Хүүхдээ ганцаараа өсгөж хүмүүжүүлсэн мундаг 10 ээжүүд (магадгүй энэ шалтгаанаас болж хүүхдүүд нь нэр алдарт хүрсэн байх)

3

Орчин цагт үр хүүхдээ эцгийнх нь оролцоогүйгээр өсгөн хүмүүжүүлж байгаа явдал ховор зүйл биш болж. Гэхдээ тэдгээрийн нилээдгүй хэсэг нь өөрсдөө ийм нөхцөл байдал буюу үр хүүхдээ ганцаар өсгөх явдлыг ухамсартайгаар сонгож авсан ба ийм байдал цаашид нэмэгдсээр байна.

Ихэнхи тохиолдолд хувь заяаны эрхээр буюу өөрийн хүслээр бус нөхцөл байдлаар үр хүүхдээ ганцаар өсгөх хэрэгтэй болдог. Энэ удаа ч гэсэн иймэрхүү эхчүүдийн тухай ярих бөгөөд харин тэдний өсгөсөн үр хүүхэд нь нэр алдартай болсон онцлогтой хүмүүс юм.

Ингээд ганцаараа боловч үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, тэдгээр хүүхдүүд нь алдар хүндтэй, амжилттай улс төрч, алдартай дуучин, олны анхаарал татсан жүжигчин болсон тухай зарим ээжүүдийн түүхийг танилцуулъя.

1. Маршелин Бертран —Анжелина Жоли-гийн ээж

© Anthony Taafe/Coleman-Rayner / EAST NEWS

Лара Крофтын дүрээр олны танил болсон Анжелина Жоли-гийн ээж нь болох Маршелин Бертран нь цагтаа бас л кино жүжигчин болохыг хүсдэг байж. 1971 онд тэрээр залуухан жүжигчин Жон Войттой сууж 9 жилийн дараа салсан байна. Энэ эмэгтэй жүжигчин болох хүслээ орхиж бүх л цаг заваа гэр бүлдээ зарцуулах хэрэгтэй болжээ.

Өнөөдөр Анжелина Жолиг зүгээр ч нэг нэртэй жүжигчин гэдгээр нь бус, бас 6 хүүхдийн эх, НҮБ-ийн сайн санааны элч гэдгээр нь дэлхий даяар мэдэх билээ.

 

2. Энн Данхэм — Барак Обамагийн ээж

© Craig Kojima/Exclusivepix Media / EAST NEWS

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн ээж нь Стэнли Энн Данхэм хэмээх антропологич эмэгтэй юм. Энн анхны хайраа Хавайд, орос хэлний курст суралцаж байхдаа олж авсан нь Барак Обама (эцэг) байв. Танилцсанаас хойш хэдэн сарын дараа хос хоёр албан ёсоор гэр бүл болсон ба удалгүй хүү төрсөн нь Барак Хусейн Обама байлаа.

Энэ үед 18 настай байсан Энн хүүхдээ өсгөхийн тулд коллежоо хаях хэрэгтэй болсон гэдэг. Данхэм хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байх үед нь нөхөр нь их сургуульд сурсан хэвээр байсан ба харин нөхөр нь Кенид өөр бас нэгэн албан ёсны эхнэртэй тухай мэдэнгүүтээ салах өргөдлөө өгсөн байна.

Барак Обама нь Америкийн хамгийн анхны хар арьст ерөнхийлөгч болсон төдийгүй 2009 онд Нобелийн шагнал хүртсэн хүн юм.

 

3. Жудит Энн Хокинс —Хэлли Берригийн ээж

© EVERETT COLLECTION / EAST NEWS

Алдарт жүжигчин Хэлли Бэрригийн ээж нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт асрагчаар ажилладаг байж. Эцэг нь болох Жером Жесси Берри мөн уг эмнэлэгт ажилладаг байгаад хамтдаа амьдарч эхэлсэн бөгөөд Хелли Берриг 4-хөн настай байхад салсан учир Хелли болон түүний эгчийг өсгөн хүмүүжүүлэх хүнд үүргийг зөвхөн эх нь гүйцэтгэж ирсэн байна.

Хелли Берри нь кино урлагийн түүхэнд гол дүрийн эмэгтэй жүжигчний Оскарын шагнал авсан анхны хар арьст жүжигчин бөгөөд үүнээс гадна Алтан бөмбөрцөг, Эмми зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртэж байв.

 

4. Ирмелин Инденбиркен — Леонардо Ди Каприогийн ээж

© AGENCY PEOPLE IMAGE/SIPA / EAST NEWS

Комикс зохиолч Жорж Ди Каприо, шүүхийн нарийн бичиг Ирмелин Индербиркен нарын дундаас цорын ганц хүүхэд төрсөн нь Леонардо Ди Каприо байлаа. Энэ хүү дөнгөж нэг нас хүрч байх үед гэр бүл нь салж сарнисан байна. Ганцаар үлдсэн ээж нь гэр бүлээ тэжээх, үр хүүхдээ өсгөхийн тулд хэд хэдэн ажил хийх шаардлагатай болжээ.

Өнөөдөр Леонардог нэртэй жүжигчин төдийгүй хүрээлэн байгаа байгаль орчныг хамгаалах талаар идэвхтэй тэмцэгч гэдгээр нь хүн болгон мэднэ. Түүний байгуулсан Leonardo DiCaprio Foundation сан нь 1998 оноос хойш 40 орны 70 орчим экологийн төсөлд 30 сая орчим долларын санхүүжилт хийсэн байна.

 

5. Патрисия Хики — Мэрай Кэригийн ээж

© Wiese/face to face/FaceToFace / REPORTER © Wiese/face to face/FaceToFace / REPORTER

Америкийн поп дуучин Мэрай Кэрригийн ээж болох Патрисия Хики нь дуурийн дуучин байжээ. Аав нь болох Альфред Рой Кэрри нь агаарын навигацийн ажилтан байсан байна. Мэрайг гурван настай байхад нь эцэг эх нь салсан учир дуучны ээж нь хүүхдээ өсгөхийн тулд хоёр ажил давхар хийж байсан гэдэг. Бяцхан Мэрайн хувьд ээж нь бахархан дуурайх хүн нь байсан бөгөөд үүнээсээ болж тэрээр ээжтэйгээ адилхан дуучин болох хүсэлтэй болсон байна.

Өнөөдөр Мэрай нь Грэмми-гийн таван удаагийн шагналтай төдийгүй бас жүжигчин, ивээн тэтгэгч гэдгээрээ алдаршсан хүн болжээ. Тэрээр Нью-Йоркийн ойролцоо хүүхдийн зуслан байгуулж тэндээ тус хотын эмзэг бүлгийн хүүхдүүдийг урлагийн чиглэлээр сурахад нь тусалдаг байна. Дуучин бүсгүй маань мөнгө хандивлах олон ажил санаачилж олсон мөнгөө хүнд өвчтэй хүүхдийг эмчлэх сайн үйлсийн аянд зориулсаар явна.

 

6. Пэтти Маллет — Жастин Биберийн ээж

© Scott Kirkland/PictureGroup / EAST NEWS

Элизабет Патриция «Пэтти» Маллетт нь Канадын зохиолч, продюсер төдийгүй бас алдарт дуучин Жастин Биберийн ээж юм. Тэрээр 15 настай байхдаа Эереми Бибертэй нөхөрлөж эхэлсэн бөгөөд гурван жилийн дараа ирээдүйн поп одыг төрүүлсэн байна. Хүүхэд гарсны дараа хосууд салсан учир Маллет ганцаараа хүүхдээ өсгөсөн юм.

Жастин бүр бага байхаасаа өөрөө төгөлдөр хуур, бөмбөр, гитар, бүрээ тоглож сурсан байна. 2007 оны эхээр ээж нь тухайн үед 12 настай байсан хүүгийнхээ дуулсан зарим нэг бичлэгийг нь интернетэд байршуулжээ.Чухам энэ видео нь Жастиныг алдартай болгох эхлэлийг тавьсан билээ.

Бибер өөрийн уран бүтээлийн явцдаа 100 сая цомог зарж Канадын түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай дуучин болсон байна.

 

7. Аманда Дон Корнетт — Селена Гомесын ээж

© AP / EAST NEWS

Дуучин Селена Гомесийн ээжийнх нь түүх нь Биберийн эцэг эхийн түүхтэй ихээхэн төстэй. Аманда Дон Корнетт 16 настайдаа Рикардо Жоела Гомес хэмээх Мексик эрийн хүүхдийг төрүүлсэн бөгөөд Селенаг 5 настай байхад нь салжээ. Ирээдүйн дуучны ээж нь театрын жүжигчин байв. Ээж нь хүүхдээ өсгөхдөө өөрийнхөө жүжигчин мэргэжлийг өвлүүлэх тал дээр их анхаарсан гэдэг.

Селена Гомес Дисней сувгаар гарсан залуучуудын тухай хэд хэдэн олон ангит кинонд тоглосны дараа алдаршиж эхэлжээ. 17 настайдаа поп-дуучин болж бүр ч алдар хүнд нь түгсэн байна. 2012 оны 11-р сард тэрээр Америкийн Glamour сэтгүүлийн оны эмэгтэйтэйгээр шалгарч байв. Одоо Селена хувцасны дизайнераар давхар ажиллаж байна.

 

8. Донда Уэст — Канья Уэстийн ээж

© ASSOCIATED PRESS / EAST NEWS

Канья Уэстийг гурван настай байхад эцэг эх нь салжээ. Каньягийн ээж болох Донда Уэст нь Чикагогийн Их Сургуульд англи хэлний багшаар ажилладаг байж. Тэрээр хүүхдийнхээ дуучин болох гэсэн хүслийг үргэлж дэмжиж байдаг байсан юм. Харин Канья алдаршиж эхлэхэд ээж нь ажлаа орхиж түүний хувийн менежер болж хип хоп дуучинд тусалж эхэлсэн байна.

Канья Уэстийн эхний 6 цомог нь “цагаан алт” ангилалд хүрсэн ба дуучин маань 20 гаруй Грэммийн шагнал авч, Time сэтгүүлийн гаргадаг хамгийн их нөлөөтэй 100 хүний нэгээр хоёр ч удаа шалгарч байсан юм.

 

9. Жуди Ло — Кейт Бекинсейлийн ээж

© FaceToFace / REPORTER

Британийн кино урлагийн од Кейт Бекинсейл нь телевизийн жүжигчин Ричард Бекинсейл, театрын жүжигчин Жуди Ло нарын гэр бүлд төржээ. Кейтийг 5 настай байхад эцэг нь зүрхний өвчнөөр өөд болж харин эх нь үр хүүхдээ ганцаар өсгөх болсон нь охины театр болон кинонд дурлах хүслийг нь нэмэгдүүлжээ.

Кейт багаасаа зохиолч болохыг хүсдэг байсан төдийгүй нэгэн удаагийн уралдаанд өөрийн бичсэн зохиолоороо түрүүлж байжээ. Тэрээр их багаасаа орос хэл сонирхон судалж Оксфордын Их Сургуульд Орос хэл үзэж байсан ч жүжигчин болохын тулд сургуулиа орхижээ.

 

10. Бетти Лу Бредемас — Жулия Робертсын ээж

© Glen McCurtayne/Coleman-Rayner / EAST NEWS

Америкийн жүжигчин Бетти Лу Бредемас болон түүний нөхөр болох драмын зохиолч Уолтер Робертс нарын дундаас 3 хүүхэд төржээ: Эрик, Лиза болон хамгийн отгон нь Жулия. Эцэг эхчүүд нь хоорондоо үргэлж муудалцдаг байсаар Жулияг 5 настай байхад нь салжээ. Жилийн дараа Бетти Лоу дахин нөхөрт гарсан ба Майкл Мотстой суугаад удалгүй салсан ба хойд эцэг нь хүүхдүүдийг байнга доромжилдог байснаас ийм болсон гэнэ.

Өнөөдөр Жулия Робертс Холливудын хамгийн алдартай, өндөр үнэтэй жүжигчдийн нэг. Тэрээр People сэтгүүлийн шалгаруулдаг хамгийн сайхан хүнээр 12 удаа шалгарч байсан юм. Хэдийгээр кино урлаг маш их цаг зав шаардагдах боловч Жулия өөрийн охин, хоёр эрэгтэй хүүхдийг өсгөхөд цаг гаргаж чаддаг хүн.

Үүнийг уншигч та бүхний үр хүүхдүүдээ ганцаараа өсгөж буй эх, эцэг байгаа юу? Тэдэнд гүн хүндэтгэл үзүүлье.

86
ГайхмаарГайхмаар
53
ГоёГоё
20
ХөөрхөнХөөрхөн
18
БахархмаарБахархмаар
12
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
8
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Gerelt Ireedvi

    Gerelt Ireedvi

    2019/08/09 at 12:53

    Mundag ym be

  2. Дээгий Монгол

    Дээгий Монгол

    2019/08/09 at 13:39

    Xuchirxeg, zorigtoi, daichin eejuudeer baxarxaj bna… Xuuxduudee Nylx bagad ni orox orongui xayj iavchixaad, bux xund xuchir achaag ehd ni uuruulj orxicon murtluu osch undiiguud, tsalin mungutei, aldar nert xurenguut ni “Minii xuuxed” gej “Barxirdag” HUVALZNUUD-iig uzen iadaj bna. Ichij amidrax xeregtei !!!

  3. Энхүүш Энхүүш

    Энхүүш Энхүүш

    2019/08/09 at 15:35

    Hvvhdee gantsaaraa osgoj hvmvvjvvlj bui eejvvd bvgd mundaga harin hvvhdvvdiin songolt uhamsaraas shaltgaalj tednii ireedvi niigemd ezleh bair todorhoilogdono 10 mundaga eej enter medeelliig botid amidrald tulguurlaj niited hvrgej bai

  4. Ганаа Чимгээ

    Ганаа Чимгээ

    2019/08/09 at 16:52

  5. Ganbat Munhdulam

    Ganbat Munhdulam

    2019/08/09 at 20:37

    Mundag ymaa

  6. Gombosuren Nyamsuren

    Gombosuren Nyamsuren

    2019/08/10 at 01:17

    Minii hundelj yavdag jujigchid bugd aavgui ossiim bj. Deer ni Chingis haan aavuudiin hereg ingehed bna uu

  7. Togootulga Bolorerdene

    Togootulga Bolorerdene

    2019/08/10 at 10:03

    Мундагууд сайхаан сайхан

  8. Д. Энхзаяа

    Д. Энхзаяа

    2019/08/10 at 11:46

    эрт орой төрүүлсэндээ биш яаж хүмүүжүүлэх нь чухал

  9. Munkhchuluun Selenge

    Munkhchuluun Selenge

    2019/08/10 at 14:24

    Өөдтэй юмнууд болохгүй нь тодорхой! Юуг нь гайхуулдаг байна аа! Ганц бие хоцрохоо ч мэдэхгүй юмнууд балайрчихсан л байна?

  10. Oko Touka

    Oko Touka

    2019/08/10 at 15:10

    16tai gej shaajiina bas arai yu ydaj 25 baij boldogguimuu

  11. Doljko Doogii

    Doljko Doogii

    2019/08/10 at 18:25

    Mongoloor neg huuhdee gantsaaraa ussuj humuujuulsen ehchuud bgaa bgaa

  12. Destiny Zuun

    Destiny Zuun

    2019/08/10 at 18:41

    .

  13. Б. Цэлмэг

    Б. Цэлмэг

    2019/08/10 at 18:46

    Orchlongooor duuren bn

  14. Дөкө Дөлгөөн

    Дөкө Дөлгөөн

    2019/08/11 at 02:48

    selena aav eej 2toigoo ussiishde. why iim faaake ym hh.

  15. Bolormaa Boloroo

    Bolormaa Boloroo

    2019/08/11 at 08:26

    Woow

  16. Tulip Saruul

    Tulip Saruul

    2019/08/12 at 08:44

    Энэ нээх гайхуулаад байх мэдээ биш дээ нийгэмд эрчүүдийн хариуцлагыг шаардах, үүрэгдүүлэх хэрэгтэйдээ. Эцэггүй хүүхдүүд бага байх л болтугай гэж

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *