Үүнийг уншиж мэдсэнээсээ хойш би хүүхдээ болж л өгвөл тэвэрч байхыг боддог болсон. Яагаад тэр вэ гэвэл…

2

Хэрэв та хүүхдээ тэврэх дуртай бол – эргэлзэх зүйлгүй тэвэр. Нэг л өдөр хүүхэд чинь үүнд танд талархах болно. Саяхан хийгдсэн судалгаагаар, бие физиологийн хувьд тэврэлт нь хүүхдийн өсөлт хөгжилтөнд маш чухал нөлөө үзүүлдэг болохыг олж тогтоожээ.

Охайогийн Үндэсний Хүүхдийн Эмнэлэг дэх 125 хүүхдийг уг судалгаанд хамруулсан байна. Эдгээр хүүхдүүд нь бүгдээрээ цагаасаа өмнө хорвоод мэндэлсэн болон цагтаа багтаж төрсөн байв.

Хүүхдийг асарч халамжлах болон тэврэх үед тархи хүчтэй хариу үйлдэл үзүүлж байсан ба энэ нь хүүхдийг хурдан өсч томроход нөлөөлдөг байна. Хүүхдийг хайрлаж, энэрэх нь эх хүний хийх ёстой зүйл боловч, давхар хэрэгцээтэй үйлдэл болох нь эндээс харагдаж байна.

Судалгааг ахлагч доктор Natalie Mater энэ талаар, энэхүү энгийн үйлдэл хүүхдийн тархинд асар их эерэг нөлөө үзүүлж байна гэж тайлбарлажээ.

Тэврэлтийн үед окситоцин буюу эерэг сэтгэл хөдлөлтэй шууд холбогддог даавар маш хүчтэй ялгарч, эх хүү хоёрын хоорондох холбоог улам бэхжүүлдэг байна.

Тэврэлтийн дутагдалд орох нь хүүхдэд маш их сөрөг нөлөө үзүүлдэг, өөрөөр хэлбэл хүүхдийн өөртөө итгэх итгэл болон бусадтай харилцах чадварыг доголдуулдаг байна.

Та цаг тутам хэн нэгнийг тэврэх юм бол заавал хайр сэтгэлийн зорилгоор бус, таны окситоцин дааврын хэмжээ нэмэгдэж, үр дүнд нь оюун санааны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна.

Та хүүхдээ байнга тэвэрдэг үү?

8
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Enkhsaikhan Munkhbat

    Enkhsaikhan Munkhbat

    2019/08/09 at 14:15

    Enkhzolboo Luvsandash Munkhchimeg Luvsandash genee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *