
Голландын туурганы усан будгийн зургийн мастер Telmo Pieper өөрийгөө 11 настай жаал хүү гэж үздэг. Тэрээр бараг 20-иод жилийн өмнө зурж байсан хүүхэд насныхаа гар зургуудыг маш сонирхолтой байдлаар дахин амилуулсан байна. Бодит зургийг гэрэл зураг засварын Photoshop программ ашиглан засварлаж бүтээсэн Kiddie Arts цувралын зургууд нь үнэхээр хачирхалтай дүр төрхтэй амьтдаас бүрджээ. Гутал шиг хэлбэртэй халим, дэлхийн хамгийн жижигхэн хуягтай эмгэн хумс, харь гаригийн амьтан шиг харагдах ялаа гээд л үндсэндээ эрэгтэйлэг зургуудаас бүрдсэн гайхалтай цуглуулга. Роттердамын Telmo Miel хоёрлын нэг залуу уран бүтээлч эдгээр зургуудыг 4-хөн настай байхдаа зурж байсан ч зургийн авьяастай гэдэг нь тодхон харагдаж байх ажээ.








Tengis
2014/07/22 at 16:53
aimar gar we