Үнэн хэрэгтээ ямар ч үр дүнгүй гэр цэвэрлэгээний 11 арга

1

Хүн бүр нэг удаа ч болов хувцасны толбо арилгах, гүн бохирдлыг цэвэрлэхдээ гар доорх материалийг ашиглах эсвэл тусгай арга ашиглаж үзэж байсан байх. Эдгээр аргуудаас зарим нь нэмэр болдог, зарим нь огт үр дүнгүй байдаг. Гэвч хэн л өөрийн цаг, хүчээ ямар ч үр дүнгүй зүйлд зарцуулахыг хүсэх билээ дээ. Бид таны цагийг хэмнэх үүднээс цахим сүлжээн дэх хамгийн түгээмэл хэрнээ огт үр дүнгүй 11 лайфхакыг онцолж байна.

Гэрийн эвгүй үнэрийг арилгахын тулд агааржуулалтын хоолойны хаалт дээр нойтон салфетка тавих

Үнэн хэрэгтээ ямар ч үр дүнгүй гэр цэвэрлэгээний 11 арга 2

Агааржуулалтын хоолой орчны агаарыг сордог. Тэгээд ч агаар гаргалтанд саад болох нь тийм оновчтой санаа биш. Агаар чийгшүүлэгч худалдаж авах нь хамаагүй амар бас аюулгүй.

Аяга таваг, сав суулгыг загалтуулахгуйн тулд аяга таваг угаагчинд зүсэм нимбэг хийх

Үнэн хэрэгтээ ямар ч үр дүнгүй гэр цэвэрлэгээний 11 арга 3

Ажиллуулахын өмнө бүтэн нимбэг хийлээ ч гэсэн таны аяга тавгийг чинь цэвэрхэн болгоход огтхон ч нөлөөлөхгүй. Аяга таваг угаагч машин ажиллах үед эргэлдэх асар их усны урсгалд нимбэгийн багахан хүчил хийх нь далайд дусал ус нэмэхтэй л адил. Хэрвээ та аяга тавгаа гялалзуулахыг хүсвэл тусгай зайлагч ашигласан нь хавьгүй дээр.

Тосон толбо тогтоохгүйн тулд плитканы гадаргуун дээр машины өнгөлөгчийг хамгаалалт маягаар түрхэх

Үнэн хэрэгтээ ямар ч үр дүнгүй гэр цэвэрлэгээний 11 арга 4

Үүнийг хийх талаар бодоод ч хэрэггүй. Нээрээ шүү. Машины өнгөлөгч нь хортой, заримдаа бүр галын аюултай. Одоо үед плитка цэвэрлэх ихэнхи бодисууд цэвэрлэгээний дараа нимгэн давхарга үүсгэдэг болсон. Ингэснээр дараа нь гадаргууг бохирдлоос цэвэрлэхэд амар болдог. Ийм зориулалтын бодисуудыг л ашигла. Гэхдээ толбо үүссэн даруйд нь цэвэрлэж заншвал бүр л сайн.

Сода+ цагаан цуу (уксус) = олон үйлдэлт цэвэрлэгч бодис

Үнэн хэрэгтээ ямар ч үр дүнгүй гэр цэвэрлэгээний 11 арга 5

Энэ арга үр дүнгүй ээ. Сода бол шүлт, цагаан цуу бол хүчил. Эдгээр нь бие биенээ саармагжуулдаг болохоор энэ хоёрыг хольсноор ус болон давсыг л бид гаргаж авна. Бас зөндөө их хөөсөн бөмбөлгүүдийг… Эдгээр хөөсөн бөмбөлгүүд нь угаалтуурын бохирдол болон бөглөрлийг арилгахад л тусална. Энэ бол таны хүрч болох үр дүн, тэгээд л болоо. Хэрвээ энэ 2 бодисыг тус тусад нь ашиглах юм бол хамаагүй үр дүнтэй байх болно.

Эрдэнэ шишийн цардуул бол индүүнээс үүссэн толбыг арилгах бодис

Үнэн хэрэгтээ ямар ч үр дүнгүй гэр цэвэрлэгээний 11 арга 6

Иймэрхүү аргаар та өөрийн хувцсаа буцааж амь оруулна гэдэг юу л бол. Харин таагүй явдлын дараах (хувцсаа түлснийхээ дараа шүү дээ) муухай болсон хувцсаа толбо арилгагчаар угаагаад үз. Үр дүн нь таныг баярлуулах нь лавтай.

Нимбэгийг давстай хольж гамбанзаа цэвэрлэх

Үнэн хэрэгтээ ямар ч үр дүнгүй гэр цэвэрлэгээний 11 арга 7

Энэ арга бага зэрэг бохирдлыг арилгах болон гамбанзыг тань ариутгахад туслах боловч сав тавиад үүссэн түлэнхийний мөр болон гүн шингэсэн толбыг арилгаж чадахгүй. Зарим сайтууд дээр зөвлөсний дагуу хүнсний сода нэмлээ ч гэсэн нэмэргүй.

Ам зайлагчийг угаалгын машин цэвэрлэхэд ашиглах

Үнэн хэрэгтээ ямар ч үр дүнгүй гэр цэвэрлэгээний 11 арга 8

Дахиад л нэг утгагүй санаа. Таны угаалгын машиныг цэвэр байлгахад туслах зүйл бол сард нэг удаа бага зэрэг цайруулагч хийгээд, зайлах тохиргоо юмуу эсвэл энгийн угаалгын тохиргоон дээр тавих явдал.

Меламин материалтай порлон бол суултуур цэвэрлэх хэрэгсэл

Үнэн хэрэгтээ ямар ч үр дүнгүй гэр цэвэрлэгээний 11 арга 13

 

Энэ шидэт порлон бол таны гэрт байгаа олон төрлийн бохирдлыг арилгах чадалтай. Гэхдээ зэвний толбо болон шохойны өнгөрийг суултуураас арилгаж чадах болов уу? Хариулт нь үгүй. Тусгай цэвэрлэгч бодисуудад уг ажлыг даатгах нь илүү дээр. Тэдгээр бодисуудыг дэмий бүтээгээгүй нь лавтай.

Үсний лак толбо арилгагчийн үүрэг гүйцэтгэнэ

Үнэн хэрэгтээ ямар ч үр дүнгүй гэр цэвэрлэгээний 11 арга 10

Хэрвээ таны үсний лак спирт агуулсан бол бэхний (чернилний) толбыг арилгахад энэ арга найдвартай тусална. Гэхдээ одоо үед ийм лак худалдаанд гаргачихаар үйдвэрлэгч бараг л олох боломжгүй. Спирт аваад, порлоны тусламжтайгаар толбыг үрсэн нь л дээр болов уу.

Хувцасны тод өнгийг хадгалахад давсны уусмал ашиглах

Үнэн хэрэгтээ ямар ч үр дүнгүй гэр цэвэрлэгээний 11 арга 11

Хэрвээ даавуу зөв аргаар будагдаагүй бол угаах бүрт аажмаар өнгө нь бүдгэрэх асуудалд ямар ч гайхалтай зөвлөгөөнүүд тус болохгүй.

Суултуур цэвэрлэхэд газтай ундаа ашиглах

Үнэн хэрэгтээ ямар ч үр дүнгүй гэр цэвэрлэгээний 11 арга 12

Хэн нь ийм юм бодож олдог байнаа. Нэгт, газтай ундаа олон янзын толбо болон микробыг арилгаж чадахгүй. Хоерт, нэг савтай газтай ундаа энгийн нэг жорлонгийн цэвэрлэгч бодистой адилхан үнэтэй байдаг. Тэгээд ч жорлонгийн цэвэрлэгч бодисыг авчихсан байхад олон удаа хэрэглэчихнэ шүү.

5
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *