Токио дахь нэгэн ресторан үйлчлүүлэгчдээ коронавирусээс хамгаалахын тулд дэнлүү хэлбэрийн сонирхолтой хамгаалалтыг санал болгож байна

0

Токио хотод байрлах дээд зэрэглэлийн зочид буудлын ресторан үйлчлүүлэгчдээ коронавирусээс айхгүйгээр хоолоо тайван идэх боломжийг бий болгожээ: үйлчлүүлэгчдийн дээрээс нэвт харагддаг дэнлүү мэт хамгаалалт бууж ирнэ.

Hoshino Resorts Inc. гэх нэртэй зочид буудлын ресторан коронавирусын улмаас хүлээн авах үйлчлүүлэгчдийнхээ тоог багасгахад хүржээ. Гэхдээ рестораны эзэд үйлчлүүлэгчдийг амны хаалтгүйгээр хоолоо тайван идэх боломжийг бий болгож чадсан юм. Зочид буудалд байрлаж байгаа зочид 30,000 йен төлөөд зочид буудалд өөрийн зочныг урих эрхтэй болно. Зочинтойгоо сонирхолтой хамгаалалтад орж цугтаа хооллох боломжтой. “Дэнлүүтэй оройн хоол” үйлчилгээ нь өдөрт нэг л удаа, нэг л бүлэг хүмүүст үйлчлэх ажээ.

Дэнлүүг киотогийн дэнлүүний дэлгүүр Kojima Shōten-д бэлджээ. Өндрөөрөө 102 см, 75 см-ийн диаметртэй. Эвхэгддэг тул авч хураахад амар, багтаамж ч сайтай. Дэнлүүний нүүрэн талаар 0,15 миллиметрийн зузаантай хаалт байгаа нь агаар дуслаар халдварлах вирусээс хамгаалж байгаа гэнэ. Арын хэсгээрээ бол задгай, агаар солилцоог хангах зориулалттай. Хооллох танхим ойролцоогоор 40 квадрат метр, цагт 5-аас илүү удаа агаар сэлгэлт хийгддэг. Дэнлүү нь зочдыг хоол идэх, өөр хоорондоо ярихад огт саад болдоггүй гэж рестораны эзэд хэлжээ.

Танд энэ ресторанаар үйлчлүүлж үзмээр санагдаж байна уу?

4
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *