Нурааж байсан байшин автобусны зогсоол дээр ирж зогссон зорчигч тээврийн автобус дээр унажээ. Барилга нурах үйл явц бичлэгт үлдсэн байна.
Автобусанд зорчиж явсан 9 зорчигч нaс бaрж, 8 нь хүнд гэм.тэл аваад байгаа юм. Аврагчид байшингийн нурангинд дарагдсан автобуснаас зорчигчдыг гаргаж авахын тулд маш болгоомжтой ажиллах шаардлагатай болжээ.

Уг байшинг төлөвлөгөө ёсоор бол барилгын хоосон талбай руу нураах ёстой байсан юм, гэсэн хэдий ч байшинг баруун талаас нь тулж байсан мод гэнэт хугарч яг автомашины зам дээр унахад нөлөөлсөн байна гэсэн анхны дүгнэлт гараад байгаа юм.
Автобуснаас юу ч үлдсэнгүй


Байшингийн нурангийг цэвэрлэхэд хэдэн өдөр шаардлагатай болоод байгаа ажээ.

Нaс бaрсан хүмүүст эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ гэмтэл авсан бүх хүнийг хурдан эдгэхийг хүсэж байна.







