Жүжигчин Дуэйн Жонсоны зүрх сэтгэл нь булчингаасаа 1000 дахин том гэдгийг батлах гайхалтай 9 баримт

0

Манай гараг дээрх хамгийн өгөөмөр, энэрэнгүй сэтгэлтэй алдартнуудын нэг бол яах аргагүй жүжигчин Дуэйн Жонсон билээ. Түүний гэр бүл, өнгөрсөн амьдралынх нь нугачаа өнөөдрийн бидний мэдэх өгөөмөр, сайхан сэтгэлтэй, сайн аав, халамжит эр нөхөр болох Дуэйн Жонсоныг бүтээжээ. Иймээс ч тэрээр дэлхий даяар хамгийн их хүндлэл хүлээсэн алдартнуудын нэг болсон биз ээ.

1. Дуэйн Жонсон маш сайн аав.

© therock / Instagram

Супер аав гэж ямар хүн байх ёстойг түүнээс харж болох биз ээ. Эмэгтэй хүүхэдтэй байна гэдэг хүндхэн даваа хэдий ч 3 охины эцэг болсон тэрээр охидыг өсгөж, хүмүүжүүлэх нь тийм ч хэцүү зүйл биш мэт бодлыг бусдад төрүүлэм гайхалтай сайн аав ажээ. Инстаграм хуудастаа тэрбээр, “Эр хүн бүр хүүтэй болохыг хүсдэг. Түүний нэгэн адил охид ч эр хүнд хэрэгтэй. Миний охид л миний амьдралыг тэнцвэртэй болгож байдаг юм” хэмээн бичиж байжээ.

 

2. Дуэйн Жонсон гайхалтай сайн хань.

Dwayne The Rock Johnson / Facebook

Сайн аав байхын зэрэгцээ тэрээр гэргий Лорен Хашианы хувьд халамжтай, сайн хань ажээ. Тэрбээр түүнтэй учирсан нь хамгийн том аз байсан бол түүнд дурласан нь хамгийн том хувь зохиол байсан хэмээн эхнэрийнхээ талаар ярьж байжээ. Мөн тэрээр охидыг нь төрүүлж өгсөн эхнэрээрээ үргэлж бахархаж явдаг тухайгаа нуулгүй ярьдаг бөгөөд үр хүүхдийг нь төрүүлж өгсөн бүсгүй хүнийг хүндэлж, биширч, түүний гоо сайхныг бишрэхгүй байхын аргагүй хэмээж байсан удаатай.

 

3. Тэрээр феминист үзэлтэй.

© therock / Instagram

Инстаграм хуудастаа ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өөрийн амьдралд орж ирсэн бүх л эмэгтэйчүүд, охидод хандаж хайрлаж, биширч явдаг тухай ил захидал болгон бичиж байжээ. Тэрхүү захидалдаа тэрээр эмэгтэй хүний тухай бодоогүй өнгөрүүлсэн өдөр хоног түүний амьдралд байгаагүй тухай, өөрийн амьдралд орон зай эзэлсэн эмэгтэйчүүдтэй танилцсандаа, учирсандаа хичнээн талархалтай байдаг талаараа өгүүлсэн бөгөөд түүний эргэн тойрны хүчирхэг, ухаалаг, чадварлаг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд түүнийг улам бүр шаргуу хөдөлмөрлөж, сайн эр хүн, сайн эцэг хүн байхыг түүнээс ямагт шаарддаг хэмээжээ.

 

4. Тэрээр олон хүмүүсийн хувьд үлгэр жишээ нэгэн.

© therock / Instagram

Фитнесс, эрүүл мэндийн тухайд түүнээс дэлхий даяар маш олон хүмүүс үлгэр жишээ авч, түүнээс суралцдаг. Тухайлбал, түүнийг үлгэр жишээ болгож бэлтгэл сургуулилт хийдэг Нина Гибсон бүсгүй 130 кг жинтэй байсан бол шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд 75 кг жинтэй болж чаджээ. Дуэйн Жонсон ч энэ тухай мэдсэн даруйдаа түүнд баяр хүргэж, бахархаж байгаа сэтгэгдлээ илэрхийлж байжээ.

 

5. Тэр маш өгөөмөр сэтгэлтэй нэгэн.

Dwayne The Rock Johnson / Facebook

Шүтэн бишрэгчдийн хувьд хайртай алдартан нь тэдэнд өгөөмөр сэтгэлээр хандах нь хамгийн таатай зүйл байдаг биз ээ. Тэрээр 18 жилийн туршид бяцхан хүүхдүүд болон өсвөр насны хүүхдүүдийн хүслийг биелүүлэхээр Make-a-Wish хөтөлбөртэй хамтран ажиллаж дэлхийн даяар олон мянган хүүхдүүдэд бэлэг барьж байгаа нэгэн аж. Энэ тухай тэрбээр Инстаграм хуудастаа, “Эцэг эхчүүдийн нүднээс баярын нулимс унахыг харах шиг, ялангуяа хүүхдүүдийн баярлаж инээж байхыг харах шиг сайхан зүйл үгүй” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байжээ.

 

6. Өнөөгийн алдар нэрд хүрэхийн төлөө тэр маш олон даваа нугачааг туулж ирсэн.

© therock / Instagram

Тэрээр санхүүгийн бололцоо муутай гэр бүлд өсч торнисон бөгөөд аав нь мэргэжлийн бөх байсан учраас гэртээ байх нь ховор байдаг байсан нь Дуэйн хүүд таагүй тусдаг байсан гэдэг. Дуэйн нь сурлагын хувьд хангалттай сайн биш, Хойд Америкийн Үндэсний Хөлбөмбөгийн холбоонд элсэж чадаагүй тул спортын тэтгэлэг авч их сургуульд элсэх нь ч бүтэлгүйтэж байжээ. Гэсэн ч тэрээр бууж өгөлгүй тэмцсээр өнөөгийн бидний мэдэх Дуэйн Жонсонг бүтээж чадсан юм.

 

7. Тэр шагнал хөөцөлддөггүй, бусдыг хөгжөөхийг л хүсдэг.

© centralintelligence / Instagram

Тэрээр үзэгчдийг хөгжөөхийг хүсдэг учраас гунигтай эсвэл дарамттай дүрд тоглохыг хүсдэггүй ажээ. Иймээс ч Дуэйн Жонсон өөрийн тоглосон Rampage киноны гунигт төгсгөлийг өөрчлүүлэхээр маргаж байсан ч амжилт олоогүй хэмээж байжээ. Тэрбээр үзэгчдэд санаа тавихын тулд дүр бүтээдэг учраас тэднийг гунигт автуулах зүйлсийг дүрээрээ гаргахыг зорьдоггүй гэжээ.

 

8. Дуэйн Жонсон найз нөхөд, шүтэн бишрэгч хүмүүстээ анхаарал тавьдаг.

© samoanstuntman / Instagram

Тэр дэлхийн өнцөг булан бүрт маш олон шүтэн бишрэгчидтэй. Гэсэн ч тэрээр тэдэнд талархаж явдаг сэтгэгдлээ Инстаграм хуудастаа, “Өнөөдөр надтай хамт цагийг өнгөрүүлсөн шүтэн бишрэгч та бүхэндээ талархаж байна. Та бүхэнд маш их баярлалаа, бүгдэд нь хайртай шүү. Та бүхэнтэй гэрэл зураг даруулах нь хамгийн сайхан бөгөөд амархан ажил. Шүтэн бишрэгчидтэйгээ дурсгалын зураг татуулахдаа үргэлж таатай байх болно” хэмээн бичиж байжээ. Үүнээс гадна тэрээр найзуудыгаа ч мартаж байсан удаагүй бөгөөд өөрийнх нь төлөө гаргасан хичээл зүтгэлд нь талархаж найздаа шинэ автомашинаар бэлэг барьж байсан ч удаатай.

 

9. Тэр эцэг эхдээ хайртай, тэдэндээ цаг ямагт анхаарал халамж тавьдаг.

© face to face/FaceToFace/REPORTER / East News

Тэр гэр бүлдээ маш их хайртай нэгэн бөгөөд Инстаграм хуудастаа ээждээ байшин худалдаж авч өгнө гэсэн амлалтандаа хүрсэн тухайгаа, эцэг эх нь салах үед хоёуланд нь хэрэгцээтэй бүх зүйлсээр нь туслаж байсан тухайгаа дурсан бичиж байв.

© therock / Instagram

Дуэйн Жонсоныг хайрлаж, хүндлэх өөр ямар шалтгаан байж болох вэ?

40
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *